Нүүрсний уурхайд гарсан гал түймрийн улмаас 32 хүн амь үрэгдэж, 14 хүн сураггүй болсныг Казахстаны онцгой байдлын яам Бямба гарагт мэдээлжээ.
Осол гарсан уурхай нь Люскембург улсад бүртгэлтэй ArcelorMittal компанийн Караганда мужийн Костенко дахь салбар юм байна.
Метан хий дэлбэрч, гал түймэр гарсны дараа уурхайд ажиллаж байсан 252 ажилчны 206-г нүүлгэн шилжүүлж чаджээ. Тэдгээрийн 18 нь эмнэлэгт хүргэгдсэн байна.
Казахстаны ерөнхийлөгч Касым-Жомарт Токаев амиа алдсан уурхайчдын ар гэрийнхэнд эмгэнэл илэрхийлж, аравдугаар сарын 29-ний (өнөөдөр) өдрийг үндэсний гашуудлын өдөр болгон зарлажээ.
Тэрбээр бас ArcelorMittal Temirtau компанитай хэрэгжүүлж буй хөрөнгө оруулалтын төслүүдээ зогсоох даалгаврыг засгийн газартаа өгсөн байна.
Дараа нь Казахстаны засгийн газар тус улсын хамгийн том гангийн үйлдвэрийг эзэмшдэг ArcelorMittal Temirtau компанийг нийгэмчилж, удирдлагыг шилжүүлж авахаар болсныг зарлажээ.
Тус компани Казахстан даяар арав гаруй уурхай ажиллуулдаг бөгөөд осол эндэгдэл байнга гаргасаар ирсэн түүхтэй.
Энэ удаагийн ослоос өмнө гарсан Казахстаны хамгийн том осол 2006 онд мөн ArcelorMittal-ийн өөр нэг уурхайд гарахад 41 хүн амиа алдаж байжээ.
Энэ ослоос хойш тус компанийн уурхайнуудад нийтдээ 100 гаруй хүн амиа алдаад байсан юм. Өнгөрсөн наймдугаар сард ArcelorMittal-ийн нүүрсний уурхайд түймэр гарахад Токаев тус компанийн хөдөлмөр хамгаалал, аюулгүй байдлын системд шалгалт оруулах үүрэг өгч байжээ.
| Казахстаны уурхайд гал түймэр гарсны улмаас 32 хүний амь үрэгдэж, 14 хүн сураггүй болжээ |
ОХУ баавгай устгавал 6000-15000 рублиэр урамшуулж байна
2026-09-21 12:42:55
2026-09-21 11:22:49
2026-09-17 13:31:44
Аймгууд яамнаас баавгай агнах зөвшөөрөл хүсч, музейн үзмэрээ шинэчлэх хүсэлтэй байна
2026-09-22 17:18:01
2026-09-22 17:07:41
"Засгийн газрын нөөц хөрөнгөөс баавгай унтуулдаг буу, цацлага шийдүүлнэ"
2026-09-22 14:38:38
2026-09-22 13:57:18
2026-09-22 13:45:16
2026-09-22 13:41:45
2026-09-22 07:10:00
2026-09-22 00:07:00
Хөвсгөл аймгийн нэгдсэн эмнэлэгт зарим төрлийн мэс заслыг хийх боломж бүрдлээ
2026-09-21 20:41:30
2026-09-21 16:24:39
2026-09-21 16:08:05
Н.Цэрэнтогтох пара самбо бөхийн “Дэлхийн цом”-д түрүүллээ
2026-09-21 16:00:58
Бэлгийн эрх чөлөөнд халдсан 11 хэрэгт яллах дүгнэлт үйлдлээ
2026-09-21 15:56:54
2026-09-21 15:07:03
"Талбай дээр цуглая, чихдэж гаргаж ирээд ална" хэмээн лайв хийсэн иргэнд хорих ял оноолоо
2026-09-21 14:34:21
2026-09-21 12:59:58
2026-09-21 12:47:46
ОХУ баавгай устгавал 6000-15000 рублиэр урамшуулж байна
2026-09-21 12:42:55
2026-09-21 12:16:16
2026-09-21 12:00:32
2026-09-21 11:50:38
Ирэх сард бүртгэж эхлэх Түрээслээд өмчлөх орон сууцанд дараах иргэд орно
2026-09-21 11:47:21
2026-09-21 11:22:49
2026-09-21 11:01:36
2026-09-21 10:31:48
2026-09-21 09:37:59
2026-09-21 09:19:56
Улаанбаатарт өдөртөө 22 хэм дулаан байна
2026-09-21 08:03:59
Угаал үйлдэх, хүүхэд үрчлэн авах, тангарагаа буцаахад сайн
2026-09-21 08:02:20