АНУ, БНХАУ-ын ерөнхийлөгч нар өчигдөр Сан-Франциско хотод уулзсан нь дэлхий нийтийн анхаарлын төвд байлаа.
Дөрвөн цаг үргэлжилсэн уулзалтын дараа ерөнхийлөгч Жо Байден хүндэт зочноо үдэж гаргасан юм. Ингэхдээ автомашины сонирхолтой гэгддэг тэрбээр Ши Жиньпиний хөлөглөж ирсэн лимузиныг ихэд сонирхсон байна.
Ши Жиньпиний лимузиныг N701 (Hongqi-Улаан туг) гэж нэрлэдэг. Хятадын үйлдвэрт тусгай захиалгаар бүтээсэн уг төмөр хүлгийг $700,000-ын үнэтэй гэсэн мэдээлэл бий.
Харьцуулбал АНУ-ын ерөнхийлөгчийн “Beast” (Араатан) хочит Cadillac нь $1.5 саяын өртөгтэй гэдэг.
Байден зочныхоо унааг хараад “Сайхан машин байна” гэж эхлээд хэлжээ. Хариуд нь Ши Жиньпин “Энэ манай Хончи седан, эх орны үйлдвэрийн бүтээгдэхүүн” гэж танилцуулаад хаалгыг нь нээж, үзэхийг урьсан байна.
Байден уг автомашины дотогш өнгийж хараад “Манай Кадиллактай адилхан юм” гэж хэлжээ.
Дараа нь тэр өөрийн лимзуин руу заагаад “Гадаад айлчлалд намайг дагаж явдаг юм. Үүнийг юу гэж нэрлэдгийг та мэдэх үү? Араатан гэдэг” гэж хэлсэн байна.
Үүний дараа хоёр ерөнхийлөгч гар бариад салсан юм.
Эх сурвалж: CCTV
| Ши Жиньпин өөрийн төмөр хүлгийг Жо Байденд танилцуулав |
2026-11-16 17:07:51
2026-11-16 10:38:26
2026-11-13 12:00:18
Шөнийн цагийн хуваариар ажилладаг иргэдэд зориулан дөрвөн чиглэлд автобус үйлчилж байна
2026-11-18 19:01:41
“Евро-3” болон түүнээс дээш стандартын АИ-92 автобензиний үнийг 1000 хүртэл төгрөгөөр бууруулна
2026-11-18 15:19:31
ТББХ: Ерөнхийлөгчийн чөлөөлөгдөх хүсэлтийг хэлэлцэн дэмжлээ
2026-11-18 14:28:18
ЭЗХЯ: Эдийн засгийн албанд залуу нас, хөдөлмөр зүтгэлээ зориулсан үе үеийн ахмадууд, ажилтнууд, алба хаагчдадаа “Эдийн засгийн албаны өдөр”-ийн мэнд хүргэе
2026-11-18 13:18:17
УИХ-ын гишүүн Р.Сэддорж Хулд сумын иргэдтэй уулзаж, тулгамдсан асуудлыг сонслоо
2026-11-18 13:06:05
2026-11-18 10:25:41
2026-11-18 10:06:25
Улаанбаатарт 7 хэм хүйтэн. Ялимгүй цас орно
2026-11-18 07:50:43
Нүүдэл хийх, худалдаа наймаа эрхлэхэд сайн
2026-11-18 07:49:38