Унгарын парламент өчигдөр Швед улсыг НАТО-д элсүүлэхийг дэмжих эсэх асуудлыг санал хураалтаар шийдвэрлэх ёстой байсан ч ерөнхий сайд Виктор Орбаны эрх баригч Фидес намын гишүүд оролцоогүй тул хойшилжээ.
Олон сарын турш энэ асуудалд саад учруулахгүйгээ НАТО-гийн гишүүн орнуудын удирдагчдад амлаж байсан ч Орбан эцсийн мөчид ийнхүү хориг тавьсан байна.
Өнгөрсөн сард Туркийн парламент Шведийн гишүүнчлэлийг дэмжсэний дараа Унгар улс ганцаараа үлдээд байсан юм. НАТО-д шинээр гишүүн орон элсүүлэхийн тулд бүх гишүүд тус тусдаа дэмжсэн шийдвэр гаргах ёстой байдаг.
Сөрөг хүчний санаачилсан өчигдрийн ээлжит бус чуулганыг ажиглахаар АНУ тэргүүтэй 16 орны төлөөлөгчид парламентын танхимд ирээд байжээ.
Шведийн гишүүнчлэлийн асуудалд Унгарын эрх баригчид саад учруулж, удаасанд Өрнөдийн орнууд бухимдлаа илэрхийлцгээж байна.
2022 оны тавдугаар сард Швед улс НАТО-д элсэх хүсэлтээ гаргаж байсан юм. Гэвч Унгарын эрх баригчид тодорхойгүй шалтгаанаар үүнийг дэмжилгүй хойшлуулсаар байгаа.
“Унгар улс Шведийн гишүүнчлэлийг дэмжсэн сүүлчийн улс болохгүй гэдгээ амлаж байсан. Гэвч энэ амлалт биелсэнгүй. Парламент дараагийн хуралдаанаараа батална гэдэгт бид найдаж байна” гэж Европын Холбооны дипломат албаны төлөөлөгч мэдэгджээ.
Шведийн гишүүнчлэлийн асуудлыг энэ сарын сүүлээр болох парламентын ээлжит чуулганаар шийдвэрлэх төлөвлөгөөтэй байгаа тухай Фидес намын бүлгийн дарга Мате Кочис өчигдөр сошиал хуудсандаа мэдэгдсэн байна.
Гэхдээ үүнээс өмнө Швед, Унгарын ерөнхий сайд нар Будапешт хотод уулзах ёстойг тэр сануулжээ.
“Хэрвээ тийм чухал асуудал юм бол Шведийн тал энд ирж бидэнтэй уулзах хэрэгтэй. Тэд Турк улсад бас очиж байсан шүү дээ” гэж Кочис мэдэгдсэн байна.
Унгарын сөрөг хүчний намын хэвлэлийн төлөөлөгч Мартон Томпос үүнийг Орбаны ашиг хонжоо хайсан үйлдэл гэж үзэж байгаагаа илэрхийлжээ.
“Орбан үүссэн нөхцөл байдлыг дарамтлах боломж гэж үзэж байгааг бид мэдэж байна. Гэхдээ парламентын чуулганыг үл тоомсорлосон нь манай холбоотнуудын хүсэл, Унгар улсын аюулгүй байдлын ашиг сонирхлыг үл хүндэтгэсэн гутамшигтай үйлдэл юм” гэж тэр шүүмжилсэн байна.
Эх сурвалж: The Guardian
| Швед улсыг НАТО-д элсүүлэх асуудлаарх Унгарын парламентын санал хураалтад Орбан хориг тавив |
ОХУ баавгай устгавал 6000-15000 рублиэр урамшуулж байна
2026-09-21 12:42:55
2026-09-21 11:22:49
2026-09-17 13:31:44
"Засгийн газрын нөөц хөрөнгөөс баавгай унтуулдаг буу, цацлага шийдүүлнэ"
2026-09-22 14:38:38
2026-09-22 13:57:18
2026-09-22 13:45:16
2026-09-22 13:41:45
2026-09-22 07:10:00
2026-09-22 00:07:00
Хөвсгөл аймгийн нэгдсэн эмнэлэгт зарим төрлийн мэс заслыг хийх боломж бүрдлээ
2026-09-21 20:41:30
2026-09-21 16:24:39
2026-09-21 16:08:05
Н.Цэрэнтогтох пара самбо бөхийн “Дэлхийн цом”-д түрүүллээ
2026-09-21 16:00:58
Бэлгийн эрх чөлөөнд халдсан 11 хэрэгт яллах дүгнэлт үйлдлээ
2026-09-21 15:56:54
2026-09-21 15:07:03
"Талбай дээр цуглая, чихдэж гаргаж ирээд ална" хэмээн лайв хийсэн иргэнд хорих ял оноолоо
2026-09-21 14:34:21
2026-09-21 12:59:58
2026-09-21 12:47:46
ОХУ баавгай устгавал 6000-15000 рублиэр урамшуулж байна
2026-09-21 12:42:55
2026-09-21 12:16:16
2026-09-21 12:00:32
2026-09-21 11:50:38
Ирэх сард бүртгэж эхлэх Түрээслээд өмчлөх орон сууцанд дараах иргэд орно
2026-09-21 11:47:21
2026-09-21 11:22:49
2026-09-21 11:01:36
2026-09-21 10:31:48
2026-09-21 09:37:59
2026-09-21 09:19:56
Улаанбаатарт өдөртөө 22 хэм дулаан байна
2026-09-21 08:03:59
Угаал үйлдэх, хүүхэд үрчлэн авах, тангарагаа буцаахад сайн
2026-09-21 08:02:20