Оросын поп хөгжмийн од Филипп Киркоров хоёр сар орчмын өмнө Москвагийн урлагийнхны хүрээнд зохион байгуулагдсан “нүцгэн” үдэшлэгт оролцсоныхоо дараа эрх баригчдын дарамт шахалтад ороод байгаа. Үүний улмаас тэр 50 уран бүтээлчийн хамт “хар жагсаалт”-д орж, үйл ажиллагаагаа хязгаарлуулсан юм.
Тэгвэл Киркоров энэ гэм нүглээ цайруулах зорилгоор Украины эзлэгдсэн Донецк мужийн Горливка хотод очиж, шархадсан цэргүүдтэй уулзсаныг өчигдөр Оросын хэвлэлүүд мэдээлжээ. Ингэхдээ тэр дуугаа дуулснаас гадна шархадсан цэргүүдэд хүмүүнлэгийн тусламж хүргэж, хиймэл эд эрхтэн хийлгэх зардлыг гаргахаа амласан гэнэ.
“Би хаашаа ч явахгүй. Би энд амьдардаг, амьдарч байсан, амьдарсаар ч байх болно” гэж үзэгчдэд хэлснээс үзвэл Киркоров гадаадад дүрвэх санаагүйгээ илэрхийлсэн бололтой.
Арванхоёрдугаар сарын дундуур Киркоров болон Оросын өөр олон алдартнууд Москва хотын нэгэн шөнийн клубт зохион байгуулагдсан “Бараг л нүцгэн” нэртэй үдэшлэгт оролцож байв.
Хагас нүцгэн зургууд нь онлайн орчинд тарсны дараа тэд нийгмийн болон эрх баригчдын дарамт шахалтад орсон юм. Улс орон нь дайны байдалд байгаа хүнд цаг үед зугаа цэнгэл хөөсөн гэж тэднийг олон хүн буруутгаж байв.
Энэ үдэшлэгт оролцсон Оросын нэг алдартай рэппер хэсэг хугацаанд хоригдсоны дараа Украины фронт руу ачигдсан юм. Бэлэг эрхтэндээ оймс угласнаас өөр хувцасгүй түүний гэрэл зураг, дүрс бичлэг сошиал сүлжээнд тарсан байна.
Үдэшлэгийг зохион байгуулсан олны танил эмэгтэй их хэмжээний мөнгөн торгууль хүлээсэн юм.
Киркоров энэ явдлын дараа олон нийтээс уучлал гуйсан видео мэдэгдэл тарааж байжээ. Тэр бас Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песковтой биечлэн уулзаж, уучлал гуйсан юм.
Хэдий тэгсэн ч шинэ жилийн үеэр цацагдсан төв телевизийн баярын хөтөлбөрүүдээс Киркоровын үзүүлбэрүүд хасагдаж байжээ.
Киркоров нь 2022 онд Оросын хамгийн өндөр орлоготой уран бүтээлчээр тодорч байсан юм. Түүний нийт хөрөнгийн хэмжээ $4.9 сая гэсэн мэдээлэл байдаг.
Эх сурвалж: The Moscow Times
| Оросын поп од Киркоров гэм нүглээ цайруулах зорилгоор Украины эзлэгдсэн нутагт очжээ |
ОХУ баавгай устгавал 6000-15000 рублиэр урамшуулж байна
2026-09-21 12:42:55
2026-09-21 11:22:49
2026-09-17 13:31:44
"Засгийн газрын нөөц хөрөнгөөс баавгай унтуулдаг буу, цацлага шийдүүлнэ"
2026-09-22 14:38:38
2026-09-22 13:57:18
2026-09-22 13:45:16
2026-09-22 13:41:45
2026-09-22 07:10:00
2026-09-22 00:07:00
Хөвсгөл аймгийн нэгдсэн эмнэлэгт зарим төрлийн мэс заслыг хийх боломж бүрдлээ
2026-09-21 20:41:30
2026-09-21 16:24:39
2026-09-21 16:08:05
Н.Цэрэнтогтох пара самбо бөхийн “Дэлхийн цом”-д түрүүллээ
2026-09-21 16:00:58
Бэлгийн эрх чөлөөнд халдсан 11 хэрэгт яллах дүгнэлт үйлдлээ
2026-09-21 15:56:54
2026-09-21 15:07:03
"Талбай дээр цуглая, чихдэж гаргаж ирээд ална" хэмээн лайв хийсэн иргэнд хорих ял оноолоо
2026-09-21 14:34:21
2026-09-21 12:59:58
2026-09-21 12:47:46
ОХУ баавгай устгавал 6000-15000 рублиэр урамшуулж байна
2026-09-21 12:42:55
2026-09-21 12:16:16
2026-09-21 12:00:32
2026-09-21 11:50:38
Ирэх сард бүртгэж эхлэх Түрээслээд өмчлөх орон сууцанд дараах иргэд орно
2026-09-21 11:47:21
2026-09-21 11:22:49
2026-09-21 11:01:36
2026-09-21 10:31:48
2026-09-21 09:37:59
2026-09-21 09:19:56
Улаанбаатарт өдөртөө 22 хэм дулаан байна
2026-09-21 08:03:59
Угаал үйлдэх, хүүхэд үрчлэн авах, тангарагаа буцаахад сайн
2026-09-21 08:02:20