Европын Холбоо болон Их Британийн зах зээлд SUV төрлийн автомашины эрэлт буурахгүй, улам нэмэгдэж байгаагийн улмаас шинэ автомашины дундаж өргөн хоёр жил тутамд 1 см-ээр өргөсөж буйг судлаачид тогтоожээ.
“Энэ бол тэвчиж боломгүй үзэгдэл. Том овор хэмжээтэй SUV төрлийн автомашинуудын борлуулалтын нөлөөгөөр тээврийн хэрэгслийн дундаж өргөн жил ирэх тутам өсөж байна” гэж судалгааг гүйцэтгэсэн Transport and Environment (T&E) бүлгийн шинжээч Жэймс Никс бичсэн байна.
Сүүлийн жилүүдэд зарагдаж буй шинэ автомашинуудын тал орчим хувь нь Европын олон улс орны авто зогсоолын стандартаас илүү өргөн болсныг уг судалгаа харуулжээ.
Тухайлбал Европын Холбоо, Их Британид 2023 оны эхний хагаст зарагдсан шинэ автомашинуудын дундаж өргөн 180 см-ийг давсан байна. 2001 оноос хойш энэ хэмжээ жил бүр 0.5 см-ээс өссөн нь ажиглагджээ.
“Энэ нь тийм ч том тоо мэт санагдахгүй байж магадгүй. Гэхдээ бодит байдал дээр шинэчлэл хийхгүй бол том оврын жийп болон пикапууд удахгүй автобус, ачааны машин шиг өргөн болох төлөвтэй” гэж Никс ярьсан байна.
Том оврын автомашинууд осол гаргахдаа хүний амь насыг эрстүүлэх магадлал өндөр байдгаас гадна агаар мандалд илүү их бохирдол үүсгэдэг.
Үүнээс гадна хотын гудамж, зам талбайд илүү том зай эзэлдэг нь асуудал болж байна.
1990-ээд оны үед Европын Холбоо ачааны автомашин, автобусны өргөнийг 2.55 см-ээр хязгаарлах журам гаргаж байжээ.
Харин суудлын автомашинд ямар нэг хязгаар тогтоогоогүй байна.
Тиймээс удахгүй шинэчлэгдэх Европын Холбооны хуульд суудлын автомашины хэмжээнд хязгаар тогтоох заалт тусгахыг T&E хөдөлгөөн уриалжээ.
2017-2021 онд Бельги улсад бүртгэгдсэн замын хөдөлгөөний ослын тоо баримтаас харахад автомашины урд хэсгийн өндөр 10 см-ээр нэмэгдэх тутамд мөргүүлсэн явган болон дугуйтай зорчигчийн амиа алдах магадлал 30 хувиар өсөж байсныг тус улсын Замын Хөдөлгөөний Аюулгүй Байдлын Хүрээлэн тогтоосон байна.
Европын орнуудын эрх баригчид түрүүчээсээ эхлэн том оврын автомашиныг хязгаарлах бодлого баримталж эхэлжээ.
Тухайлбал Франц улс энэ чиглэлд хамгийн идэвхтэй ажиллаж байгаа ба 2008 оноос хойш байгаль орчинд бохирдол бага учруулдаг автомашин худалдаж авбал дэмжлэг үзүүлж, эсрэг тохиолдолд илүү татвар оноодог болсон юм. 2022 оноос эхлэн энэ журмаа шинэчилж, автомашины жингээс хамаарсан татвар оноодог болжээ.
Эх сурвалж: The Guardian
SUV төрлийн эрэлт нэмэгдсэнээс Европт зарагдаж буй шинэ автомашины өргөн хоёр жил тутамд 1 см өргөсөж байна |
2025-03-14 13:25:42
2025-03-14 11:03:52
2025-03-11 16:53:51
2025-03-15 15:35:00
2025-03-15 14:44:33
2025-03-14 15:33:40
2025-03-14 15:03:01
2025-03-14 14:51:34
2025-03-14 13:54:29
2025-03-14 13:50:30
2025-03-14 13:25:42
2025-03-14 12:30:49
2025-03-14 11:57:39
2025-03-14 11:50:21
2025-03-14 11:43:33
2025-03-14 11:25:05
2025-03-14 11:11:26
2025-03-14 11:03:52
2025-03-14 10:59:19
2025-03-14 10:49:55
2025-03-14 10:31:01
2025-03-14 10:15:20
2025-03-14 10:14:20
2025-03-14 10:10:52
2025-03-14 09:48:36
2025-03-14 09:43:11