Дэлхийн томоохон криптовалютын биржүүдийн нэг FTX-ийг үүсгэн байгуулагч Сэм Бэнкман-Фрид харилцагчдынхаа их хэмжээний мөнгийг луйвардсан хэргээр яллагдлаа.
Хэдхэн цагийн өмнө Нью-Йорк хотын Манхэттэн дүүргийн 12 гишүүнтэй шүүгчдийн баг 31 настай бизнесмэнийг нийт долоон тусдаа гэмт хэрэгт буруутган ял оноох шийдвэр гаргажээ.
Түүнийг шунахайн сэдлээр биржийнхээ харилцагчдын $8 тэрбумын хөрөнгийг луйвардсан гэж прокурорууд өмнө нь дүгнээд байсан юм.
FTX бирж одоогоос жил хүрэхгүй хугацааны өмнө дампуурсан бөгөөд Сэм Бэнкман-Фридийн шүүх хурал нэг сар орчим хугацаанд үргэлжилсэн байна.
Энэ дампуурал тухайн үедээ Америкийн төдийгүй дэлхийн санхүүгийн ертөнцийг доргиож, $26 тэрбумын хөрөнгөтэй залуу бизнесмэнийг гэмт хэргийн сэжигтэн болгосон юм.
Өөрт нь тулгасан залилангийн хоёр, хуйвалдааны таван хэргийг Сэм Бэнкман-Фрид хүлээн зөвшөөрөхгүй байв. Шүүгч нар шийдвэр гаргахын тулд дөрвөн цаг хуралджээ.
“Криптовалютын салбар шинэ байж магадгүй. Сэм Бэнкман-Фрид шинэ тоглогч байж магадгүй. Гэхдээ ийм төрлийн хулгай луйвар эртнээс байсаар ирсэн бөгөөд бид үүнийг тэвчих ёсгүй юм” гэж хэргийг мөрдөн шалгасан Манхэттэн дүүргийн холбооны прокурор Дамиан Уилльямс шүүх хурлын дараа сэтгүүлчидтэй уулзахдаа мэдэгдсэн байна.
Массачусетсын Технологийн Их сургуулийн төгсөгч Сэм Бэнкман-Фридийн ялыг 2024 оны гуравдугаар сарын 28-наас эдлүүлэх шийдвэрийг шүүх гаргажээ.
Түүний хоригдох хугацааг шүүх жич шийдвэрлэх юм. Ямартай ч хэдэн арван жил хоригдох нь тодорхой болж байна.
Энэ хэрэг АНУ-ын санхүүгийн түүхэнд тэмдэглэгдсэн томоохон гэмт хэргүүдийн нэг болж, Сэм Бэнкман-Фридийн нэр “Понци” схемийг зохиосон Берни Мэдофф, “Уолстритийн Чоно” хочит Жордан Белфорт нарын цуутай луйварчидтай зэрэгцэн түүхэнд бичигдэх болж байгаа юм.
Эх сурвалж: Reuters
| Крипто тэрбумтан асныг АНУ-ын шүүх их хэмжээний мөнгө луйвардсан хэрэгт буруутгалаа |
ОХУ баавгай устгавал 6000-15000 рублиэр урамшуулж байна
2026-09-21 12:42:55
2026-09-21 11:22:49
2026-09-17 13:31:44
Аймгууд яамнаас баавгай агнах зөвшөөрөл хүсч, музейн үзмэрээ шинэчлэх хүсэлтэй байна
2026-09-22 17:18:01
2026-09-22 17:07:41
"Засгийн газрын нөөц хөрөнгөөс баавгай унтуулдаг буу, цацлага шийдүүлнэ"
2026-09-22 14:38:38
2026-09-22 13:57:18
2026-09-22 13:45:16
2026-09-22 13:41:45
2026-09-22 07:10:00
2026-09-22 00:07:00
Хөвсгөл аймгийн нэгдсэн эмнэлэгт зарим төрлийн мэс заслыг хийх боломж бүрдлээ
2026-09-21 20:41:30
2026-09-21 16:24:39
2026-09-21 16:08:05
Н.Цэрэнтогтох пара самбо бөхийн “Дэлхийн цом”-д түрүүллээ
2026-09-21 16:00:58
Бэлгийн эрх чөлөөнд халдсан 11 хэрэгт яллах дүгнэлт үйлдлээ
2026-09-21 15:56:54
2026-09-21 15:07:03
"Талбай дээр цуглая, чихдэж гаргаж ирээд ална" хэмээн лайв хийсэн иргэнд хорих ял оноолоо
2026-09-21 14:34:21
2026-09-21 12:59:58
2026-09-21 12:47:46
ОХУ баавгай устгавал 6000-15000 рублиэр урамшуулж байна
2026-09-21 12:42:55
2026-09-21 12:16:16
2026-09-21 12:00:32
2026-09-21 11:50:38
Ирэх сард бүртгэж эхлэх Түрээслээд өмчлөх орон сууцанд дараах иргэд орно
2026-09-21 11:47:21
2026-09-21 11:22:49
2026-09-21 11:01:36
2026-09-21 10:31:48
2026-09-21 09:37:59
2026-09-21 09:19:56
Улаанбаатарт өдөртөө 22 хэм дулаан байна
2026-09-21 08:03:59
Угаал үйлдэх, хүүхэд үрчлэн авах, тангарагаа буцаахад сайн
2026-09-21 08:02:20