Өмнөд Солонгосын үндэсний хэмжээний томоохон компаниудын ажилчдын нийт тоо анх даа 3 сая давсныг тус улсын засгийн газар өнөөдөр өглөө мэдээллээ.
Энэ нь хувийн хэвшлийн компаниудын нийт ажиллах хүчний 11 хувь юм байна.
2023 онд 300-аас дээш ажилтантай Өмнөд Солонгосын компаниудын тоо өмнөх оноосоо 3 хувиар өсөж, 89,000 хүрчээ. Тэдгээрийн нийт ажиллах хүчний тоо 3.08 саяд хүрсэн байна.
Тус улсын засгийн газар 2004 оноос хойш ийм тоо баримтыг жил бүр зарладаг болсон юм.
Өнгөрсөн оны зургаадугаар сарын байдлаар Самсунг Электроникс компани 124,070 ажилтантай улсдаа тэргүүлж байжээ. Энэ нь 2019 оны мөн үеэс хойш 18 хувиар өссөн дүн болсон байна.
Хьюндэй Мотор компани ижил хугацаанд ажилтныхаа тоог 3.2 хувиар өсгөж, 71,520 хүргэсэн үзүүлэлтээр дэд байранд жагсжээ.
Зургаадугаар сарын байдлаар Kia Corp, LG Electronics, SK Hynix зэрэг бусад компаниуд тус бүр 30,000-аас дээш тооны ажилтантай байсан байна.
Цар тахал хэрэглэгчидтэй нүүр тулж харилцдаг жижиг хэмжээний компаниудад хүндээр туссан бол арын эгнээнд ажилладаг томоохон компаниудад сайнаар нөлөөлсөн гэж судлаачид тайлбарлажээ.
Өнгөрсөн онд жижиг, дунд бизнес эрхлэгчдийн боловсон хүчний нийт ажилтны тоонд эзлэх хувь хэмжээ 89.1 хувьд хүрсэн нь түүхэнд доод үзүүлэлт болсноос энэ харагдаж байна.
2019 оны зургаадугаар сард энэ хэмжээ 90.4 хувь байжээ.
Эх сурвалж: Yonhap News
| Өмнөд Солонгосын үндэсний томоохон компаниудын ажилчдын нийт тоо анх удаа 3 саяыг давжээ |
2026-11-16 17:07:51
2026-11-16 10:38:26
2026-11-13 12:00:18
Шөнийн цагийн хуваариар ажилладаг иргэдэд зориулан дөрвөн чиглэлд автобус үйлчилж байна
2026-11-18 19:01:41
“Евро-3” болон түүнээс дээш стандартын АИ-92 автобензиний үнийг 1000 хүртэл төгрөгөөр бууруулна
2026-11-18 15:19:31
ТББХ: Ерөнхийлөгчийн чөлөөлөгдөх хүсэлтийг хэлэлцэн дэмжлээ
2026-11-18 14:28:18
ЭЗХЯ: Эдийн засгийн албанд залуу нас, хөдөлмөр зүтгэлээ зориулсан үе үеийн ахмадууд, ажилтнууд, алба хаагчдадаа “Эдийн засгийн албаны өдөр”-ийн мэнд хүргэе
2026-11-18 13:18:17
УИХ-ын гишүүн Р.Сэддорж Хулд сумын иргэдтэй уулзаж, тулгамдсан асуудлыг сонслоо
2026-11-18 13:06:05
2026-11-18 10:25:41
2026-11-18 10:06:25
Улаанбаатарт 7 хэм хүйтэн. Ялимгүй цас орно
2026-11-18 07:50:43
Нүүдэл хийх, худалдаа наймаа эрхлэхэд сайн
2026-11-18 07:49:38