Авлигатай Тэмцэх Газар (АТГ)-ын дарга, тэргүүн комиссар З.Дашдаваа Малайз улсын Авлигын эсрэг хорооны дарга, тэргүүн комиссар Тан Шри Дато Шри Хажи Азам бин Бакигийн урилгаар тус хороонд албан айлчлал хийж байна.
Айлчлалын эхний өдөр АТГ-ын төлөөлөгч нар Малайз улсын Путражаяа хотод байрлах Хорооны төв байранд ажиллаж, хорооны бүтэц зохион байгуулалт, үйл ажиллагаа болон авлигын гэмт хэрэг илрүүлэх, мөрдөн шалгах, авлигаас урьдчилан сэргийлэх, Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөр, түүнийг хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөний гүйцэтгэл зэрэг асуудлаар харилцан илтгэл хэлэлцүүлж, туршлага солилцов.
Малайз улсын Авлигын эсрэг хороо нь 1967 онд байгуулагдсан дэлхийн хамгийн анхны авлигатай тэмцэх чиглэлийн тусгайлсан байгууллагуудын нэг бөгөөд өнөөдөр 2,800 гаруй албан хаагчтай үйл ажиллагаа явуулж байна.




Тус хороо нь БНХАУ-ын засаг захиргааны онцгой бүс Хонконгийн Авлигын эсрэг бие даасан хорооны загвараар буюу авлигын гэмт хэрэг мөрдөн шалгах, урьдчилан сэргийлэх, олон нийттэй харилцах гэсэн үндсэн гурван тулгуурт зарчим, чиг үүргийг хэрэгжүүлдэг.
1,200 мөрдөгч ажиллаж, жилд дунджаар 500 орчим эрүүгийн хэрэг, 300 гаруй хэрэг бүртгэлтийн хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулдаг байна.
Тус өдөр Малайз улсын Авлигын эсрэг хорооны дарга, тэргүүн комиссар, ноён Тан Шри Дато Шри Хажи Азам бин Бакитай хоёр талт уулзалт хийж, хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлээр харилцан санал солилцож, энэ оны эхний хагаст багтаан Харилцан ойлголцлын санамж бичиг байгуулахаар үндсэн чиглэлүүдээ тохиролцлоо.
Ноён Азам бин Баки “Хэдий богино хугацаанд үйл ажиллагаа явуулж буй ч гадаад хамтын ажиллагааг өргөжүүлэх болон авлигын гэмт хэргийг илрүүлэн мөрдөн шалгаж, шүүхээр шийдвэрлүүлсэн хэргийн тоо тогтмол өсөж, амжилттай ажиллаж буй Монгол Улсын АТГ-ын үйл ажиллагааг өндрөөр үнэлдэг” хэмээгээд авлигатай тэмцэхэд ижил чиг үүрэгтэй байгууллага хоорондын нягт, тууштай хамтын ажиллагаа чухал болохыг тэмдэглэв.
Эх сурвалж: Авлигатай Тэмцэх Газар
| 1,200 мөрдөгчтэй Малайз улсын Авлигын эсрэг хороо АТГ-тай хамтран ажиллана |
2026-05-25 15:40:30
2026-05-25 10:39:30
2026-05-22 13:35:55
2026-05-25 16:24:28
2026-05-25 16:04:16
2026-05-25 15:59:42
Цэргийн эрүү хугалсан Н.Базарсадад 9 сар хорих ял оноолоо
2026-05-25 15:58:14
2026-05-25 15:40:30
Хөвсгөл аймагт нэгнээ зодсон хөвгүүдийн хэргийг шалгаж байна
2026-05-25 15:02:12
МАН-ын бүлгийн хуралдаанаар хоёр асуудал хэлэлцлээ
2026-05-25 14:15:11
2026-05-25 13:37:54
Нас барсан иргэний 1072 хувьцааны ногдол ашгийг хэрхэн авах вэ
2026-05-25 13:15:51
ЭКСИМ үндэсний нэгдсэн холбоо эмэгтэй бизнес эрхлэгчдийг хамтран дэмжиж байна
2026-05-25 12:34:19
2026-05-25 11:39:19
2026-05-25 10:39:30
Зайсан, Арцатын аманд 1954 оноос амьдарч байгаа иргэдэд газрыг нь эзэмшүүллээ
2026-05-25 10:00:00
Сэтгүүлч Л.Баяржаргалд хилийн хориг тогтоолоо
2026-05-25 09:40:00
2026-05-25 09:30:00
СДМЭХ эмэгтэй бизнес эрхлэгчдэд брэндээ үнэгүй танилцуулах боломж олгож байна
2026-05-25 08:50:00
2026-05-25 08:50:00
Улаанбаатарт өнөөдөр 23 хэм дулаан байна
2026-05-25 07:39:42
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-05-25 07:36:02
Зээлийн батлан даалтын сангийн эх үүсвэрийг нэмэгдүүлж, тариаланчдаа дэмжиж ажиллана
2026-05-24 14:19:08
БНСУ-д үйл ажиллагаа явуулдаг Монголчуудад зориулсан хууль бус мөрийтэй тоглоомын сайтыг илрүүлжээ
2026-05-24 10:29:38
Бүх цэргийн наадам ирэх сарын 6-нд болно
2026-05-24 09:08:06
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад нас уртадна
2026-05-24 08:52:47
Улаанбаатарт 15 хэм дулаан байна
2026-05-24 08:50:03