Мягмар гарагт Дэлхийн Оросуудын Ассамблей нэртэй арга хэмжээнд видео холбоосоор оролцож, үг хэлэхдээ ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин тус улсыг задлан хуваах зорилготой байгаа Өрнөдийн эрх баригчдыг шүүмжилжээ.
“Үнэндээ Орос шиг том, олон үндэстний улс Өрнөдийнхөнд хэрэггүй. Бидний соёл, уламжлал, хэл, угсаатны олон талт байдал, нэгдмэл байдал нь Өрнөдийнхний арьс өнгөөр ялгаварлагчид, колоничлогчдын логик, дарангуйлал, мөлжлөгийн тогтолцоонд тохирохгүй байгаа юм” гэж Путин хэлсэн байна.
Тэрбээр цааш нь ярихдаа “Тиймээс тэд Оросыг олон үндэстнүүдийн шорон, Оросууд өөрсдөө боол үндэстэн гэж ярьдаг хуучны улиг болсон үлгэрээ дахин ашиглаж байна. Бид үүнийг олон зууны турш олон удаа сонссон. Тэд Оросын колоничлолыг задлах ёстой гэдэг. Бодит байдал дээр тэд юуг хүсээд байна вэ? Үнэндээ тэд Оросыг задалж, дээрэмдэхийг хүсэж байна. Тэд үүнийгээ хүчээр хэрэгжүүлж чадахгүй байгаа тул дотроос нь хагалахыг зорьж байна. Үндэстэн хоорондын болон шашин хоорондын мөргөлдөөн үүсгэх зорилготой гадаадын аливаа оролдлогыг бид Оросын эсрэг террорист, экстремист ажиллагаа гэж үзэх болно. Бид үүнд зохих хариуг нь өгөх болно” гэжээ.
Путин энэ үеэр бас Оросын эсрэг үзэл, нео Нацизмыг Өрнөдийн элитүүд албан ёсны үзэл суртлаа болгосныг шүүмжилсэн байна.
“Өнөөдөр Руссофоб, нео Нацизм, бусад хэлбэрийн ялгаварлан гадуурхах үзэл нь Өрнөдийн элит хэсгийн албан ёсны үзэл суртал болоод байна. Ийм бодлого зөвхөн Оросуудыг биш, бас Татарууд, Чеченүүд, Аварууд, Тувачууд, Башкирууд, Буриадууд, Якутууд, Оссетинчүүд, Жүүдүүд, Ингушууд, Маричууд, Алтайчууд зэрэг Оросын бүх үндэстэн угсаатнуудад чиглэж байна. Манайд маш олон үндэстэн угсаатан бий. Би бүгдийг нь нэрлээгүй ч ийм үзэл суртал Оросын бүх ард түмэнд чиглэж байгааг хэлмээр байна” гэж Путин анхааруулжээ.
Эх сурвалж: ТАСС
| Путин: Өрнөдийнхөн Оросыг задалж, хуваахыг хүсэж байна. Тэдэнд Орос том байх ашиггүй |
2026-05-25 10:39:30
2026-05-22 13:35:55
2026-05-22 11:15:04
Хөвсгөл аймагт нэгнээ зодсон хөвгүүдийн хэргийг шалгаж байна
2026-05-25 15:02:12
МАН-ын бүлгийн хуралдаанаар хоёр асуудал хэлэлцлээ
2026-05-25 14:15:11
2026-05-25 13:37:54
Нас барсан иргэний 1072 хувьцааны ногдол ашгийг хэрхэн авах вэ
2026-05-25 13:15:51
ЭКСИМ үндэсний нэгдсэн холбоо эмэгтэй бизнес эрхлэгчдийг хамтран дэмжиж байна
2026-05-25 12:34:19
2026-05-25 11:39:19
2026-05-25 10:39:30
Зайсан, Арцатын аманд 1954 оноос амьдарч байгаа иргэдэд газрыг нь эзэмшүүллээ
2026-05-25 10:00:00
Сэтгүүлч Л.Баяржаргалд хилийн хориг тогтоолоо
2026-05-25 09:40:00
2026-05-25 09:30:00
СДМЭХ эмэгтэй бизнес эрхлэгчдэд брэндээ үнэгүй танилцуулах боломж олгож байна
2026-05-25 08:50:00
2026-05-25 08:50:00
Улаанбаатарт өнөөдөр 23 хэм дулаан байна
2026-05-25 07:39:42
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-05-25 07:36:02
Зээлийн батлан даалтын сангийн эх үүсвэрийг нэмэгдүүлж, тариаланчдаа дэмжиж ажиллана
2026-05-24 14:19:08
БНСУ-д үйл ажиллагаа явуулдаг Монголчуудад зориулсан хууль бус мөрийтэй тоглоомын сайтыг илрүүлжээ
2026-05-24 10:29:38
Бүх цэргийн наадам ирэх сарын 6-нд болно
2026-05-24 09:08:06
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад нас уртадна
2026-05-24 08:52:47
Улаанбаатарт 15 хэм дулаан байна
2026-05-24 08:50:03