Өрсөлдөөнийг боомилж, хэрэглэгчдэд асар их зардал үүрүүлэх замаар “ухаалаг гар утасны зах зээлд монополи байр суурь эзэлж байна” гэсэн үндэслэлээр АНУ-ын хууль зүйн яам Apple компанийг шүүхэд өгч байгаагаа өчигдөр зарлажээ.
АНУ-ын хэд хэдэн муж хямд үнэтэй ухаалаг гар утас хэрэглэхэд нь хүмүүст саад учруулж, олон зуун тэрбумын ашиг олж байна хэмээн Apple компанийн эсрэг зарга үүсгээд байсан юм.
Apple компанитай холбоотой ийм маргаан 1976 онд Стив Жобсыг үүсгэн байгуулсан цагаас хойш яригдаж байсан ч бараг хагас зууны дараа л АНУ-ын эрх баригчид анх удаа шүүхэд хандаж байгаа нь энэ юм.
Одоогоор Amazon, Google, Meta компаниуд мөн шударга бус өрсөлдөөний асуудлаар АНУ-ын шүүхэд дуудагдаад байгаа.
Хэргийн гол нь тус компани АНУ-ын 136 сая iPhone хэрэглэгчийг өөрийн экосистемээс гарах гарцгүй болгож, өндөр үнэтэй бүтээгдэхүүнийг нь худалдаж авахаас өөр сонголтгүй болгодог гэсэн асуудал юм байна.
“Компаниуд монополийн эсрэг хуулийг зөрчиж байгаагийн төлөө хэрэглэгчид өндөр үнэ төлөх ёсгүй. Хэрвээ үүнийг өөрчлөхгүй бол Apple компани ухаалаг гар утасны зах зээлд үргэлжлүүлэн ноёлсоор байх болно” гэж АНУ-ын ерөнхий прокурор Мэррик Гарланд мэдэгджээ.

АНУ-ын ерөнхий прокурор Мэррик Гарланд
Өчигдөр Apple компани өөрийнхөө эсрэг гаргасан нэхэмжлэлийн үндэслэлийг үгүйсгэж, гэм буруугүйгээ батлахын тулд тууштай тэмцэхээ мэдэгдсэн байна.
Хэрвээ уг хэрэгт ялагдвал “хүмүүст зориулсан технологи бүтээх ажилд засгийн газар гүнзгий оролцдог болох муу жишиг тогтох” аюултайг бас анхааруулсан юм.
АНУ-ын хууль зүйн яам нэхэмжлэлдээ Apple компанийн ашиг Fortune 500 жагсаалтын аль ч компанийн ашгаас хол давж, дэлхийн 100 гаруй улс орны дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээнээс илүү гарсныг дурджээ.
2023 онд Apple компани дэлхийн нийт зах зээлээс $383 тэрбумын орлого, $97 тэрбумын цэвэр ашиг олсон юм.
АНУ-ын хууль зүйн яам 2019 оноос буюу Трампын засаг захиргааны үеэс Apple компанийг шалгаж эхэлжээ.
Саяхан бас Европын хэрэглэгчдэд “өөр хямд сонголт өгөхгүй байна” гэсэн үндэслэлээр хөгжмийн стриминг үйлчилгээний Spotify компанийн гаргасан гомдлын дагуу Apple компанийг Европын Холбооны эрх баригчид 1.8 тэрбум еврогоор торгосон юм.
Эх сурвалж: AFP
| АНУ-ын хууль зүйн яам Apple компанийн эсрэг монополийн хэрэг үүсгэлээ |
2025-11-05 11:39:15
2025-11-05 10:25:12
2025-11-04 14:01:04
2025-11-05 12:21:25
2025-11-05 12:03:30
2025-11-05 11:39:15
2025-11-05 11:29:16
2025-11-05 10:25:12
2025-11-05 10:12:07
“Physical Asia” шоу эхний долоо хоногийн үзэлтээрээ дэлхийн 8 улсад тэргүүлж, 44 орны шилдэг 10-т багтжээ
2025-11-05 10:01:05
Азийн хөгжлийн банкны 475 сая ам.долларын санхүүжилтээс 31 сургууль, 9 цэцэрлэг барина
2025-11-05 09:50:00
Х.Булгантуяаг өнөөдөр чөлөөлнө
2025-11-05 09:31:08
Цахим гавтай хөвгүүд машин хулгайлж, хүний амь хөнөөлөө
2025-11-05 09:20:00
Бурхан багшийн эхийн ачийг хариулсан дүйчин өдөр энэ сарын 11-нд тохионо
2025-11-05 09:00:22
Улаанбаатарт 7 хэм дулаан, багавтар үүлтэй
2025-11-05 08:11:46
Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өлзийтэй сайн
2025-11-05 08:10:29
2025-11-04 17:17:52
2025-11-04 15:36:57
“Netflix”-ээр хэрхэн Physical: Asia шоу нэвтрүүлгийг үзэх вэ
2025-11-04 14:42:55
2025-11-04 14:01:04
2025-11-04 13:29:43
Б.Мөнхзаяа 42 км-ийг 2:229:46 цагт туулж, улирлын дээд амжилтаа тогтоолоо
2025-11-04 12:57:03
2025-11-04 12:29:30
Өөрсдийн нэр дээр 53 компани байгуулж, ₮87 тэрбумын баримт хуурамчаар үйлдсэн хэргийг шүүхэд шилжүүллээ
2025-11-04 11:17:07
Ослын улмаас зөвхөн машин эвдэрсэн бол нөхөн төлбөрөө цахимаар шийдүүлэх боломжтой боллоо
2025-11-04 11:07:35
Мөрийтэй тоглоомд дансаа ашиглуулбал ₮450-5 саяар торгож, хорих хүрэх ял шийтгэлтэй
2025-11-04 10:53:34
2025-11-04 10:17:26
Баян-Өлгий, Увс, Ховд, Хөвсгөл, Өвөрхангай, Архангай, Баянхонгорт зуд болох төлөвтэй байна
2025-11-04 10:04:42
Нийтийн байранд архидаж, эмэгтэй нь эрэгтэйгээ хутгалжээ
2025-11-04 09:52:59
Яам, БШУҮЭХ-ны хэлэлцээрийг хууль бус үйлдэл гэв
2025-11-04 09:46:06
2025-11-04 09:35:38
2025-11-04 09:27:47
УИХ-ын гишүүд, Засгийн газрын сайд нар улсын дунджаар цалинждаг болохыг дэмжих үү
2025-11-04 09:16:05
Улаанбаатарт 7 хэм дулаан байна
2025-11-04 08:17:00
Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, мал арвидна
2025-11-04 08:15:41