Орос, Беларусь, АНУ-ын сансрын нисгэгчдийг дэлхийн тойрог замд хүргэх Союз хөлгийг өчигдөр сансарт хөөргөх ёстой байсан ч ажиллагааг эхлэхээс хэдхэн секундийн өмнө зогсоожээ.
Казахстаны Байконурын станцын удирдлагын төвөөс эхлээд хөлгийг хөөргөх команд өгсөн боловч ердөө 20 секундийн дараа цуцлах командаар солигдсон байна.
Оросын сансар судлалын төв байгууллага Роскосмос “химийн эрчим хүчний эх үүсвэрийн гүйдэл буурсан” тул хөөргөх ажиллагааг зогсоосноо тайлбарлажээ. Гэхдээ уг шалтгаан пуужинд яг ямар нөлөө үзүүлсэн талаар мэдээлэл өгөөгүй байна.
Сансрын хөлгийг хөөргөх үйл явцыг ийм хожуу шатанд цуцлах нь ховор үзэгдэл юм.
Союз хөлгийг орон нутгийн цагаар гуравдугаар сарын 23-ны 17:36 цагт дахин хөөргөхөөр болсныг Роскосмос зарлажээ.
Уг хөлгийг өчигдөр 18:21 цагт хөөргөх хуваарьтай байсан юм. Үүнээс хойш хэдхэн цагийн дараа хөлөг дэлхийн тойрог зам дахь Олон Улсын Сансрын Станцад залгагдах ёстой байв.

Хөлөгт NASA-гийн сансрын нисгэгч Трэйси Дайсон, Оросын Олег Новицкий, Беларусийн Марина Василевская нар байжээ.
Новицкий, Василевская нар тойрог замд ердөө 12 хоносны дараа дөрөвдүгээр сарын 2-ны өдөр одоо тэнд байгаа АНУ-ын Лорал Охаратай хамт дэлхийд буцаж ирэх төлөвлөгөөтэй байсан гэнэ.
Харин Дайсон дэлхийн тойрог замд зургаан сарын хугацаанд ажиллаж, амьдрахдаа хүн төрөлхтнийг сансрын ирээдүйн аялалд бэлдэх технологиудыг турших төлөвлөгөөтэй байсныг NASA мэдээлжээ.
Эх сурвалж: Reuters
| Оросын Союз хөлгийг сансарт хөөргөх ажиллагаа хэдхэн секундийн өмнө цуцлагдлаа |
ОХУ баавгай устгавал 6000-15000 рублиэр урамшуулж байна
2026-09-21 12:42:55
2026-09-21 11:22:49
2026-09-17 13:31:44
"Засгийн газрын нөөц хөрөнгөөс баавгай унтуулдаг буу, цацлага шийдүүлнэ"
2026-09-22 14:38:38
2026-09-22 13:57:18
2026-09-22 13:45:16
2026-09-22 13:41:45
2026-09-22 07:10:00
2026-09-22 00:07:00
Хөвсгөл аймгийн нэгдсэн эмнэлэгт зарим төрлийн мэс заслыг хийх боломж бүрдлээ
2026-09-21 20:41:30
2026-09-21 16:24:39
2026-09-21 16:08:05
Н.Цэрэнтогтох пара самбо бөхийн “Дэлхийн цом”-д түрүүллээ
2026-09-21 16:00:58
Бэлгийн эрх чөлөөнд халдсан 11 хэрэгт яллах дүгнэлт үйлдлээ
2026-09-21 15:56:54
2026-09-21 15:07:03
"Талбай дээр цуглая, чихдэж гаргаж ирээд ална" хэмээн лайв хийсэн иргэнд хорих ял оноолоо
2026-09-21 14:34:21
2026-09-21 12:59:58
2026-09-21 12:47:46
ОХУ баавгай устгавал 6000-15000 рублиэр урамшуулж байна
2026-09-21 12:42:55
2026-09-21 12:16:16
2026-09-21 12:00:32
2026-09-21 11:50:38
Ирэх сард бүртгэж эхлэх Түрээслээд өмчлөх орон сууцанд дараах иргэд орно
2026-09-21 11:47:21
2026-09-21 11:22:49
2026-09-21 11:01:36
2026-09-21 10:31:48
2026-09-21 09:37:59
2026-09-21 09:19:56
Улаанбаатарт өдөртөө 22 хэм дулаан байна
2026-09-21 08:03:59
Угаал үйлдэх, хүүхэд үрчлэн авах, тангарагаа буцаахад сайн
2026-09-21 08:02:20