Спортын Арбитрын Шүүх (CAS) -ээс ОХУ-ын уран гулгагч Камила Валиеваг допинг хэрэглэсэн гэж үзлээ.
Энэ жил 17 настай К.Валиевагаас Бээжингийн олимпын өмнөхөн авсан шинжилгээгээр зүрхний үйл ажиллагааг дэмжигч допингийн хориотой бэлдмэлийн жагсаалтад багтдаг триметазидин гэгч бодис илэрсэн билээ.
Шүүхээс нэрт тамирчны тэмцээнд оролцох эрхийг дөрвөн жилээр хассан. Үүгээр ч зогсохгүй 2021 оны арванхоёрдугаар сарын 25-наас хойш үзүүлсэн амжилтыг нь хүчингүйд тооцлоо. Дээрх хугацаанд тэр Европын тивийн аварга болж олимпын багийн төрөлд алтан медаль хүртэж байв.
Түүний эрх 2025 оны арванхоёрдугаар сараас сэргэх боломжтой. Энэ үед 19 настай байх юм. Гэхдээ ОХУ-д уран гулгагчдын өрсөлдөөн ширүүн тул дахин тив дэлхийд улсаа төлөөлөхийн тулд их урт зам туулах нь гарцаагүй.
Бээжингийн олимпын багийн төрөлд ОХУ-ын багийн амжилтыг хүчингүйд тооцох шийдвэрийг Олон Улсын Олимпын Хороо (ОУОХ) албан ёсоор гаргаагүй байна. Гэхдээ нэгэнт шүүхийн шийдвэр гарсан тул ОУОХ-ны шийдвэрийг хүлээх үлдлээ. Хэрвээ амжилтыг нь хүчингүйд тооцвол АНУ-ын баг алт, Япон мөнгө, Канадын шигшээ баг хүрэл медаль хүртэх учиртай.
| ОХУ-ын уран гулгагч Камила Валиеваг допинг хэрэглэсэн гэж үзлээ |
2026-11-16 17:07:51
2026-11-16 10:38:26
2026-11-13 12:00:18
Шөнийн цагийн хуваариар ажилладаг иргэдэд зориулан дөрвөн чиглэлд автобус үйлчилж байна
2026-11-18 19:01:41
“Евро-3” болон түүнээс дээш стандартын АИ-92 автобензиний үнийг 1000 хүртэл төгрөгөөр бууруулна
2026-11-18 15:19:31
ТББХ: Ерөнхийлөгчийн чөлөөлөгдөх хүсэлтийг хэлэлцэн дэмжлээ
2026-11-18 14:28:18
ЭЗХЯ: Эдийн засгийн албанд залуу нас, хөдөлмөр зүтгэлээ зориулсан үе үеийн ахмадууд, ажилтнууд, алба хаагчдадаа “Эдийн засгийн албаны өдөр”-ийн мэнд хүргэе
2026-11-18 13:18:17
УИХ-ын гишүүн Р.Сэддорж Хулд сумын иргэдтэй уулзаж, тулгамдсан асуудлыг сонслоо
2026-11-18 13:06:05
2026-11-18 10:25:41
2026-11-18 10:06:25
Улаанбаатарт 7 хэм хүйтэн. Ялимгүй цас орно
2026-11-18 07:50:43
Нүүдэл хийх, худалдаа наймаа эрхлэхэд сайн
2026-11-18 07:49:38