Ням гарагт Францын нийслэл Парис хот ресторан, кафены зөөгчдөө уралдуулж, шилдгийг нь шалгаруулжээ.
Энэ нь Парис 2024 Зуны олимпын наадмыг угтсан мэргэжлийн шилдгүүдийг шалгаруулах арга хэмжээнүүдийн нэг юм байна.
Эрэгтэй ангиллын аварга Сами Ламруз, эмэгтэй ангиллын аварга Полин Ван Вимэрш нар 2 км урт замыг тус бүр 13 минут 30 секунд, 14 минут 12 секундийн хугацаанд туулжээ.
Ингэхдээ тэд гартаа круассан талх, эспрессо кофе, аяга устай тавиур барьсан байна.
“Бид энэ ажлыг өдөр бүр 12 цагийн турш хийдэг. Баяр, амралтын өдрүүдэд ч бас” гэж Парисын захиргааны төв байрнаас хэдхэн зуун метрийн зайд оршдог “Le Petit Pont” кафены зөөгч Ван Вимэрш ярьжээ.

Тэрбээр өөрийнхөө амжилтын нууцыг “20 жилийн туршлага, сайн хөл” гэж тайлбарласан байна.
Тэмцээний бүх медальтнууд долдугаар сарын 26-ны өдөр тохиох Парисын зуны олимпын наадмын нээлтэд урилгаар оролцохоос гадна тансаг ангиллын зочид буудалд нэг хоног байрлах эрхтэй болжээ.
Тэмцээнд 200 зөөгч оролцож, Сена мөрний эрэг дагуу гудамжаар уралдсан байна. Шүүгчид тэдний хурднаас гадна зөөсөн кофе, усаа асгалгүй авчирсан үзүүлэлтийг нь үнэлсэн гэнэ.
Анх зөөгчдийн уралдаан Парист 1914 онд “course des garcons de cafe” нэрээр зохион байгуулагдаж байжээ. Өчигдрийн уралдаан 2011 оноос хойш болсон анхны ийм арга хэмжээ юм байна.
Эх сурвалж: AFP
| Парис хот зөөгчдөө уралдуулж, шилдгүүдийг нь Олимпын нээлтэд оролцох эрхээр шагналаа |
ОХУ баавгай устгавал 6000-15000 рублиэр урамшуулж байна
2026-09-21 12:42:55
2026-09-21 11:22:49
2026-09-17 13:31:44
"Засгийн газрын нөөц хөрөнгөөс баавгай унтуулдаг буу, цацлага шийдүүлнэ"
2026-09-22 14:38:38
2026-09-22 13:57:18
2026-09-22 13:45:16
2026-09-22 13:41:45
2026-09-22 07:10:00
2026-09-22 00:07:00
Хөвсгөл аймгийн нэгдсэн эмнэлэгт зарим төрлийн мэс заслыг хийх боломж бүрдлээ
2026-09-21 20:41:30
2026-09-21 16:24:39
2026-09-21 16:08:05
Н.Цэрэнтогтох пара самбо бөхийн “Дэлхийн цом”-д түрүүллээ
2026-09-21 16:00:58
Бэлгийн эрх чөлөөнд халдсан 11 хэрэгт яллах дүгнэлт үйлдлээ
2026-09-21 15:56:54
2026-09-21 15:07:03
"Талбай дээр цуглая, чихдэж гаргаж ирээд ална" хэмээн лайв хийсэн иргэнд хорих ял оноолоо
2026-09-21 14:34:21
2026-09-21 12:59:58
2026-09-21 12:47:46
ОХУ баавгай устгавал 6000-15000 рублиэр урамшуулж байна
2026-09-21 12:42:55
2026-09-21 12:16:16
2026-09-21 12:00:32
2026-09-21 11:50:38
Ирэх сард бүртгэж эхлэх Түрээслээд өмчлөх орон сууцанд дараах иргэд орно
2026-09-21 11:47:21
2026-09-21 11:22:49
2026-09-21 11:01:36
2026-09-21 10:31:48
2026-09-21 09:37:59
2026-09-21 09:19:56
Улаанбаатарт өдөртөө 22 хэм дулаан байна
2026-09-21 08:03:59
Угаал үйлдэх, хүүхэд үрчлэн авах, тангарагаа буцаахад сайн
2026-09-21 08:02:20