Өөрийн эзэмшлийн X сошиал платформоор тарж буй жүүдийн эсрэг суртал нэвтрүүлэгт хяналт тавихгүй байгаа гэж шүүмжлүүлдэг тэрбумтан Илон Маск өнөөдөр буюу Даваа гарагт Израиль улсад зочилж, тус улсын эрх баригчидтай уулзахаар болсныг хэвлэлүүд мэдээлжээ.
Тэрбээр Израилийн ерөнхий сайд Бенжамин Нетаньяху, ерөнхийлөгч Айсаак Херцог нартай уулзах тухай тус улсын Channel 12 телевизийн суваг Ням гарагт мэдээлсэн байна.
Нетаньяху есдүгээр сарын 18-нд Масктай уулзах үеэрээ үг хэлэх эрх чөлөөг хамгаалахдаа антисемитист суртал нэвтрүүлгийг хязгаарлах тал дээр анхаарахыг уриалж байв.
Дараа нь энэ сарын 15-нд Маск жүүдүүд цагаан арьстнуудын эсрэг үзлийг дэвэргэж буй тухай хуйвалдааны онолын талаар X платформ дээрх постыг дэмжсэн нь дахин маргаан дэгдээсэн юм.
Энэ үйлдлийнх нь дараа Walt Disney, Warner Bros Discovery, NBCUniversal, Comcast зэрэг АНУ-ын томоохон компаниуд Х платформоос сурталчилгаануудаа татаж, эсэргүүцэл илэрхийлж байв.
Цагаан Ордон хүртэл үүнд эсэргүүцэл илэрхийлсэн юм. Хамас-Израилийн дайн эхэлснээс хойш АНУ болон дэлхийн олон улс оронд антисемитист болон исламын эсрэг үзэл идэвхжиж, нийгмийг талцуулаад байгаа.
Зөвхөн АНУ-д өнгөрсөн хугацаанд жүүдийн эсрэг үзлээр үйлдсэн гэмт хэрэг, зөрчлийн тоо 400 хувиар өссөн байна.
Маскийн дэмжиж буйгаа илэрхийлсэн пост нь “Great Replacement” нэртэй хуйвалдааны онолын нэг хэсэг байв.
Уг онолд жүүд хүмүүс өөр арьстнуудын шилжилт хөдөлгөөнийг зориуд өдөөж, цагаан арьстнуудыг соёл болон угсаатны хувьд уусгах бодлого явуулж буй тухай өгүүлдэг. Маск уг онолын талаар нийтлэгдсэн постод хариулахдаа “Бодит үнэн” гэж бичсэн юм.
Гэхдээ тэрбумтны ийм үйлдэл нь түүний эрхэлдэг бизнест сөргөөр нөлөөлөх эрсдэлтэй.
Илон Маск хиймэл оюуны технологи хөгжүүлдэг xAI компанийг үүсгэн байгуулаад ажиллаж байгаа.
Израиль улс энэ салбарт дэлхийд тэргүүлдэг. Бараг $500 тэрбумын хэмжээтэй Израиль улсын эдийн засаг энэ онд 3 хүртэл хувиар өсөх төлөвтэй байсан юм. Тэгвэл Газын зурваст дэгдсэн дайны улмаас 2024 онд өсөлт удааширч, 2 орчим хувиар өсөх тооцоотой байна.
Эх сурвалж: Reuters
| Илон Маск өнөөдөр Израильд ирж, удирдлагуудтай нь уулзах гэнэ |
ОХУ баавгай устгавал 6000-15000 рублиэр урамшуулж байна
2026-09-21 12:42:55
2026-09-21 11:22:49
2026-09-17 13:31:44
"Засгийн газрын нөөц хөрөнгөөс баавгай унтуулдаг буу, цацлага шийдүүлнэ"
2026-09-22 14:38:38
2026-09-22 13:57:18
2026-09-22 13:45:16
2026-09-22 13:41:45
2026-09-22 07:10:00
2026-09-22 00:07:00
Хөвсгөл аймгийн нэгдсэн эмнэлэгт зарим төрлийн мэс заслыг хийх боломж бүрдлээ
2026-09-21 20:41:30
2026-09-21 16:24:39
2026-09-21 16:08:05
Н.Цэрэнтогтох пара самбо бөхийн “Дэлхийн цом”-д түрүүллээ
2026-09-21 16:00:58
Бэлгийн эрх чөлөөнд халдсан 11 хэрэгт яллах дүгнэлт үйлдлээ
2026-09-21 15:56:54
2026-09-21 15:07:03
"Талбай дээр цуглая, чихдэж гаргаж ирээд ална" хэмээн лайв хийсэн иргэнд хорих ял оноолоо
2026-09-21 14:34:21
2026-09-21 12:59:58
2026-09-21 12:47:46
ОХУ баавгай устгавал 6000-15000 рублиэр урамшуулж байна
2026-09-21 12:42:55
2026-09-21 12:16:16
2026-09-21 12:00:32
2026-09-21 11:50:38
Ирэх сард бүртгэж эхлэх Түрээслээд өмчлөх орон сууцанд дараах иргэд орно
2026-09-21 11:47:21
2026-09-21 11:22:49
2026-09-21 11:01:36
2026-09-21 10:31:48
2026-09-21 09:37:59
2026-09-21 09:19:56
Улаанбаатарт өдөртөө 22 хэм дулаан байна
2026-09-21 08:03:59
Угаал үйлдэх, хүүхэд үрчлэн авах, тангарагаа буцаахад сайн
2026-09-21 08:02:20