АНУ-ын Алабама мужийн хоёр умайтай эмэгтэй давхар жирэмсэлж, хоёр хүүхэд төрүүлэхээр болсон маш ховор тохиолдлын талаар мэргэжилтнүүд мэдээлжээ.
Гурван хүүхэдтэй 32 настай Кэлси Хачер нь анагаах ухаанд “uterus didelphys” гэж нэрлэдэг төрөлхийн хос умайтай эмэгтэй юм байна.
Гэхдээ тэр өнгөрсөн хавар жирэмсэн болсноо сонсохдоо л өөрийгөө ийм гаж хөгжилтэй эрхтэнтэйг мэдэж байжээ.
“Uterus didelphys” нь эмэгтэйчүүдийн 0.3 орчим хувьд тохиолддог юм байна. Тиймээс Хачерын давхар жирэмслэлтийг 50 саяд нэг тохиох ховор үзэгдэл гэж судлаачид мэдээлжээ.
Ийм гаж хөгжил эмэгтэй үр хөврөлийн маш эрт шатанд буюу найман долоо хоногтой байх үед үүсдэг гэж судлаачид үздэг. Одоо Хачерыг хяналтдаа авсан эмнэлэг төрөх үед нь нэмэлт эмч сувилагч нарыг ажиллуулахаар бэлдэж байгаа гэнэ.
“Би хоёр умай, хоёр умайн хүзүүтэй олон өвчтөнтэй ажиллаж байсан. Тэдний ердийн төрөлт ч хэцүү байдаг” гэж Стэнфордын Анагаах Ухааны Их сургуулийн эх, эмэгтэйчүүдийн тэнхимийн багш, доктор Хэйли Миллер ярьжээ.
Хачерын хэвлийд бойжиж буй хоёр охин хэдэн цагийн зайтай, эсвэл бүр хэд хоногийн зайтай ч төрж магадгүй гэнэ. Энэ нь умайнууд харилцан хамааралгүй тус тусдаа ажилладагтай холбоотой юм байна.
Ийм тохиолдлыг кесар хагалгаагаар төрүүлэхэд умай тус бүрийг зүсэж, их цус алдах магадлалтай тул эрсдэлтэй гэж эмч нар үзжээ.
Өөр нэг маргаантай асуудал нь төрөх хүүхдүүдийг эгч дүүс, эсвэл ихрүүд гэж нэрлэхийн аль нь зөв болохыг шийдэхэд хэцүү байгаа гэнэ.
Ирэх Зул сарын баярын үеэр Хачер хоёр охиноо төрүүлэх юм байна.
Эх сурвалж: NBC News
| АНУ-д хоёр умайтай эмэгтэй давхар жирэмсэлжээ |
ОХУ баавгай устгавал 6000-15000 рублиэр урамшуулж байна
2026-09-21 12:42:55
2026-09-21 11:22:49
2026-09-17 13:31:44
"Засгийн газрын нөөц хөрөнгөөс баавгай унтуулдаг буу, цацлага шийдүүлнэ"
2026-09-22 14:38:38
2026-09-22 13:57:18
2026-09-22 13:45:16
2026-09-22 13:41:45
2026-09-22 07:10:00
2026-09-22 00:07:00
Хөвсгөл аймгийн нэгдсэн эмнэлэгт зарим төрлийн мэс заслыг хийх боломж бүрдлээ
2026-09-21 20:41:30
2026-09-21 16:24:39
2026-09-21 16:08:05
Н.Цэрэнтогтох пара самбо бөхийн “Дэлхийн цом”-д түрүүллээ
2026-09-21 16:00:58
Бэлгийн эрх чөлөөнд халдсан 11 хэрэгт яллах дүгнэлт үйлдлээ
2026-09-21 15:56:54
2026-09-21 15:07:03
"Талбай дээр цуглая, чихдэж гаргаж ирээд ална" хэмээн лайв хийсэн иргэнд хорих ял оноолоо
2026-09-21 14:34:21
2026-09-21 12:59:58
2026-09-21 12:47:46
ОХУ баавгай устгавал 6000-15000 рублиэр урамшуулж байна
2026-09-21 12:42:55
2026-09-21 12:16:16
2026-09-21 12:00:32
2026-09-21 11:50:38
Ирэх сард бүртгэж эхлэх Түрээслээд өмчлөх орон сууцанд дараах иргэд орно
2026-09-21 11:47:21
2026-09-21 11:22:49
2026-09-21 11:01:36
2026-09-21 10:31:48
2026-09-21 09:37:59
2026-09-21 09:19:56
Улаанбаатарт өдөртөө 22 хэм дулаан байна
2026-09-21 08:03:59
Угаал үйлдэх, хүүхэд үрчлэн авах, тангарагаа буцаахад сайн
2026-09-21 08:02:20