Пүрэв гарагт Газын зурваст гарсан эмгэнэлт явдлын улмаас 104 хүн алагдаж, 760 орчим хүн шархадсан байна.
Газа хотын баруун дүүрэгт палестинчууд тусламжийн бараа ачсан автомашин руу олноороо яаран гүйлдэх үеэр Израилийн цэргүүд гал нээжээ.
Тусламжийн цуваа Израилийн армийн танкуудтай ойрхон зогссон нь ийм хядлага гарахад хүргэснийг гэрчүүд мэдээлж байна.
“Тусламжийн цувааны машинууд тухайн газарт байрлаж байсан армийн танкуудад ойрхон ирэх үеэр олон мянган хүн бараа авахаар дайрсан. Хүмүүс танкуудад хэт ойртсоны улмаас цэргүүд тэдэн рүү гал нээсэн” гэж нэгэн гэрч ярьжээ.
Израиль, Хамасын хооронд гал зогсоох тохиролцоонд хүрэхэд ойртсон үеэр ийм эмгэнэлт явдал гарч байна.
Египет, Катар, АНУ-ын зуучлагчид одоо Исламын шашны ариун сар гэгддэг Рамадан эхлэхээс өмнө талуудын хооронд зургаан долоо хоногийн хугацаатай гал зогсоох талаар хэлэлцэж байгаа юм.
Сарны тооллын дагуу Рамадан сар гуравдугаар сарын 10-ны орчимд эхэлнэ.
Хэрвээ гал зогсоох тохиролцоонд хүрвэл Хамасын гарт байгаа Израилийн барьцааны хүмүүсийн заримыг Палестины хоригдлуудаар солилцох юм.
Өнгөрсөн оны аравдугаар сарын 7-ны халдлагаас хойш Израилийн армийн Газын зурваст явуулсан байлдааны ажиллагааны улмаас амиа алдсан палестин хүний тоо 30,000 даваад байна.
Үүнээс гадна Газын оршин суугчдын зарим хэсэг хүнсний хомсдолд орж, өлсгөлөнгийн аюул нүүрлээд байгаа.
Газын зурвасын гадаад ертөнцтэй харилцах цорын ганц гарц болоод буй Египетийн хилийн боомт Рафагаар нэвтэрсэн тусламжийн ачаа хангалтгүй байна.
Хөрш Йордан улс Газын зурваст агаараас тусламжийн бараа буулгах ажлыг зохион байгуулж байгаа.
НҮБ-ын харьяа байгууллага Дэлхийн Хүнсний Хөтөлбөр саяхан Газын зурвасын хойд хэсэгт ямар ч тусламж хүргэлгүй сар гаруй хугацаа өнгөрснийг анхааруулж, үүнд Израилийн арми саад учруулж буйг шүүмжилжээ.
“Хэрвээ нөхцөл байдал энэ хэвээр үргэлжилбэл Газын хойд хэсэгт өлсгөлөн гарах нь гарцаагүй боллоо” гэж Дэлхийн Хүнсний Хөтөлбөрийн дэд захирал Карл Скау мэдэгдсэн байна.
Израилийн эрх баригчид тусламжийн ачаа тээвэрлэлтэд саад учруулснаа үгүйсгэж, сүүлийн өдрүүдэд 50 ачааны автомашин Газын зурвасын хойд хэсэгт нэвтэрснийг мэдээлжээ.
Израилийн явуулж буй дайнаас дүрвэсэн 1.5 сая палестин хүн одоо Газын өмнөд хилийн Рафа боомтод бөөгнөрөөд байна.
Израилийн эрх баригчид Хамас зэвсэгт байгууллагыг бүрэн устгахын тулд Рафа руу довтлохоор сүрдүүлж байгаа.
Хил залгаа Египетийн эрх баригчид хүн ам олноор бөөгнөрсөн Рафа руу цэрэг оруулбал “сүйрэл” болохыг анхааруулж байна.
| Израилийн цэргүүд тусламжийн бараа авахаар бөөгнөрсөн палестинчууд руу гал нээсний улмаас 104 хүн алагдав |
2026-05-25 15:40:30
2026-05-25 10:39:30
2026-05-22 13:35:55
2026-05-25 16:24:28
2026-05-25 16:04:16
2026-05-25 15:59:42
Цэргийн эрүү хугалсан Н.Базарсадад 9 сар хорих ял оноолоо
2026-05-25 15:58:14
2026-05-25 15:40:30
Хөвсгөл аймагт нэгнээ зодсон хөвгүүдийн хэргийг шалгаж байна
2026-05-25 15:02:12
МАН-ын бүлгийн хуралдаанаар хоёр асуудал хэлэлцлээ
2026-05-25 14:15:11
2026-05-25 13:37:54
Нас барсан иргэний 1072 хувьцааны ногдол ашгийг хэрхэн авах вэ
2026-05-25 13:15:51
ЭКСИМ үндэсний нэгдсэн холбоо эмэгтэй бизнес эрхлэгчдийг хамтран дэмжиж байна
2026-05-25 12:34:19
2026-05-25 11:39:19
2026-05-25 10:39:30
Зайсан, Арцатын аманд 1954 оноос амьдарч байгаа иргэдэд газрыг нь эзэмшүүллээ
2026-05-25 10:00:00
Сэтгүүлч Л.Баяржаргалд хилийн хориг тогтоолоо
2026-05-25 09:40:00
2026-05-25 09:30:00
СДМЭХ эмэгтэй бизнес эрхлэгчдэд брэндээ үнэгүй танилцуулах боломж олгож байна
2026-05-25 08:50:00
2026-05-25 08:50:00
Улаанбаатарт өнөөдөр 23 хэм дулаан байна
2026-05-25 07:39:42
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-05-25 07:36:02
Зээлийн батлан даалтын сангийн эх үүсвэрийг нэмэгдүүлж, тариаланчдаа дэмжиж ажиллана
2026-05-24 14:19:08
БНСУ-д үйл ажиллагаа явуулдаг Монголчуудад зориулсан хууль бус мөрийтэй тоглоомын сайтыг илрүүлжээ
2026-05-24 10:29:38
Бүх цэргийн наадам ирэх сарын 6-нд болно
2026-05-24 09:08:06
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад нас уртадна
2026-05-24 08:52:47
Улаанбаатарт 15 хэм дулаан байна
2026-05-24 08:50:03