ВАШИНГТОН, 2024 оны нэгдүгээр сарын 24 /CNN/. Нью-Хэмпшир муж улсад болсон Бүгд найрамдах намаас /БНН/ ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч тодруулах сунгаанд АНУ-ын Ерөнхийлөгч асан Дональд Трамп тэргүүлж байна. Тэрбээр Никки Хейлиг ялснаар нам доторх байр сууриа улам бэхжүүлнэ гэж CNN телевиз мэдээлжээ.
Айова муж улсын сунгаанд ялснаас нь хойш найм хоногийн дараа болсон энэхүү сунгаа нь Д.Трампыг БНН-аас гурав дахь удаагаа дараалан ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших магадлалыг улам нэмэгдүүлж байна. Д.Трампын сонгуулийн кампанит ажлынхан сунгаа эрт явагдаж буй муж улсуудад итгэл төгс ялалт байгуулан анхан шатны сонгуулийн санал хураалтыг эрт дуусгаж, улмаар гуравдугаар сарын дунд үе гэхэд түүний нэр дэвших эрхийг баталгаажуулахыг зорьж байна. Д.Трамп Цагаан ордны тэргүүнээр дахин сонгогдохын төлөө өрсөлдөхөө 2022 оны 11 дүгээр сард мэдэгдсэн билээ.
АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд БНН-аас нэр дэвших эрхийн төлөө өрсөлдөж буй Никки Хейлигийн хувьд Нью-Хэмпширийн сунгаанд ялсанд Д.Трампад баяр хүргэсний сацуу үргэлжлүүлэн өрсөлдөнө гэдгээ мэдэгдсэн байна. Өмнөд Каролина муж улсын захирагч асан тэрбээр Нью-Хэмпширт хэлсэн үгэндээ, “Дональд Трампыг өнөө орой ялсанд нь баяр хүргэе. Тэрбээр яллаа. Би үүнийг хүлээн зөвшөөрөхийг хүсэж байна" гэв. Үүний сацуу тэрбээр хоёрдугаар сарын 24-нд БНН-ын анхан шатны сонгууль болох Өмнөд Каролинад очихоо тэсэн ядан хүлээж байгаагаа онцлоод, санал хураалт явагдах олон муж улс байгаа тул өрсөлдөөн дуусах болоогүй байна хэмээлээ.
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
| Нью-Хэмпширийн сунгаанд Д.Трамп ялжээ |
ОХУ баавгай устгавал 6000-15000 рублиэр урамшуулж байна
2026-09-21 12:42:55
2026-09-21 11:22:49
2026-09-17 13:31:44
"Засгийн газрын нөөц хөрөнгөөс баавгай унтуулдаг буу, цацлага шийдүүлнэ"
2026-09-22 14:38:38
2026-09-22 13:57:18
2026-09-22 13:45:16
2026-09-22 13:41:45
2026-09-22 07:10:00
2026-09-22 00:07:00
Хөвсгөл аймгийн нэгдсэн эмнэлэгт зарим төрлийн мэс заслыг хийх боломж бүрдлээ
2026-09-21 20:41:30
2026-09-21 16:24:39
2026-09-21 16:08:05
Н.Цэрэнтогтох пара самбо бөхийн “Дэлхийн цом”-д түрүүллээ
2026-09-21 16:00:58
Бэлгийн эрх чөлөөнд халдсан 11 хэрэгт яллах дүгнэлт үйлдлээ
2026-09-21 15:56:54
2026-09-21 15:07:03
"Талбай дээр цуглая, чихдэж гаргаж ирээд ална" хэмээн лайв хийсэн иргэнд хорих ял оноолоо
2026-09-21 14:34:21
2026-09-21 12:59:58
2026-09-21 12:47:46
ОХУ баавгай устгавал 6000-15000 рублиэр урамшуулж байна
2026-09-21 12:42:55
2026-09-21 12:16:16
2026-09-21 12:00:32
2026-09-21 11:50:38
Ирэх сард бүртгэж эхлэх Түрээслээд өмчлөх орон сууцанд дараах иргэд орно
2026-09-21 11:47:21
2026-09-21 11:22:49
2026-09-21 11:01:36
2026-09-21 10:31:48
2026-09-21 09:37:59
2026-09-21 09:19:56
Улаанбаатарт өдөртөө 22 хэм дулаан байна
2026-09-21 08:03:59
Угаал үйлдэх, хүүхэд үрчлэн авах, тангарагаа буцаахад сайн
2026-09-21 08:02:20