ОХУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд үнэмлэхүй ялалт байгуулсныхаа дараа хэлсэн үгэндээ Владимир Путин ойрын жилүүдэд Орос-Хятадын харилцаа улам өргөжих талаар онцолжээ.
1999 оноос хойш Оросын төрийг барьсан тэрбээр энэ удаагийн сонгуульд 88 орчим хувийн санал авч, дахин зургаан жил ерөнхийлөгчийн албыг хаших эрхтэй болоод байгаа юм.
“Орос-Хятадын харилцаа бол тогтворжуулагч хүчин зүйл бөгөөд хоёр орны удирдагчийн хувийн сайн харилцаа үүнийг цааш улам өргөжин хөгжих боломжийг олгож байна. Манай хоёр орны харилцаа сүүлийн 20 жилийн турш хөгжиж ирсэн. Энэ харилцаа маш хүчтэй бөгөөд харилцан бие биеэ нөхдөг юм” гэж Путин хэлснийг ТАСС агентлаг дамжуулжээ.
Путин цааш нь ярихдаа БНХАУ-ын дарга Ши Жиньпинтэй “хувийн сайн харилцаатай байсны ачаар энэ харилцаа хэвээр хадгалагдана” гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлсэн байна.
“Хамгийн гол нь бидний үндэсний ашиг сонирхол давхцаж байгаа нь Орос, Хятадын харилцаа тогтвортой байдлын хүчин зүйл болдог олон улсын тавцанд нийтлэг зорилтуудаа шийдвэрлэхэд таатай орчин нөхцөл бүрдүүлж байна” гэж тэр мэдэгджээ.
Хэдийгээр албан ёсны эвсэл холбоо үүсгээгүй ч Хятад, Орос улсууд өөрсдийн түншлэлийг “хил хязгаар байхгүй” харилцаа гэж тодорхойлж байгаа.
Украины хямралаас улбаатай АНУ тэргүүтэй Өрнөдийн орнуудтай үүсгэсэн сөргөлдөөн хоёр улсыг улам ойртон нягтрахад хүргэсэн юм.
Үүний улмаас одоо Хятад улс Оросын эрчим хүчний бүтээгдэхүүний хамгийн том худалдан авагч болсон бол Оросын зах зээл Хятадын бараа бүтээгдэхүүнээс улам бүр хамааралтай болж байна.
Эх сурвалж: Reuters
| Путин сонгуульд ялсныхаа дараа хэлсэн үгэндээ Орос-Хятадын түншлэлийн ач холбогдлыг онцлов |
ОХУ баавгай устгавал 6000-15000 рублиэр урамшуулж байна
2026-09-21 12:42:55
2026-09-21 11:22:49
2026-09-17 13:31:44
"Засгийн газрын нөөц хөрөнгөөс баавгай унтуулдаг буу, цацлага шийдүүлнэ"
2026-09-22 14:38:38
2026-09-22 13:57:18
2026-09-22 13:45:16
2026-09-22 13:41:45
2026-09-22 07:10:00
2026-09-22 00:07:00
Хөвсгөл аймгийн нэгдсэн эмнэлэгт зарим төрлийн мэс заслыг хийх боломж бүрдлээ
2026-09-21 20:41:30
2026-09-21 16:24:39
2026-09-21 16:08:05
Н.Цэрэнтогтох пара самбо бөхийн “Дэлхийн цом”-д түрүүллээ
2026-09-21 16:00:58
Бэлгийн эрх чөлөөнд халдсан 11 хэрэгт яллах дүгнэлт үйлдлээ
2026-09-21 15:56:54
2026-09-21 15:07:03
"Талбай дээр цуглая, чихдэж гаргаж ирээд ална" хэмээн лайв хийсэн иргэнд хорих ял оноолоо
2026-09-21 14:34:21
2026-09-21 12:59:58
2026-09-21 12:47:46
ОХУ баавгай устгавал 6000-15000 рублиэр урамшуулж байна
2026-09-21 12:42:55
2026-09-21 12:16:16
2026-09-21 12:00:32
2026-09-21 11:50:38
Ирэх сард бүртгэж эхлэх Түрээслээд өмчлөх орон сууцанд дараах иргэд орно
2026-09-21 11:47:21
2026-09-21 11:22:49
2026-09-21 11:01:36
2026-09-21 10:31:48
2026-09-21 09:37:59
2026-09-21 09:19:56
Улаанбаатарт өдөртөө 22 хэм дулаан байна
2026-09-21 08:03:59
Угаал үйлдэх, хүүхэд үрчлэн авах, тангарагаа буцаахад сайн
2026-09-21 08:02:20