Авлигын хэрэгт холбогдсон Хятадын Хөлбөмбөгийн Холбооны тэргүүн асан Чэнь Шуюань бүх насаар хоригдох ял сонссон тухай тус улсын төв хэвлэл мэдээлжээ.
Энэ оны нэгдүгээр сард тэр нийт 81 сая юанийн ($11.2 сая) авлига бусдаас авснаа хүлээсэн юм байна.
Ерөнхийлөгч Ши Жиньпиний авлигатай тэмцэх үйл ажиллагаа спортын салбарыг ч алгасаагүй юм. Өнгөрсөн хугацаанд хөлбөмбөгийн олон тооны дасгалжуулагч, тамирчид шалгагдсан.
Төв Хятадын Хуанши хотын дунд шатны ардын шүүх Чэнь Шуюаний 2010-аас 2023 оны хооронд гаргасан хууль бус үйлдлүүдэд нь ял оноожээ.
Тэрбээр хөлбөмбөгийн спорттой холбоотой хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх, тэмцээн арга хэмжээнүүдийн зохион байгуулах эрхийг бусдад өгөхдөө шан харамж авч байсан юм байна.
Чэнь Шуюаниас гадна өчигдөр хөлбөмбөгийн холбооны өөр гурван өндөр албан тушаалтан 8-14 жилийн хорих ял шүүхээс сонссон тухай Шиньхуа агентлаг мэдээлжээ.
Хятад улсыг хөлбөмбөгийн их гүрэн болгох өндөр амбицтай зорилтыг Ши Жиньпин олон жилийн өмнө зарлаж байсан юм. 2011 онд тэр “дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд дахин оролцох, уг тэмцээнийг зохион байгуулах, хэзээ нэг өдөр энэ тэмцээнд түрүүлэх” нь Хятадын хөлбөмбөгийн гурван том мөрөөдөл болохыг зарлаж байжээ.
Өнгөрсөн арав орчим жилийн хугацаанд Хятадын Супер Лигийн клубүүд дэлхийн хэмжээний том тоглогчдыг авчрахад их хэмжээний мөнгө зарцуулж байв.
Гэвч үүний улмаас клубүүдийн санхүүгийн нөхцөл байдал хүндэрч, 2020 оноос зарим нь тамирчдынхаа цалинд хязгаар тогтоох болжээ.
Одоо цөөн тооны гадаад тамирчин Хятадын клубүүдэд тоглож байна.
Эх сурвалж: BBC
| Хятадын Хөлбөмбөгийн Холбооны тэргүүн асан авлигын хэрэгтээ бүх насаар хоригдох ял сонсжээ |
ОХУ баавгай устгавал 6000-15000 рублиэр урамшуулж байна
2026-09-21 12:42:55
2026-09-21 11:22:49
2026-09-17 13:31:44
2026-09-22 13:57:18
2026-09-22 13:45:16
2026-09-22 13:41:45
2026-09-22 07:10:00
2026-09-22 00:07:00
Хөвсгөл аймгийн нэгдсэн эмнэлэгт зарим төрлийн мэс заслыг хийх боломж бүрдлээ
2026-09-21 20:41:30
2026-09-21 16:24:39
2026-09-21 16:08:05
Н.Цэрэнтогтох пара самбо бөхийн “Дэлхийн цом”-д түрүүллээ
2026-09-21 16:00:58
Бэлгийн эрх чөлөөнд халдсан 11 хэрэгт яллах дүгнэлт үйлдлээ
2026-09-21 15:56:54
2026-09-21 15:07:03
"Талбай дээр цуглая, чихдэж гаргаж ирээд ална" хэмээн лайв хийсэн иргэнд хорих ял оноолоо
2026-09-21 14:34:21
2026-09-21 12:59:58
2026-09-21 12:47:46
ОХУ баавгай устгавал 6000-15000 рублиэр урамшуулж байна
2026-09-21 12:42:55
2026-09-21 12:16:16
2026-09-21 12:00:32
2026-09-21 11:50:38
Ирэх сард бүртгэж эхлэх Түрээслээд өмчлөх орон сууцанд дараах иргэд орно
2026-09-21 11:47:21
2026-09-21 11:22:49
2026-09-21 11:01:36
2026-09-21 10:31:48
2026-09-21 09:37:59
2026-09-21 09:19:56
Улаанбаатарт өдөртөө 22 хэм дулаан байна
2026-09-21 08:03:59
Угаал үйлдэх, хүүхэд үрчлэн авах, тангарагаа буцаахад сайн
2026-09-21 08:02:20