Энэ жилийн жүдогийн эхний Их Дуулга тэмцээн өнгөрсөн амралтын өдрөөр болж өнгөрлөө. Францын нийслэлд болсон тус тэмцээнд 107 орны 621 жүдоч (365 эрэгтэй, 256 эмэгтэй) өрсөлдсөн юм.
Манай улсаас 18 жүдоч (найман эрэгтэй, 10 эмэгтэй) хүч сорив.
Эмэгтэйчүүдийн 63 кг-д Б.Ганхайч хүрэл медаль хүртсэн нь манай тамирчдын оргил амжилт нь болов.
Б.Ганхайчаас гадна хүрлийн төлөө эмэгтэйчүүдийн 48 кг-д Б.Баасанхүү, эрэгтэйчүүдийн 66 кг-д Ё.Басхүү нар өрсөлдсөн юм.
Багийн дүнгээр зургаан алтан медаль хүртсэн Францын баг тэргүүлж гурван түрүүтэй Япон, хоёр алттай Герман удаалав. Турк, Косово, Бельги тус бүр нэг жинд аваргалсан юм.

Эх сурвалж: IJF
Эрэгтэйчүүдийн +100 кг-д "баавгай" Тедди Ринер ээлжит алтан медалиа авлаа. Тедди тус тэмцээний түүхэнд хамгийн олон буюу найман алтан медаль хүртсэн. Энэ удаа ч аваргыг нутагт нь хазайлгах хүн гарсангүй.
Нийт 22 улс ямар нэг медаль хүртсэн бол Монголын баг 16-д жагслаа.
Энэ сард Бакугийн Их Дуулга тэмцээн манай тамирчдыг хүлээж буй. Тодруулбал энэ сарын 16-18-нд дараагийн тэмцээн болох юм.
| Францчууд нутагтаа зургаан алтан медаль хүртлээ |
2026-11-16 17:07:51
2026-11-16 10:38:26
2026-11-13 12:00:18
Шөнийн цагийн хуваариар ажилладаг иргэдэд зориулан дөрвөн чиглэлд автобус үйлчилж байна
2026-11-18 19:01:41
“Евро-3” болон түүнээс дээш стандартын АИ-92 автобензиний үнийг 1000 хүртэл төгрөгөөр бууруулна
2026-11-18 15:19:31
ТББХ: Ерөнхийлөгчийн чөлөөлөгдөх хүсэлтийг хэлэлцэн дэмжлээ
2026-11-18 14:28:18
ЭЗХЯ: Эдийн засгийн албанд залуу нас, хөдөлмөр зүтгэлээ зориулсан үе үеийн ахмадууд, ажилтнууд, алба хаагчдадаа “Эдийн засгийн албаны өдөр”-ийн мэнд хүргэе
2026-11-18 13:18:17
УИХ-ын гишүүн Р.Сэддорж Хулд сумын иргэдтэй уулзаж, тулгамдсан асуудлыг сонслоо
2026-11-18 13:06:05
2026-11-18 10:25:41
2026-11-18 10:06:25
Улаанбаатарт 7 хэм хүйтэн. Ялимгүй цас орно
2026-11-18 07:50:43
Нүүдэл хийх, худалдаа наймаа эрхлэхэд сайн
2026-11-18 07:49:38