Оросын эзлэн түрэмгийлэх дайн эхэлснээс хойш 31,000 цэргээ алдсаныг Украины ерөнхийлөгч Володимир Зеленский өчигдөр мэдэгджээ.
Тэрбээр Оросын байлдааны ажиллагааны төлөвлөлтөд ашиглагдаж болзошгүй гэсэн шалтгаанаар шархадсан цэргийн тоогоо зарлахаас татгалзсан байна.
Украины эрх баригчид дайны хоёр жилийн хугацаанд хохирлын хэмжээгээ анх удаа зарласан нь энэ юм.
Оросын тал Украины хохирлын хэмжээг зориудаар өсгөн ярьж байгаа тул бодит тоог зарлахаар шийдсэнээ Зеленский тайлбарлажээ.
“Энэ дайнд Украины 31,000 цэрэг амь үрэгдсэн. Путин болон түүний худал хуурмагийн хүрээллийн хэлж байгаачлан 300,000 биш, 150,000 биш. Гэхдээ үрэгдсэн амь бүр бидний хувьд асар том гарз юм” гэж тэр хэлсэн байна.
Цэргийн хохирлоос гадна олон арван мянган энгийн иргэн энэ дайнд амь үрэгдсэн ч нарийн тоо гаргах боломжгүй байгааг Зеленский бас хэлжээ.
“Хэдэн хүн амь үрэгдсэн, хэдэн хүн алагдсан, хэдэн хүн тамлуулсан, хэдэн хүн хулгайлагдсаныг хэлэх боломжгүй байна” гэж тэр мэдэгдсэн юм.
Өмнө нь гадаадын эх сурвалжууд Украины хохирлын хэмжээг үүнээс илүү өндрөөр тооцоолж байсан.
Тухайлбал өнгөрсөн оны наймдугаар сард АНУ-ын албаныхан 70,000 цэрэг алагдаж, 120,000 шархадсан байж болзошгүй гэх таамгийг дэвшүүлж байжээ.
Зеленский өчигдөр Оросын хохирлын хэмжээг 180,000 цэрэг алагдаж, үүнээс хэдэн арван мянгаар илүү тооны цэрэг шархадсан гэж хэлсэн байна.
Саяхан Их Британийн батлан хамгаалах яам Оросын 350,000 цэрэг алагдсан буюу шархадсан гэх тооцоог зарлаж байв.
Зеленскийн мэдэгдлээс өмнө Украины батлан хамгаалахын сайд Рустам Умеров холбоотнууддаа зэр зэвсгийн тусламжаа шуурхайлахыг уриалсан юм.
“Амлалт нь хүлээлгэн өгсөн гэсэн үг биш юм” гэж тэр тусламжийн бодит хэрэгжилт тааруу байгааг илэрхийлжээ.
Мөн нийлүүлэлтийн хомсдол Украины хувьд “дайны математикийн сул тал” болж байгааг Умеров хэлсэн байна.
“Бид боломжтойгоос эхлээд боломжгүй хүртэл бүгдийг хийж байгаа ч цаг тухайдаа хэрэгжээгүй нийлүүлэлт бидэнд хор хөнөөл учруулж байна” гэж тэр анхааруулжээ.
Өчигдрийн мэдэгдэлдээ Зеленский удаан яригдсан Украины армийн сөрөг давшилт зэр зэвсгийн нийлүүлэлтийн удаашралаас шалтгаалан эрх эхэлж чадаагүйг хэлсэн байна.
Мөн сөрөг давшилтын төлөвлөгөө эхлэхээсээ өмнө Оросын талд задарсан тухай тэр ярьжээ.
Одоогоор АНУ-ын $60 тэрбумын тусламжийн багцыг батлах ажил Конгресс дээр саатаад байгаа.
Хэдий тийм ч дайны хоёр жилийн ойн өдөр буюу Бямба гарагт Өрнөдийн зарим удирдагчид Киев хотод айлчилж, Украиныг үргэлжлүүлэн дэмжихээ илэрхийлсэн юм.
Тухайлбал Канад, Италийн ерөнхий сайд нар энэ өдөр Украин улстай аюулгүй байдлын хамтын ажиллагааны гэрээг байгуулжээ.
Канадын засгийн газар энэ гэрээндээ гурван тэрбум канад долларын санхүүгийн болон зэр зэвсгийн тусламжийг багтаасан юм.
Энэ дайнд зөвхөн Украины тал зэр зэвсгийн хомсдолтой тулгараагүй, Оросын талд ч ийм асуудал байгааг Өрнөдийн албаныхан хэлж байгаа.
Тухайлбал Оросын дотоодын зэвсгийн үйлдвэрлэл Украины дайны хэрэгцээг хангаж дийлэхгүй болсон тул өөр эх үүсвэр хайх болсон бөгөөд энэ нь урт хугацааны шийдэл болж чадахгүйг нэгэн эх сурвалж баталсан байна.
Эх сурвалж: BBC
| Дайны хоёр жилийн хугацаанд Украины 31,000 цэрэг амь үрэгдсэнийг ерөнхийлөгч Зеленский мэдэгдлээ |
ОХУ баавгай устгавал 6000-15000 рублиэр урамшуулж байна
2026-09-21 12:42:55
2026-09-21 11:22:49
2026-09-17 13:31:44
"Засгийн газрын нөөц хөрөнгөөс баавгай унтуулдаг буу, цацлага шийдүүлнэ"
2026-09-22 14:38:38
2026-09-22 13:57:18
2026-09-22 13:45:16
2026-09-22 13:41:45
2026-09-22 07:10:00
2026-09-22 00:07:00
Хөвсгөл аймгийн нэгдсэн эмнэлэгт зарим төрлийн мэс заслыг хийх боломж бүрдлээ
2026-09-21 20:41:30
2026-09-21 16:24:39
2026-09-21 16:08:05
Н.Цэрэнтогтох пара самбо бөхийн “Дэлхийн цом”-д түрүүллээ
2026-09-21 16:00:58
Бэлгийн эрх чөлөөнд халдсан 11 хэрэгт яллах дүгнэлт үйлдлээ
2026-09-21 15:56:54
2026-09-21 15:07:03
"Талбай дээр цуглая, чихдэж гаргаж ирээд ална" хэмээн лайв хийсэн иргэнд хорих ял оноолоо
2026-09-21 14:34:21
2026-09-21 12:59:58
2026-09-21 12:47:46
ОХУ баавгай устгавал 6000-15000 рублиэр урамшуулж байна
2026-09-21 12:42:55
2026-09-21 12:16:16
2026-09-21 12:00:32
2026-09-21 11:50:38
Ирэх сард бүртгэж эхлэх Түрээслээд өмчлөх орон сууцанд дараах иргэд орно
2026-09-21 11:47:21
2026-09-21 11:22:49
2026-09-21 11:01:36
2026-09-21 10:31:48
2026-09-21 09:37:59
2026-09-21 09:19:56
Улаанбаатарт өдөртөө 22 хэм дулаан байна
2026-09-21 08:03:59
Угаал үйлдэх, хүүхэд үрчлэн авах, тангарагаа буцаахад сайн
2026-09-21 08:02:20