Украины дайны улмаас эдийн засгийн хоригт орсон ОХУ-ын хувьд Энэтхэг улс газрын тосны томоохон худалдан авагч нь болсон юм.
Тухайлбал дайн эхэлснээс хойш Энэтхэгийн газрын тосны худалдан авалтын хэмжээ дайны өмнөх үеэс 11 дахин нэмэгджээ.
Гэхдээ сүүлийн үед хоёр улсын худалдаанд асуудал үүсээд байгаа. Нэгд, худалдааны тэнцвэр алдагдсан, хоёрт АНУ-ын дарамт шахалтын улмаас төлбөр тооцооны бэрхшээл гарах болсон.
Тэгвэл өнгөрсөн сараас эхлэн Орос улс Энэтхэгээс гадил жимс импортлох замаар энэ асуудлуудаа хэсэгчлэн шийдэж эхэлжээ.
Россельхознадзор засгийн газрын агентлаг Энэтхэгийн гадил жимсний эхний хэсгийг нэгдүгээр сард ОХУ руу ачуулсныг өчигдөр мэдээлсэн байна.
“Дараачийн тээвэрлэлт хоёрдугаар сарыг дуустал үргэлжилнэ” гэж тус агентлаг мэдээлжээ. Мөн цаашдаа манго, хан боргоцой, папайя, гуава жимснүүдийг Энэтхэгээс импортлох боломжтой талаар дурдсан байна.
Энэтхэг бол дэлхийн хамгийн том гадил тариалагч бөгөөд НҮБ-ын хөдөө аж ахуйн байгууллагаас гаргасан тоо баримтаар бол жил бүр 33 сая тонныг хураадаг ажээ.
Харин ОХУ бол дэлхийн нийт гадилын экспортын тавны нэгийг авдаг томоохон худалдан авагч улс юм.
Нөгөө талаас ОХУ саяхан гадил жимсний нийлүүлэлтийн хомсдолд орсон нь Энэтхэгээс авахад нөлөөлжээ.
Өмнөд Америкийн Эквадор улсын гадилд хортон шавж илэрсэн тул импортлохыг хориглох шийдвэрийг Россельхознадзор саяхан гаргасан юм.
Гэхдээ энэ шийдвэр улс төрийн агуулгатай болох нь тодорхой байгаа.
Учир нь саяхан Эквадор улс өөрийн нөөцөд байсан Зөвлөлтийн үеийн зэвсэг техникийг Украинд нийлүүлэх зорилгоор АНУ-д шилжүүлсэн юм.
Үүнээс гадна Орос-Энэтхэгийн газрын тосны худалдаанд төлбөр тооцооны маргаан гараад байгаа.
Оргил үедээ буюу 2023 оны зун Энэтхэг улс өдөрт 2 сая баррель газрын тос ОХУ-аас авч байв.
2024 оны эхээр энэ хэмжээ 1.2 сая баррель болтлоо буурсан нь АНУ-ын үзүүлсэн шахалттай холбоотой юм. Энэтхэгийн тал эдийн засгийн хоригт орохгүйн тулд төлбөр тооцоогоо руппигээр гүйцэтгэхээс өөр аргагүй болсон ч Оросын тал үүнийг нь зөвшөөрөхгүй байгаа.
Үүний улмаас сүүлд Энэтхэг улс Соколь төрлийн газрын тос ачсан Оросын 14 хөлөг онгоцыг боомтууддаа хүлээж авахаас татгалзаж байв.
Эх сурвалж: The Moscow Times
| ОХУ газрын тосны төлбөртөө Энэтхэгээс гадил жимс авч эхэлжээ |
2025-11-05 10:25:12
2025-11-04 14:01:04
2025-11-04 09:35:38
2025-11-05 10:25:12
2025-11-05 10:12:07
“Physical Asia” шоу эхний долоо хоногийн үзэлтээрээ дэлхийн 8 улсад тэргүүлж, 44 орны шилдэг 10-т багтжээ
2025-11-05 10:01:05
Азийн хөгжлийн банкны 475 сая ам.долларын санхүүжилтээс 31 сургууль, 9 цэцэрлэг барина
2025-11-05 09:50:00
Х.Булгантуяаг өнөөдөр чөлөөлнө
2025-11-05 09:31:08
Цахим гавтай хөвгүүд машин хулгайлж, хүний амь хөнөөлөө
2025-11-05 09:20:00
Бурхан багшийн эхийн ачийг хариулсан дүйчин өдөр энэ сарын 11-нд тохионо
2025-11-05 09:00:22
Улаанбаатарт 7 хэм дулаан, багавтар үүлтэй
2025-11-05 08:11:46
Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өлзийтэй сайн
2025-11-05 08:10:29
2025-11-04 17:17:52
2025-11-04 15:36:57
“Netflix”-ээр хэрхэн Physical: Asia шоу нэвтрүүлгийг үзэх вэ
2025-11-04 14:42:55
2025-11-04 14:01:04
2025-11-04 13:29:43
Б.Мөнхзаяа 42 км-ийг 2:229:46 цагт туулж, улирлын дээд амжилтаа тогтоолоо
2025-11-04 12:57:03
2025-11-04 12:29:30
Өөрсдийн нэр дээр 53 компани байгуулж, ₮87 тэрбумын баримт хуурамчаар үйлдсэн хэргийг шүүхэд шилжүүллээ
2025-11-04 11:17:07
Ослын улмаас зөвхөн машин эвдэрсэн бол нөхөн төлбөрөө цахимаар шийдүүлэх боломжтой боллоо
2025-11-04 11:07:35
Мөрийтэй тоглоомд дансаа ашиглуулбал ₮450-5 саяар торгож, хорих хүрэх ял шийтгэлтэй
2025-11-04 10:53:34
2025-11-04 10:17:26
Баян-Өлгий, Увс, Ховд, Хөвсгөл, Өвөрхангай, Архангай, Баянхонгорт зуд болох төлөвтэй байна
2025-11-04 10:04:42
Нийтийн байранд архидаж, эмэгтэй нь эрэгтэйгээ хутгалжээ
2025-11-04 09:52:59
Яам, БШУҮЭХ-ны хэлэлцээрийг хууль бус үйлдэл гэв
2025-11-04 09:46:06
2025-11-04 09:35:38
2025-11-04 09:27:47
УИХ-ын гишүүд, Засгийн газрын сайд нар улсын дунджаар цалинждаг болохыг дэмжих үү
2025-11-04 09:16:05
Улаанбаатарт 7 хэм дулаан байна
2025-11-04 08:17:00
Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, мал арвидна
2025-11-04 08:15:41