ПЁНЬЯН, 2023 оны арваннэгдүгээр сарын 24 /Kyodo/. Энэ долоо хоногийн эхээр цэргийн тагнуулын хиймэл дагуул хөөргөсөн нь “өөрийгөө хамгаалах эрхээ хэрэгжүүлсэн явдал” гэж Умард Солонгосын удирдагч Ким Жөн Ун мэдэгджээ. Энэ талаар тус улсын төрийн мэдлийн хэвлэлд өнөө өглөө мэдээлжээ. Хиймэл дагуулыг эзэмшсэнээр дайсагнагч хүчний аюултай, түрэмгий, янз бүрийн үйл ажиллагааг идэвхтэй таслан зогсоож, хянан зохицуулна гэж Ким Жөн Ун мэдэгдсэнийг Солонгосын төв мэдээллийн агентлаг /KCNA/ уламжилсан байна. Умард Солонгосын удирдагч пүрэв гарагт Үндэсний сансрын технологийн хөгжлийн газарт зочилж, “Маллигён-1” тагнуулын хиймэл дагуулыг хөөргөхөд хувь нэмрээ оруулсан эрдэмтдэд баяр хүргэжээ. Мягмар гарагт хөөргөсөн хиймэл дагуул 12 дугаар сарын 1-нээс албан ёсоор ажиллаж эхэлнэ гэж KCNA өмнө нь мэдээлсэн байна.
Уг хиймэл дагуул нь “манай улсын сансрын хамгаалагч, хүчирхэг дуран авайгаар дайсагнагч хүчний цэргийн зорилго, хөдөлгөөнийг” байнга ажиглах боломжийг бүрдүүлнэ гэж Ким Жөн Ун хэлжээ. Эрдэмтдийн ололт амжилт нь “дайны аюулыг тогтоон барих хүчин чадлыг үлэмж хэмжээгээр бэхжүүлсэн” бөгөөд хиймэл дагуул хөөргөсөн нь Солонгосын эрх баригч Хөдөлмөрийн намын дэвшүүлсэн тус улсын сансрын тагнуулын чадавхыг хөгжүүлэх зорилтод хувь нэмэр орууллаа гэж тэрбээр хэлснийг KCNA эш татан мэдээлжээ.
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
| Хиймэл дагуул хөөргөснийг “өөрийгөө хамгаалах эрхээ хэрэгжүүлсэн явдал” гэв |
2026-11-16 17:07:51
2026-11-16 10:38:26
2026-11-13 12:00:18
Шөнийн цагийн хуваариар ажилладаг иргэдэд зориулан дөрвөн чиглэлд автобус үйлчилж байна
2026-11-18 19:01:41
“Евро-3” болон түүнээс дээш стандартын АИ-92 автобензиний үнийг 1000 хүртэл төгрөгөөр бууруулна
2026-11-18 15:19:31
ТББХ: Ерөнхийлөгчийн чөлөөлөгдөх хүсэлтийг хэлэлцэн дэмжлээ
2026-11-18 14:28:18
ЭЗХЯ: Эдийн засгийн албанд залуу нас, хөдөлмөр зүтгэлээ зориулсан үе үеийн ахмадууд, ажилтнууд, алба хаагчдадаа “Эдийн засгийн албаны өдөр”-ийн мэнд хүргэе
2026-11-18 13:18:17
УИХ-ын гишүүн Р.Сэддорж Хулд сумын иргэдтэй уулзаж, тулгамдсан асуудлыг сонслоо
2026-11-18 13:06:05
2026-11-18 10:25:41
2026-11-18 10:06:25
Улаанбаатарт 7 хэм хүйтэн. Ялимгүй цас орно
2026-11-18 07:50:43
Нүүдэл хийх, худалдаа наймаа эрхлэхэд сайн
2026-11-18 07:49:38