Лхагва гарагийн шөнө дэлхийн хамгийн том сошиал платформ Фэйсбүүкийн ажиллагаа техникийн гэмтлийн улмаас доголдож, олон сая хэрэглэгч нь нэвтрэх боломжгүй болсон юм.
Мета компани гэмтэл саатлын нөхцөл байдлын талаар нийтэд мэдээлэхдээ Х платформыг ашигласан нь тэрбумтан Илон Маскийн хувьд өрсөлдөгчөөрөө тохуурхах сайхан боломж болжээ.
Маск өөрийн эзэмшлийн Х платформ нь хэвийн ажиллаж байгааг гайхуулахдаа “Хэрвээ та нар энэ постыг уншиж байгаа бол манай серверүүд хэвийн ажиллаж байна гэсэн үг шүү” хэмээн бичсэн юм.
Тэр дараа нь бас Мета компани болон тэдний платформыг элэглэж, шоолсон агуулгатай зүйлсийг үргэлжлүүлэн бичжээ.
X компанийн албан ёсны хуудас хүртэл “Та нар яагаад бүгдээрээ энд байгааг бид мэдэж байна” гэж өрсөлдөгчөө шоолсон юм.
Сүүлд Мета компани Фэйсбүүк, Инстаграмд гарсан гэмтлээ засварлаж, үйл ажиллагааг нь бүрэн сэргээснээ мэдэгдэж байв.
Технологийн салбарын тэрбумтнууд болох Илон Маск, Марк Закербэрг нар таарамжгүй харилцаатай байдаг.
Өнгөрсөн онд X платформтой шууд өрсөлдөх зорилгоор Закербэрг өөрийн Threads үйлчилгээг нээснээр тэдний зөрчил улам хурцдаж байв. Тэр ч байтугай хоёр тэрбумтан холимог тулааны дэвжээн дээр нударга зөрүүлэх санаа хэсэг хугацаанд яригдаж байгаад намжсан юм.
Эх сурвалж: Business Insider
| Фэйсбүүкийн уналтаар Илон Маск тохуурхав |
2026-11-16 17:07:51
2026-11-16 10:38:26
2026-11-13 12:00:18
Шөнийн цагийн хуваариар ажилладаг иргэдэд зориулан дөрвөн чиглэлд автобус үйлчилж байна
2026-11-18 19:01:41
“Евро-3” болон түүнээс дээш стандартын АИ-92 автобензиний үнийг 1000 хүртэл төгрөгөөр бууруулна
2026-11-18 15:19:31
ТББХ: Ерөнхийлөгчийн чөлөөлөгдөх хүсэлтийг хэлэлцэн дэмжлээ
2026-11-18 14:28:18
ЭЗХЯ: Эдийн засгийн албанд залуу нас, хөдөлмөр зүтгэлээ зориулсан үе үеийн ахмадууд, ажилтнууд, алба хаагчдадаа “Эдийн засгийн албаны өдөр”-ийн мэнд хүргэе
2026-11-18 13:18:17
УИХ-ын гишүүн Р.Сэддорж Хулд сумын иргэдтэй уулзаж, тулгамдсан асуудлыг сонслоо
2026-11-18 13:06:05
2026-11-18 10:25:41
2026-11-18 10:06:25
Улаанбаатарт 7 хэм хүйтэн. Ялимгүй цас орно
2026-11-18 07:50:43
Нүүдэл хийх, худалдаа наймаа эрхлэхэд сайн
2026-11-18 07:49:38