Лхагва гарагт Өмнөд Солонгосын Blackpink хамтлагийн гишүүд Лондон хотноо Их Британийн хаан III Чарльзаас тус улсын төрийн дээд одонг гардаж авсан байна.
Өмнөд Солонгосын ерөнхийлөгч Юн Сүк Ёлын төрийн айлчлалын бүрэлдэхүүнд тус хамтлаг багтаж байгаа юм.
Охидын хамтлагийн урлагаар дамжуулан байгаль орчныг хамгаалах үйлсэд оруулсан хувь нэмрийг өндрөөр үнэлж Британийн төрийн MBE (Member of the Most Excellent Order of the British Empire) хэмээх одонгоор шагнаж буйг Букингэмийн ордонд болсон ёслолын ажиллагааны үеэр зарлажээ.
MBE нь Британийн төрийн тав дахь буюу хамгийн доод зэрэглэлийн одон бөгөөд урлаг, шинжлэх ухаан, нийгмийн сайн сайхны төлөө амжилт гаргасан хүмүүст олгодог юм.

Хөгжмийн уран бүтээлчдээс өмнө нь энэ шагналыг 1965 онд Битлз хамтлаг, 2013 онд дуучин Адель хүртэж байжээ.
Blackpink хамтлагийн дөрвөн гишүүн Мягмар гарагийн орой ерөнхийлөгч Юн Сүк Ёлд зориулсан хүндэтгэлийн зоогт оролцсон юм.
Энэ үеэр Чарльз хаан үг хэлэхдээ хамтлагийн гишүүн тус бүрийг нэрээр нь алдаагүй дуудаж, тэнд цугларсан хүндэт зочдыг гайхшируулж байжээ.
Эх сурвалж: Yonhap News
| Blackpink хамтлагийн гишүүд Чарльз хаанаас Британийн төрийн дээд одонг гардаж авлаа |
2026-11-16 17:07:51
2026-11-16 10:38:26
2026-11-13 12:00:18
Шөнийн цагийн хуваариар ажилладаг иргэдэд зориулан дөрвөн чиглэлд автобус үйлчилж байна
2026-11-18 19:01:41
“Евро-3” болон түүнээс дээш стандартын АИ-92 автобензиний үнийг 1000 хүртэл төгрөгөөр бууруулна
2026-11-18 15:19:31
ТББХ: Ерөнхийлөгчийн чөлөөлөгдөх хүсэлтийг хэлэлцэн дэмжлээ
2026-11-18 14:28:18
ЭЗХЯ: Эдийн засгийн албанд залуу нас, хөдөлмөр зүтгэлээ зориулсан үе үеийн ахмадууд, ажилтнууд, алба хаагчдадаа “Эдийн засгийн албаны өдөр”-ийн мэнд хүргэе
2026-11-18 13:18:17
УИХ-ын гишүүн Р.Сэддорж Хулд сумын иргэдтэй уулзаж, тулгамдсан асуудлыг сонслоо
2026-11-18 13:06:05
2026-11-18 10:25:41
2026-11-18 10:06:25
Улаанбаатарт 7 хэм хүйтэн. Ялимгүй цас орно
2026-11-18 07:50:43
Нүүдэл хийх, худалдаа наймаа эрхлэхэд сайн
2026-11-18 07:49:38