Цагаачдын урсгалыг багасгах зорилгоор ОХУ-тай залгаа хилийнхээ нэгээс бусад бүх боомтыг Баасан гарагаас эхлэн түр хаах болсныг Финландын ерөнхий сайд Петтери Орпо өчигдөр мэдэгджээ.
Нээлттэй үлдэх ганц боомт нь хоёр улсын хилийн хамгийн хойд захын буюу хүн хүрэхэд хамгийн хэцүү боомт байх гэнэ.
Энэ сарын эхнээс хойш ОХУ-аас Финланд руу хууль ёсны бичиг баримтгүй гадаадын иргэд хэдэн зуугаараа ирэх болсон юм.
Финландын эрх баригчид үүнийг Кремлийн зохион байгуулсан санаатай явуулга гэж үзэж байгаа. Харин Оросын тал үүнийг нь няцааж байна.
“Финландын эсрэг Оросын явуулж буй гибрид дайны нэг хэсэг болгон цагаачдын урсгалыг зохион байгуулалттай үүсгэсэн нь эргэлзээгүй. Оросын хилийн албаныхан зохих бичиг баримтгүй хүмүүсийг Финландын хил рүү нэвтрүүлээд зогсохгүй хилийн бүсэд тэдэнд идэвхтэй тусалж дэмжиж байгааг нотлох баримт бидэнд бий” гэж тус улсын гадаад хэргийн сайд Элина Валтонен ярьжээ.
Шаардлагатай бол хилийн бүх боомтоо хаахад бэлэн байгааг тэр бас анхааруулсан байна.
Финландын боомтууд арванхоёрдугаар сарын 23 хүртэл хаалттай байх бөгөөд энэ хооронд Оросын Мурманск хотоос 240 км зайтай оршдог Рая-Иосеппи боомт зөвхөн нээлттэй байх гэнэ.
Финланд улс нь ОХУ-тай 1,340 км урт зурвасаар хил залгадаг нь Европын Холбооны улсууд дотроос хамгийн урт нь юм.
Тус улсын эрх баригчид хил дээр үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан Европын Холбооны хил хамгаалалтын алба Frontex-ээс хүн хүч, техникийн дэмжлэг хүссэн байна.
Тусламжийн эхний хэсэг ирэх долоо хоногт Финландад ирэхээр болсныг өчигдөр эрх баригчид мэдээлжээ.
Одоо тус улсын ОХУ-тай залгаа хилийн боомтуудад Frontex-ийн 10 мэргэжилтэн байрлаж байгаа бол 60-ыг нэмж илгээхээр болсон байна.
Энэ сард ОХУ-аас Финландад 500 гаруй цагаач ирсэн тухай Финландын хэвлэлүүд мэдээлжээ. Тэдний дотор Сири, Йемен, Ирак, Сомали, Афганистаны иргэд голдуу байгаа гэнэ.
Эх сурвалж: Reuters
| Финланд улс ОХУ-тай залгаа хилийн боомтуудынхаа нэгээс бусдыг хаахаар боллоо |
2026-05-25 10:39:30
2026-05-22 13:35:55
2026-05-22 11:15:04
Хөвсгөл аймагт нэгнээ зодсон хөвгүүдийн хэргийг шалгаж байна
2026-05-25 15:02:12
МАН-ын бүлгийн хуралдаанаар хоёр асуудал хэлэлцлээ
2026-05-25 14:15:11
2026-05-25 13:37:54
Нас барсан иргэний 1072 хувьцааны ногдол ашгийг хэрхэн авах вэ
2026-05-25 13:15:51
ЭКСИМ үндэсний нэгдсэн холбоо эмэгтэй бизнес эрхлэгчдийг хамтран дэмжиж байна
2026-05-25 12:34:19
2026-05-25 11:39:19
2026-05-25 10:39:30
Зайсан, Арцатын аманд 1954 оноос амьдарч байгаа иргэдэд газрыг нь эзэмшүүллээ
2026-05-25 10:00:00
Сэтгүүлч Л.Баяржаргалд хилийн хориг тогтоолоо
2026-05-25 09:40:00
2026-05-25 09:30:00
СДМЭХ эмэгтэй бизнес эрхлэгчдэд брэндээ үнэгүй танилцуулах боломж олгож байна
2026-05-25 08:50:00
2026-05-25 08:50:00
Улаанбаатарт өнөөдөр 23 хэм дулаан байна
2026-05-25 07:39:42
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-05-25 07:36:02
Зээлийн батлан даалтын сангийн эх үүсвэрийг нэмэгдүүлж, тариаланчдаа дэмжиж ажиллана
2026-05-24 14:19:08
БНСУ-д үйл ажиллагаа явуулдаг Монголчуудад зориулсан хууль бус мөрийтэй тоглоомын сайтыг илрүүлжээ
2026-05-24 10:29:38
Бүх цэргийн наадам ирэх сарын 6-нд болно
2026-05-24 09:08:06
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад нас уртадна
2026-05-24 08:52:47
Улаанбаатарт 15 хэм дулаан байна
2026-05-24 08:50:03