Украины аюулаас хамгаалах алба (СБУ) Бямба гарагт тус улсын армийн зэр зэвсгийн нийлүүлэлтэд зориулагдах ёстой байсан $40 саяын хөрөнгийг завшсан таван хүнийг баривчилжээ.
Тэдгээрийн хоёр нь Украины батлан хамгаалах яамны албан тушаалтнууд байсан байна. Тэд Украины армид 100,000 ширхэг миномётын сум нийлүүлэх гэрээг Львов Арсенал хэмээх жижиг компанитай байгуулахдаа тус компанийн удирдлагуудтай хуйвалдаж, их хэмжээний хөрөнгө завшсан гэнэ.
Батлан хамгаалах яам энэхүү гэрээг өнгөрсөн оны наймдугаар сард байгуулахдаа төлбөрийг нь бүрэн шилжүүлжээ.
Гэтэл гэрээ байгуулсан компани сумаа нийлүүлээгүйгээс гадна төлбөрийн зарим хэсгийг Балканы хойгийн нэг улсын банк руу шилжүүлсэн юм байна.
Нийтдээ таван хүнийг баривчилсны нэг нь хил давах гэж байгаад саатуулагдсан тухай СБУ мэдээлжээ.
Тэд бүгд 12 хүртэл жилийн хорих ял эдлэх магадлалтай юм байна.
Украин улс Европын Холбоо болон НАТО-д элсэхийн тулд авлигын хэмжээгээ бууруулах шаардлагатай байгаа.
Ерөнхийлөгч Володимир Зеленский шаардлагыг хангахын тулд төрийн албан тушаалтнуудын авлигатай ширүүн тэмцэл явуулж байгаа юм.
Өнгөрсөн есдүгээр сард тэр батлан хамгаалахын сайд Олексий Резниковыг огцруулж байв. Резников өөрөө ямар нэг хэрэгт шууд холбогдоогүй ч түүний дор ажилладаг зарим хүмүүс Украины армийн хоол хүнсний нийлүүлэлтээс хөрөнгө мөнгө завшсан хэрэгт шалгагдаж байгаа.
Зеленский бас өнгөрсөн онд иргэдийг цэрэг татлагаас авлига авч чөлөөлж байсан орон нутгийн удирдлагуудыг бөөнд нь халсан юм.
Резниковын албан тушаалд Крымийн татар үндэстэн Рустем Умеров томилогдоод байгаа. Түүнийг зэвсэгт хүчний салбар дахь авлигыг үндсээр нь устгах даалгавартай томилогдсон гэгдэж байна.
Гэрээний төлбөрийн зарим хэсгийг Львов Арсенал компанийн данснаас буцааж авахаар болсныг СБУ өчигдөр мэдээлжээ.
Баривчилгаа болохын өмнөх шөнө Оросын талаас Украины дөрвөн мужийн нутаг дэвсгэрт дрон болон пуужингийн довтолгоо явуулсан байна.
Нийтдээ найман Шахед дрон, хоёр Искандер пуужин, гурван С300 пуужингаар довтолсны дөрвийг нь устгаснаа Украины агаарын зэвсэгт хүчин мэдээлжээ. Цохилтын улмаас нийтдээ гурван хүн шархадсан байна.
Эх сурвалж: The Guardian
| Украины армийн зэвсгийн нийлүүлэлтээс $40 саяыг хулгайлсан албан тушаалтнуудыг баривчилжээ |
Шри Ланкад зэрлэг зааныг шатаасан хэргээр гурван хүнийг баривчиллаа
2025-12-19 15:02:23
БНСУ-ын ерөнхийлөгч халзралтын эмчилгээг даатгалаас хариуцахыг дэмжиж, эмч нар нь эсэргүүцэв
2025-12-19 10:23:02
Кир Стармер Роман Абрамовичийн Челси клубыг зарснаас олсон 2.5 тэрбум фунт стерлингийг Украинд шилжүүлэхээр болжээ
2025-12-18 10:18:17
Ирэх 7 хоногийн чуулганы хуралдаанаар хэлэлцэх асуудлууд
2025-12-21 11:49:31
Энэ сарын 22-нд цас орж цасан шуурга шуурна
2025-12-21 09:50:48
Шатахууны нийлүүлэлтийг хоёр дахин нэмэгдүүлэхээр ОХУ-ын талтай тохиролцжээ
2025-12-20 15:49:35
Хавдар судлалын үндэсний төв мэс заслын эмчилгээндээ робот ашиглахаар бэлтгэж байна
2025-12-20 15:00:11