66 дахь удаагийн "Grammy awards"-ын шагнал гардуулах ёслол АНУ-ын Лос Анжелес хотноо боллоо.
Энэ үдшийн гол хүн бол яах аргагүй Тэйлор Свифт байв. Тэрбээр нийт зургаан төрөлд нэр дэвшиж хоёрт нь ялалт байгууллаа. Түүний "Midnights" цомог эзэндээ хоёр цом авчраад зогсохгүй шинэ рекорд тогтоов.
Нэрт дуучин бүсгүй өмнө нь 2009 онд "Fearless", 2015 онд "1989", 2021 онд "Folklore" цомгоор "Grammy" авснаараа домогт дуучин Фрэнк Синатра, Стив Вондер болон Пол Симон нартай зэрэгцдэг байлаа. Энэ жил дөрөв дэхээ шилдэг цомгийн эзэн болсноор оргилд нь ганцаараа зогсох боллоо. Түүний шагналыг алдарт дуучин Селин Дион гардуулсан нь бас нэг дуулиан болов. Өнгөрсөн жил мэдрэлийн системд нөлөөлдөг ховор төрлийн өвчтэй гэж оношлогдсон канад дуучин түр хугацаанд урлагийн тайзнаасаа хөндийрсөн юм. Тэрбээр өөрийнхөө амьдралаас сэдэвлэсэн баримтат киногоо олонд хүргэхийн сацуу ойрын хугацаанд тайзнаа дахин гарахаар төлөвлөж байгаа аж.
Гэнэтийн бэлэг үүгээр дуусахгүй. Тэйлор Свифт ирэх дөрөвдүгээр сард 14 дэх цомгоо гаргах болсноо зарлалаа. Түүний шинэ цомгийн нэр нь "Tortured Poets Department" гэнэ.
Дуучин Бейонсе "Renaissance" цомгоороо шилдэг бүжиг/электрон хөгжмийн цомогт "Grammy" гардаж авснаар бүх цаг үеийн хамгийн олон цомтой дуучин болов. Өдгөө 42 настай дуучин бүсгүй 32 дахь цомоо хүртсэн нь энэ юм.

Эх сурвалж: CNN
Энэ үдэш гялалзсан бас нэгэн од бол Майли Сайрус. Шилдэг поп дууны ангилалд "Flowers" бүтээлээрээ анх удаа шагналын тавцанд гарсан дуучин бүсгүй хос цомтой гэртээ харив.
Шилдэг рэп цомог, дуу, үзүүлбэрээр "Grammy" авч бут ниргэсэн рэппэр, нийгмийн зүтгэлтэн Киллер Майк баяраа хэтрүүлэн тэмдэглээд Лос Анжелес хотын цагдаагийн газарт саатуулагджээ.
Эх сурвалж: CNN
| Тэйлор Свифт нийт зургаан төрөлд нэр дэвшиж хоёрт нь ялалт байгууллаа. Түүний "Midnights" цомог эзэндээ хоёр цом авчраад зогсохгүй шинэ рекорд тогтоов. |
2026-05-25 15:40:30
2026-05-25 10:39:30
2026-05-22 13:35:55
2026-05-25 16:24:28
2026-05-25 16:04:16
2026-05-25 15:59:42
Цэргийн эрүү хугалсан Н.Базарсадад 9 сар хорих ял оноолоо
2026-05-25 15:58:14
2026-05-25 15:40:30
Хөвсгөл аймагт нэгнээ зодсон хөвгүүдийн хэргийг шалгаж байна
2026-05-25 15:02:12
МАН-ын бүлгийн хуралдаанаар хоёр асуудал хэлэлцлээ
2026-05-25 14:15:11
2026-05-25 13:37:54
Нас барсан иргэний 1072 хувьцааны ногдол ашгийг хэрхэн авах вэ
2026-05-25 13:15:51
ЭКСИМ үндэсний нэгдсэн холбоо эмэгтэй бизнес эрхлэгчдийг хамтран дэмжиж байна
2026-05-25 12:34:19
2026-05-25 11:39:19
2026-05-25 10:39:30
Зайсан, Арцатын аманд 1954 оноос амьдарч байгаа иргэдэд газрыг нь эзэмшүүллээ
2026-05-25 10:00:00
Сэтгүүлч Л.Баяржаргалд хилийн хориг тогтоолоо
2026-05-25 09:40:00
2026-05-25 09:30:00
СДМЭХ эмэгтэй бизнес эрхлэгчдэд брэндээ үнэгүй танилцуулах боломж олгож байна
2026-05-25 08:50:00
2026-05-25 08:50:00
Улаанбаатарт өнөөдөр 23 хэм дулаан байна
2026-05-25 07:39:42
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-05-25 07:36:02
Зээлийн батлан даалтын сангийн эх үүсвэрийг нэмэгдүүлж, тариаланчдаа дэмжиж ажиллана
2026-05-24 14:19:08
БНСУ-д үйл ажиллагаа явуулдаг Монголчуудад зориулсан хууль бус мөрийтэй тоглоомын сайтыг илрүүлжээ
2026-05-24 10:29:38
Бүх цэргийн наадам ирэх сарын 6-нд болно
2026-05-24 09:08:06
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад нас уртадна
2026-05-24 08:52:47
Улаанбаатарт 15 хэм дулаан байна
2026-05-24 08:50:03