Аргентины нэрт хөлбөмбөгчин Леонил Мессигийн "Интер Майами" баг аялан тоглолт хийж буй. Гэвч өнгөрсөн ням гарагт Хонконгийн бүх ододтой хийх нөхөрсөг тоглолтод Л.Месси талбайд гараагүйд хөгжөөн дэмжигчид нь бухимджээ.
Хонконгийн төв цэнгэлдэхэд цугларсан 40 мянган фанатууд "Интер Майами"-гийн гол довтлогчийг талбайд гараагүйд дургүйцэж тасалбараа буцаахыг шаардсан аж.
Мессигүй талбайд гарсан "Интер Майами" талбайн эзэн баг болох Хонконгийн бүх оддыг 4:1-ээр илүүрхсэн юм
Майамигийн багтай шинээр гэрээ байгуулсан уругвай довтлогч Луис Суарес ч уг тоглолтод талбайд гараагүй. Харин Жорди Альба, Серхио Бускетс нар хоёрдугаар хагаст сэлгээгээр орж ирсэн юм.

Эх сурвалж: CNN
Үзэгчид хоёрдугаар хагасаас эхэлж Мессиг талбайд гарахыг шаардаж байсан бол сүүлийн 20 минутаас эгдүүцэж байгаагаа илэрхийлэн тасалбараа буцаахыг шаардсан юм. Ройтерс агентлагийн мэдээлснээр тус тоглолтын тасалбарыг 113-аас 624 "ногоон"-оор борлуулсан юм.
Майамигийн дасгалжуулагч Жеррардо "Тата" Мартино энэ талаар "Тэднийг тоглуулахгүй гэх шийдвэрийг эмнэлгийн баг гаргасан. Хөгжөөн дэмжигчдийг бухимдаж байгааг ойлгож байгаа ч бэртэл бол спортын нэг хэсэг" гэж ярьжээ.
Бухимдсан үзэгчид "Интер Майами"-гийн тоглогчид байрлаж буй зочид буудлын гадаа цуглаж эсэргүүцлээ илэрхийлсэн юм.
Алдарт хөлбөмбөгчин асан Дэвид Бекхэмийн үүсгэн байгуулсан тус баг энэ долоо хоногт Японд очиж "Виссель Кобэ" багтай нөхөрсөг тоглолт хийнэ.
Эх сурвалж: CNN
| Леонил Мессигээс фэнүүд нь тасалбарын мөнгөө нэхэмжлэв |
2026-05-25 15:40:30
2026-05-25 10:39:30
2026-05-22 13:35:55
2026-05-25 16:24:28
2026-05-25 16:04:16
2026-05-25 15:59:42
Цэргийн эрүү хугалсан Н.Базарсадад 9 сар хорих ял оноолоо
2026-05-25 15:58:14
2026-05-25 15:40:30
Хөвсгөл аймагт нэгнээ зодсон хөвгүүдийн хэргийг шалгаж байна
2026-05-25 15:02:12
МАН-ын бүлгийн хуралдаанаар хоёр асуудал хэлэлцлээ
2026-05-25 14:15:11
2026-05-25 13:37:54
Нас барсан иргэний 1072 хувьцааны ногдол ашгийг хэрхэн авах вэ
2026-05-25 13:15:51
ЭКСИМ үндэсний нэгдсэн холбоо эмэгтэй бизнес эрхлэгчдийг хамтран дэмжиж байна
2026-05-25 12:34:19
2026-05-25 11:39:19
2026-05-25 10:39:30
Зайсан, Арцатын аманд 1954 оноос амьдарч байгаа иргэдэд газрыг нь эзэмшүүллээ
2026-05-25 10:00:00
Сэтгүүлч Л.Баяржаргалд хилийн хориг тогтоолоо
2026-05-25 09:40:00
2026-05-25 09:30:00
СДМЭХ эмэгтэй бизнес эрхлэгчдэд брэндээ үнэгүй танилцуулах боломж олгож байна
2026-05-25 08:50:00
2026-05-25 08:50:00
Улаанбаатарт өнөөдөр 23 хэм дулаан байна
2026-05-25 07:39:42
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-05-25 07:36:02
Зээлийн батлан даалтын сангийн эх үүсвэрийг нэмэгдүүлж, тариаланчдаа дэмжиж ажиллана
2026-05-24 14:19:08
БНСУ-д үйл ажиллагаа явуулдаг Монголчуудад зориулсан хууль бус мөрийтэй тоглоомын сайтыг илрүүлжээ
2026-05-24 10:29:38
Бүх цэргийн наадам ирэх сарын 6-нд болно
2026-05-24 09:08:06
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад нас уртадна
2026-05-24 08:52:47
Улаанбаатарт 15 хэм дулаан байна
2026-05-24 08:50:03