ЦЮРИХ, 2024 оны гуравдугаар сарын 20 /unn/. Дэлхийн 134 улс орон, бүс нутаг, нутаг дэвсгэрийн 7812 хотын 70 гаруй хувийнх нь агаар дахь PM2.5 нарийн ширхэгт тоосонцрын агууламж Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын (ДЭМБ) стандартыг хангахгүй байгааг агаарын чанарыг хэмжих технологийн чиглэлээр мэргэшсэн Швейцарын IQAir компанийн хамгийн сүүлд явуулсан судалгаа харуулжээ. Судалгаагаар өнгөрсөн онд дэлхийн ердөө 10 улс, харин хотуудын дөнгөж 9 хувь нь л нарийн ширхэгт PM2.5 тоосонцрын агууламжаар ДЭМБ-аас зөвшөөрсөн стандартыг хангасан байна.
Хамгийн их агаарын бохирдолтой таван орны тоонд Бангладеш, Пакистан, Энэтхэг, Тажикистан, Буркина-Фасо улс орсон бол Францын Полинез, Маврики, Исландад хамгийн бага агаарын бохирдол бүртгэгдсэн байна.
Хамгийн их бохирдолтой нийслэлүүдийн жагсаалтыг Шинэ Дели (Энэтхэг), Дакка (Бангладеш), Уагадугу (Буркина Фасо), Душанбе (Тажикистан), Багдад (Ирак) хотууд тэргүүлсэн бол Веллингтон (Шинэ Зеланд), Рейкьявик (Исланд), Хамилтон (Бермуд) хотуудын агаар дахь PM2.5-ийн агууламж хамгийн бага байжээ.
Бангладешийн тоосгоны үйлдвэрүүдээс авхуулаад Латин Америкийн уул уурхайн салбар агаарын бохирдлын эх үүсвэр болж байгаа хэдий ч гол эх үүсвэр нь нүүрс, газрын тос, байгалийн хий зэрэг олборлодог түлш болсон хэвээр байна.
PM2.5 бол амьсгалын замаар хүний биед нэвтэрч хорт хавдар, гуурсан хоолойн багтраа, зүрх судасны өвчнийг үүсгэдэг нарийн ширхэгт тоосонцор юм. ДЭМБ-ын мэдээллээр, гадаад орчны агаарын бохирдол, тэр дундаа PM2.5 тоосонцрын бохирдлоос үүдэлтэй өвчний улмаас дэлхий даяар жил бүр 4 сая гаруй хүн нас барж байна.
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
| Дэлхийн хотууд ДЭМБ-ын агаарын чанарын стандартыг хангахгүй байна |
2025-11-05 11:39:15
2025-11-05 10:25:12
2025-11-04 14:01:04
2025-11-05 12:21:25
2025-11-05 12:03:30
2025-11-05 11:39:15
2025-11-05 11:29:16
2025-11-05 10:25:12
2025-11-05 10:12:07
“Physical Asia” шоу эхний долоо хоногийн үзэлтээрээ дэлхийн 8 улсад тэргүүлж, 44 орны шилдэг 10-т багтжээ
2025-11-05 10:01:05
Азийн хөгжлийн банкны 475 сая ам.долларын санхүүжилтээс 31 сургууль, 9 цэцэрлэг барина
2025-11-05 09:50:00
Х.Булгантуяаг өнөөдөр чөлөөлнө
2025-11-05 09:31:08
Цахим гавтай хөвгүүд машин хулгайлж, хүний амь хөнөөлөө
2025-11-05 09:20:00
Бурхан багшийн эхийн ачийг хариулсан дүйчин өдөр энэ сарын 11-нд тохионо
2025-11-05 09:00:22
Улаанбаатарт 7 хэм дулаан, багавтар үүлтэй
2025-11-05 08:11:46
Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өлзийтэй сайн
2025-11-05 08:10:29
2025-11-04 17:17:52
2025-11-04 15:36:57
“Netflix”-ээр хэрхэн Physical: Asia шоу нэвтрүүлгийг үзэх вэ
2025-11-04 14:42:55
2025-11-04 14:01:04
2025-11-04 13:29:43
Б.Мөнхзаяа 42 км-ийг 2:229:46 цагт туулж, улирлын дээд амжилтаа тогтоолоо
2025-11-04 12:57:03
2025-11-04 12:29:30
Өөрсдийн нэр дээр 53 компани байгуулж, ₮87 тэрбумын баримт хуурамчаар үйлдсэн хэргийг шүүхэд шилжүүллээ
2025-11-04 11:17:07
Ослын улмаас зөвхөн машин эвдэрсэн бол нөхөн төлбөрөө цахимаар шийдүүлэх боломжтой боллоо
2025-11-04 11:07:35
Мөрийтэй тоглоомд дансаа ашиглуулбал ₮450-5 саяар торгож, хорих хүрэх ял шийтгэлтэй
2025-11-04 10:53:34
2025-11-04 10:17:26
Баян-Өлгий, Увс, Ховд, Хөвсгөл, Өвөрхангай, Архангай, Баянхонгорт зуд болох төлөвтэй байна
2025-11-04 10:04:42
Нийтийн байранд архидаж, эмэгтэй нь эрэгтэйгээ хутгалжээ
2025-11-04 09:52:59
Яам, БШУҮЭХ-ны хэлэлцээрийг хууль бус үйлдэл гэв
2025-11-04 09:46:06
2025-11-04 09:35:38
2025-11-04 09:27:47
УИХ-ын гишүүд, Засгийн газрын сайд нар улсын дунджаар цалинждаг болохыг дэмжих үү
2025-11-04 09:16:05
Улаанбаатарт 7 хэм дулаан байна
2025-11-04 08:17:00
Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, мал арвидна
2025-11-04 08:15:41