Өнгөрсөн сард АНУ-ын Alaska Airlines компанийн Boeing 737 Max 9 онгоцны нислэгийн үеэр ослын хаалга нь салж унасан ховор тохиолдол гарсан билээ.
Ослын шалтгааныг мөрдөн шалгасан мэргэжилтнүүд өчигдөр урьдчилсан дүгнэлтээ танилцуулжээ.
Хаалгыг онгоцны эх биед тогтоох үүрэгтэй дөрвөн боолт үйлдвэрээсээ дутуу гарсныг тэд тогтоосон байна.
Боолтууд яагаад үйлдвэрлэх шатанд гээгдсэнийг үргэлжлүүлэн шалгаж байгаа ажээ.
Аюулгүй байдлын шалгалтын албан ёсны дүгнэлт гарахад илүү урт хугацаа шаардагдах юм байна.
“Үйлдвэрлэлийн шатанд зүүн хаалганы нээгдэх, хаагдах механизмыг угсрахдаа ямар бичиг баримт, заавар, гарын авлага ашигласан болохыг тогтоохоор үргэлжлүүлэн шалгаж байна” гэж шалгалтын хэсгийн тайланд бичжээ.

Нэгдүгээр сарын 5-ны өдөр Alaska Airlines компанийн онгоц Портлэнд хотоос хөөрөөд удаагүй байхад зүүн талын ослын хаалга нь салж унасан юм.
Онгоц тэр дороо буцаж газардсан бөгөөд энэ үеэр зорчигчдын амь нас, эрүүл мэндийг хохироосон осол эндэгдэл гараагүй.
Онгоцны гадна болон дотоод агаарын даралтын асар их зөрөөг тэсвэрлэхийн тулд ослын хаалга олон тооны боолтоор эх биетэй бэхлэгддэг байна. Гэтэл тэднээс дөрвөн боолт дутсан нь ийм осол гарахад хүргэсэн бололтой.
Энэхүү ослын дараа агаарын тээврийн компаниуд шалгалтын дүн гарах хүртэл Boeing 737 Max 9 загварын онгоцнуудаа газардуулах арга хэмжээ авч байв.
Эх сурвалж: Reuters
| Boeing 737 Max 9 онгоц үйлдвэрээсээ дөрвөн боолт дутуу гарсны улмаас хаалга нь салж унасныг тогтоов |
2026-05-25 15:40:30
2026-05-25 10:39:30
2026-05-22 13:35:55
2026-05-25 16:24:28
2026-05-25 16:04:16
2026-05-25 15:59:42
Цэргийн эрүү хугалсан Н.Базарсадад 9 сар хорих ял оноолоо
2026-05-25 15:58:14
2026-05-25 15:40:30
Хөвсгөл аймагт нэгнээ зодсон хөвгүүдийн хэргийг шалгаж байна
2026-05-25 15:02:12
МАН-ын бүлгийн хуралдаанаар хоёр асуудал хэлэлцлээ
2026-05-25 14:15:11
2026-05-25 13:37:54
Нас барсан иргэний 1072 хувьцааны ногдол ашгийг хэрхэн авах вэ
2026-05-25 13:15:51
ЭКСИМ үндэсний нэгдсэн холбоо эмэгтэй бизнес эрхлэгчдийг хамтран дэмжиж байна
2026-05-25 12:34:19
2026-05-25 11:39:19
2026-05-25 10:39:30
Зайсан, Арцатын аманд 1954 оноос амьдарч байгаа иргэдэд газрыг нь эзэмшүүллээ
2026-05-25 10:00:00
Сэтгүүлч Л.Баяржаргалд хилийн хориг тогтоолоо
2026-05-25 09:40:00
2026-05-25 09:30:00
СДМЭХ эмэгтэй бизнес эрхлэгчдэд брэндээ үнэгүй танилцуулах боломж олгож байна
2026-05-25 08:50:00
2026-05-25 08:50:00
Улаанбаатарт өнөөдөр 23 хэм дулаан байна
2026-05-25 07:39:42
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-05-25 07:36:02
Зээлийн батлан даалтын сангийн эх үүсвэрийг нэмэгдүүлж, тариаланчдаа дэмжиж ажиллана
2026-05-24 14:19:08
БНСУ-д үйл ажиллагаа явуулдаг Монголчуудад зориулсан хууль бус мөрийтэй тоглоомын сайтыг илрүүлжээ
2026-05-24 10:29:38
Бүх цэргийн наадам ирэх сарын 6-нд болно
2026-05-24 09:08:06
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад нас уртадна
2026-05-24 08:52:47
Улаанбаатарт 15 хэм дулаан байна
2026-05-24 08:50:03