"Halloween" буюу "Сүнсний баяр" баяр болоход хэдхэн хоног үлдлээ. Уг баярын үеэр жил бүр хүүхэд залуус, гадаадын иргэд Шибүяа галт тэрэгний буудал орчим болон төв гудамжинд нь цугларч, гудамж зам дээр архидах, олны амгалан тайван байдлыг алдагдуулах, хог хаях зэрэг асуудал гардаг төдийгүй үймээн дэгдэж, хүний амь нас эрсэдсэн явдал ч гарч байсан билээ. Энэ жилийн хувьд коронавирусийн халдварын эсрэг хязгаарлалт байхгүй болсноос хойш анх удаа энэхүү баяр тохиож байгаа тул урд жилүүдээс өргөн дэлгэр болж, илүү олон хүн цугларч, замбараагүй байдал үүсэх магадлалтай байна.
Иймд Шибүяа дүүргээс энэхүү асуудалд онцгой анхаарч, сонор сэрэмжээ нэмэгдүүлж байна. Дүүргийн засаг дарга Хасэбэ Кэн “Өнгөрсөн онд Өмнөд Солонгосын Сөүл хотод олон нийтийн замбараагүй байдлын улмаас олон хүний амь нас эрсэдсэн осол гарах вий" хэмээн санаа зовниж буйгаа илэрхийлж, "Halloween" баярын үеэр Шибүяад ирэхгүй байхыг уриалсан.
Шибүяа дүүргийн зүгээс уг баярын үеэр дэг журмыг чангатгах журам гаргасан бөгөөд аравдугаар сарын дунд үеэс галт тэрэгний буудлын эргэн тойронд "Шибүяагийн гудамжууд “Halloween” арга хэмжээний газар биш” гэсэн бичигтэй, япон, англи хэл дээр бичсэн зар тавиад байгаа бөгөөд аравдугаар сарын 27-ны өдрөөс эхлэн арваннэгдүгээр сарын 1-ний өдрийн оройг дуустал гудамжинд архи уухыг хориглосон журам тогтоохоор төлөвлөж байна.
Уг журмын дагуу аравдугаар сарын 27-ноос арваннэгдүгээр сарын 1-ний өдрүүдэд Шибүяа дүүргийн гудамж, цэцэрлэгт хүрээлэнд ойр дэлгүүр, олон нийтийн газруудад согтууруулах ундаа уухыг болон зарахыг хориглож, Шибүяа галт тэрэгний буудлын орчин тойронд олон зуун цагдаа гаргаж, үзлэг хийн, хөдөлгөөний зохицуулалт хийхээр болоод байна.
Иймд Япон Улсад оршин сууж байгаа болон түр зорчиж байгаа монгол иргэд суугаа орныхоо дүрэм журмыг сахиж, сонор сэрэмж, дэг журамтай байж, өөрсдийн аюулгүй байдлаа хангахыг Япон улс дахь Монгол Улсын Элчин сайдын яамнаас зөвлөлөө.
| Япон улсад оршин сууж байгаа болон түр зорчиж буй монгол иргэдийн АНХААРАЛД |
ОХУ баавгай устгавал 6000-15000 рублиэр урамшуулж байна
2026-09-21 12:42:55
2026-09-21 11:22:49
2026-09-17 13:31:44
Аймгууд яамнаас баавгай агнах зөвшөөрөл хүсч, музейн үзмэрээ шинэчлэх хүсэлтэй байна
2026-09-22 17:18:01
2026-09-22 17:07:41
"Засгийн газрын нөөц хөрөнгөөс баавгай унтуулдаг буу, цацлага шийдүүлнэ"
2026-09-22 14:38:38
2026-09-22 13:57:18
2026-09-22 13:45:16
2026-09-22 13:41:45
2026-09-22 07:10:00
2026-09-22 00:07:00
Хөвсгөл аймгийн нэгдсэн эмнэлэгт зарим төрлийн мэс заслыг хийх боломж бүрдлээ
2026-09-21 20:41:30
2026-09-21 16:24:39
2026-09-21 16:08:05
Н.Цэрэнтогтох пара самбо бөхийн “Дэлхийн цом”-д түрүүллээ
2026-09-21 16:00:58
Бэлгийн эрх чөлөөнд халдсан 11 хэрэгт яллах дүгнэлт үйлдлээ
2026-09-21 15:56:54
2026-09-21 15:07:03
"Талбай дээр цуглая, чихдэж гаргаж ирээд ална" хэмээн лайв хийсэн иргэнд хорих ял оноолоо
2026-09-21 14:34:21
2026-09-21 12:59:58
2026-09-21 12:47:46
ОХУ баавгай устгавал 6000-15000 рублиэр урамшуулж байна
2026-09-21 12:42:55
2026-09-21 12:16:16
2026-09-21 12:00:32
2026-09-21 11:50:38
Ирэх сард бүртгэж эхлэх Түрээслээд өмчлөх орон сууцанд дараах иргэд орно
2026-09-21 11:47:21
2026-09-21 11:22:49
2026-09-21 11:01:36
2026-09-21 10:31:48
2026-09-21 09:37:59
2026-09-21 09:19:56
Улаанбаатарт өдөртөө 22 хэм дулаан байна
2026-09-21 08:03:59
Угаал үйлдэх, хүүхэд үрчлэн авах, тангарагаа буцаахад сайн
2026-09-21 08:02:20