Ням гарагт зэвсэглэсэн дээрэмчид Хайти улсын нийслэл Порт-О-Прэнс хотын гол шоронд халдаж, 4,000 орчим хоригдлыг оргуулжээ.
Тэдний дунд 2021 онд Хайтийн ерөнхийлөгч Жовенел Мойзегийн амийг хөнөөсөн хэрэгт холбоотой шийтгүүлсэн этгээдүүд байсан байна.
Ерөнхийлөгчийн аллагаас хойш Хайти улсад нийгмийн дэг журам алдагдаж, нийслэл Порт-О-Прэнс хотын 80 хувийг нутгийн гэмт хэргийн бүлэглэлүүд хяналтдаа авсан юм.
Тэд одоо ерөнхий сайд Ариэл Анрийг албан тушаалаас нь зайлуулахыг оролдож байна.
Анри өнгөрсөн долоо хоногийн Пүрэв гарагт улс орондоо дэг журам тогтооход гадаадын хууль сахиулагчдын тусламжийг авах асуудлыг хэлэлцэхээр зүүн Африкийн Кени улсын нийслэл Найробид айлчлан очсон юм.
Кени улс тусгай хүчний бие бүрэлдэхүүнээ Хайтид илгээх санаачилга гаргаад байгаа. Кенийн тэргүүлсэн олон улсын цагдаагийн хүчийг НҮБ удахгүй Хайтид илгээхээр бэлдэж байна.
АНУ зэрэг Өрнөдийн орнууд энэхүү ажиллагаанд санхүү, ложистикийн дэмжлэг үзүүлэхээ амласан юм.
Үүнтэй зэрэгцэн Пүрэв гарагт Хайтийн гэмт хэргийн гол бүлэглэлийн толгойлогч “Барбекю” хочтой Жимми Черизер засгийн эрхийг гартаа оруулах, ерөнхий сайдыг буцаж ирүүлэхгүй байх зорилготой тэмцлийг эхлүүлээд байна.
“Орон нутгийн болон нийслэлийн зэвсэгт бүлэглэлүүд бүгд энэ тэмцэлд нэгдээд байна” гэж тэр мэдэгджээ.
Цагдаа нар зэвсэгт хүчнээс тусламж хүссэн ч Бямба гарагийн орой зэвсэгт дээрэмчид шоронгийн хашаанд дайран орсон байна.
Ням гарагийн өглөө шоронгийн хаалга нээлттэй, цагдаагийн албан хаагчид үзэгдэхгүй байсныг гэрчүүд мэдээлжээ.
Оргох үедээ алагдсан хоригдлуудын цогцос шоронгийн хашаанд хэвтэж байсан байна.
НҮБ-ын тооцоолсноор өнгөрсөн онд Америк тивийн хамгийн ядуу улс Хайтид 8,400 гаруй энгийн иргэн гэмт хэрэгтнүүдэд алагдаж, шархдаж, хулгайлагджээ.
Энэ нь 2022 оны тооноос хоёр дахин өссөн үзүүлэлт юм.
Эх сурвалж: BBC
| Хайтийн гэмт хэргийн бүлэглэлүүд шоронгоос 4,000 хоригдлыг оргууллаа |
2026-05-25 15:40:30
2026-05-25 10:39:30
2026-05-22 13:35:55
2026-05-25 16:24:28
2026-05-25 16:04:16
2026-05-25 15:59:42
Цэргийн эрүү хугалсан Н.Базарсадад 9 сар хорих ял оноолоо
2026-05-25 15:58:14
2026-05-25 15:40:30
Хөвсгөл аймагт нэгнээ зодсон хөвгүүдийн хэргийг шалгаж байна
2026-05-25 15:02:12
МАН-ын бүлгийн хуралдаанаар хоёр асуудал хэлэлцлээ
2026-05-25 14:15:11
2026-05-25 13:37:54
Нас барсан иргэний 1072 хувьцааны ногдол ашгийг хэрхэн авах вэ
2026-05-25 13:15:51
ЭКСИМ үндэсний нэгдсэн холбоо эмэгтэй бизнес эрхлэгчдийг хамтран дэмжиж байна
2026-05-25 12:34:19
2026-05-25 11:39:19
2026-05-25 10:39:30
Зайсан, Арцатын аманд 1954 оноос амьдарч байгаа иргэдэд газрыг нь эзэмшүүллээ
2026-05-25 10:00:00
Сэтгүүлч Л.Баяржаргалд хилийн хориг тогтоолоо
2026-05-25 09:40:00
2026-05-25 09:30:00
СДМЭХ эмэгтэй бизнес эрхлэгчдэд брэндээ үнэгүй танилцуулах боломж олгож байна
2026-05-25 08:50:00
2026-05-25 08:50:00
Улаанбаатарт өнөөдөр 23 хэм дулаан байна
2026-05-25 07:39:42
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-05-25 07:36:02
Зээлийн батлан даалтын сангийн эх үүсвэрийг нэмэгдүүлж, тариаланчдаа дэмжиж ажиллана
2026-05-24 14:19:08
БНСУ-д үйл ажиллагаа явуулдаг Монголчуудад зориулсан хууль бус мөрийтэй тоглоомын сайтыг илрүүлжээ
2026-05-24 10:29:38
Бүх цэргийн наадам ирэх сарын 6-нд болно
2026-05-24 09:08:06
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад нас уртадна
2026-05-24 08:52:47
Улаанбаатарт 15 хэм дулаан байна
2026-05-24 08:50:03