ВАШИНГТОН, 2023 оны арваннэгдүгээр сарын 7 /VoA/. АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден, Израилын Ерөнхий сайд Биньямин Нетаньяху нар даваа гарагт утсаар ярих үеэрээ Газын зурвас дахь байлдааны ажиллагааны үеэр хүмүүнлэгийн үүднээс түр гал зогсоох боломж, барьцаалагдсан хүмүүсийг суллах арга замуудыг хэлэлцжээ.
Энэ тухай Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн стратегийн харилцаа холбоо хариуцсан зохицуулагч Жон Кирби мэдэгдээд, АНУ, Израилын засгийн газар хүмүүнлэгийн тусламжийн түр завсарлага авах асуудлаар яриа хэлцлээ үргэлжлүүлэх бөгөөд Ж.Байден, Б.Нетаньяху нар ойрын өдрүүдэд энэ талаар дахин хэлэлцэхээр тохиролцсоныг онцоллоо.
"Байлдааны ажиллагааны явцад түр гал зогсоох асуудлыг үргэлжлүүлэн хэлэлцэнэ гэдэгт найдаж болно. Бид энэ яриа хэлцлийг дуусгаагүй, дөнгөж эхлүүлж байна" гэж Ж.Кирби сэтгүүлчдэд хэлжээ.
Ж.Кирбигийн хэлснээр, илүү олон тооны америкчуудыг Газаас гаргах төлөвтэй байгаа, мөн хүмүүнлэгийн тусламж ихээр ирж байгаатай холбогдуулан тухайн асуудлуудаар яриа хэлэлцээ үргэлжилсээр байна.
Ж.Байден, Б.Нетаньяху нар Баруун эрэг дэх нөхцөл байдлын талаар мөн ярилцжээ.
Д.Одон
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
| Ж.Байден, Б.Нетаньяху нар утсаар ярьжээ |
2026-11-16 17:07:51
2026-11-16 10:38:26
2026-11-13 12:00:18
Шөнийн цагийн хуваариар ажилладаг иргэдэд зориулан дөрвөн чиглэлд автобус үйлчилж байна
2026-11-18 19:01:41
“Евро-3” болон түүнээс дээш стандартын АИ-92 автобензиний үнийг 1000 хүртэл төгрөгөөр бууруулна
2026-11-18 15:19:31
ТББХ: Ерөнхийлөгчийн чөлөөлөгдөх хүсэлтийг хэлэлцэн дэмжлээ
2026-11-18 14:28:18
ЭЗХЯ: Эдийн засгийн албанд залуу нас, хөдөлмөр зүтгэлээ зориулсан үе үеийн ахмадууд, ажилтнууд, алба хаагчдадаа “Эдийн засгийн албаны өдөр”-ийн мэнд хүргэе
2026-11-18 13:18:17
УИХ-ын гишүүн Р.Сэддорж Хулд сумын иргэдтэй уулзаж, тулгамдсан асуудлыг сонслоо
2026-11-18 13:06:05
2026-11-18 10:25:41
2026-11-18 10:06:25
Улаанбаатарт 7 хэм хүйтэн. Ялимгүй цас орно
2026-11-18 07:50:43
Нүүдэл хийх, худалдаа наймаа эрхлэхэд сайн
2026-11-18 07:49:38