2006 онд Оросын нэрт эрэн сурвалжлах сэтгүүлч Анна Политковскаягийн амийг хөнөөхөд гол үүрэг гүйцэтгэсэн нь тогтоогдож, шийтгүүлсэн Сергей Хаджикурбанов сайн дураар Украины дайнд оролцсоныхоо төлөө өршөөгдсөнийг өмгөөлөгч нь Мягмар гарагт мэдээлжээ. Тэрбээр шийтгүүлэхээсээ өмнө цагдаагийн тусгай албаны офицер байсан юм.
“Мэргэжлийн хүнийх нь хувьд түүнд цэргийн тусгай ажиллагаанд оролцох гэрээнд гарын үсэг зурах санал тавьж байсан юм. Гэрээний хугацаа дууссан тул ерөнхийлөгчийн зарлигаар өршөөлд хамрагдлаа” гэж Хаджикурбановын өмгөөлөгч Алексей Михальчик мэдээлжээ.
Хараат бус “Новая Газета” сонинд ажиллаж байсан Политковская 48 насандаа Москва дахь орон сууцныхаа цахилгаан шатанд буудуулж алагдсан юм.
Энэ хэрэгт холбогдуулан таван хүн шийтгүүлсний нэг нь Хаджикурбанов байв.
Политковская тухайн үед Кремлийн эрх баригчдын бодлогыг хатуу шүүмжилдэг, Чеченийн удирдагч Рамзан Кадыровын хууль бус үйлдлүүдийг удаа дараа илчилж байсан юм. Тэр бас ерөнхийлөгч Владимир Путиний хэрхэн засгийн эрхийг авсан түүхийн талаар ном бичиж байжээ.
Украины дайнд Оросын эрх баригчид шоронгийн хоригдлууд, тэр дундаа хүнд гэмт хэрэг үйлдсэн этгээдүүдийг явуулж, хариуд нь өршөөл үзүүлж байгаа.
Эхэндээ шоронгоос цэрэг элсүүлэх ажлыг Вагнер хувийн армийн тэргүүн Евгений Пригожин агсан зохион байгуулж байсан бол сүүлийн үед ОХУ-ын батлан хамгаалах яам үүнийг үргэлжлүүлэх болжээ.
Өнгөрсөн долоо хоногт Кремлийн хэвлэлийн албаны төлөөлөгч Дмитрий Песков анх удаа үүнийг албан ёсоор хүлээн зөвшөөрөхдөө хоригдлуудыг “үйлдсэн гэм нүглээ цусаараа арилгаж байгаа” хэмээн Сталины үеийн хэлц үгийг ашиглаж байв.
Оросын шоронгуудаас нийтдээ 100,000 орчим хоригдлыг Украины фронт руу явуулсан гэх тоог тус улсын хүний эрхийн хараат бус байгууллага гаргасан байдаг.
Дайнаас буцаж ирээд өршөөгдсөн хоригдлуудаас дахин гэмт хэрэг үйлдсэн хэд хэдэн тохиолдол гарсныг Оросын хэвлэлүүд мэдээлж байгаа.
Эх сурвалж: AFP
Оросын нэрт сэтгүүлчийн амийг хөнөөсөн алуурчин Украины фронтоос буцаж ирээд өршөөгджээ |
2025-03-14 13:25:42
2025-03-14 11:03:52
2025-03-11 16:53:51
2025-03-14 15:33:40
2025-03-14 15:03:01
2025-03-14 14:51:34
2025-03-14 13:54:29
2025-03-14 13:50:30
2025-03-14 13:25:42
2025-03-14 12:30:49
2025-03-14 11:57:39
2025-03-14 11:50:21
2025-03-14 11:43:33
2025-03-14 11:25:05
2025-03-14 11:11:26
2025-03-14 11:03:52
2025-03-14 10:59:19
2025-03-14 10:49:55
2025-03-14 10:31:01
2025-03-14 10:15:20
2025-03-14 10:14:20
2025-03-14 10:10:52
2025-03-14 09:48:36
2025-03-14 09:43:11