Японы гүнж Мако эгэл жирийн Кей Комуро хэмээх залуутай өчигдөр хуримлаж, залуусын байхархлыг төрүүлээд байгаа билээ. Тэгвэл хайр сэтгэлээ эрх мэдэл, хаан ширээнээс илүүд үзсэн тохиолдол түүхэнд нэг бус гарсан бөгөөд энд харьцангуй сүүлийн үеийн гэж болох тавыг нь онцлон танилцуулж байна.
Эдвард VIII
Их Британи, 1936 он
Одоогийн хатан хаан II Елизаветагийн авга ах, Британийн хаан Эдвард VIII өмнө нь гэрлэж байсан Уолиис Симпсон гэгч эмэгтэйтэй 1930-аад оноос л харилцаатай болсон бөгөөд 1936 онд эцэг хааныг нь нас барах хүртэл хэн ч энэ асуудалд анхаарлаа хандуулдаггүй байв. Эцэг нь үхсэний дараа хаан титэм өвлөх асуудал яригдахад л энэ асуудалд анхаарсан гэдэг. Эдвард хайртай бүсгүйтэйгээ гэрлэж, хаан титмээ ч хадгалж үлдэхийг хүсч байжээ. Гэвч хүслээр нь болоогүй тул тэрээр хайр дурлал, хаан титэм хоёрын нэгийг сонгох сонголттой нүүр тулсан юм. Тэрээр эцэст нь хайр дурлалаа сонгож, 1936 оны арванхоёрдугаар сарын 6-ны өдөр хаан ширээгээ орхин эхнэрийн хамт Франц руу нүүж, тэндээ насан туршдаа амьдарсан гэдэг.
Оранско-Нассаускийн ханхүү Фризо
Нидерланд, 2003 он
Недерландын хатан хаан Беатриксийн хүү Фризо мөн аз жаргалтай гэрлэлтийнхээ төлөө хаан ширээнээс татгалзсан юм. Зөвлөх үйлчилгээгээр мэргэшиж, улсынхаа томоохон банкминд олон жил дэд ерөнхийлөгчөөр ажилласан түүнд ард иргэд нь уг нь тун их найдаж байсан гэдэг.
Тэрээр хайртай бүсгүйтэйгээ ч гэрлэж, хаан ширээгээ ч залгамжилж чадах байсан ч Мейбл Виссе-Смит хэмээх тэр бүсгүй өмнө нь орон нутгийн цуутай гэмт хэрэгтэн этгээдтэй амрагийн харилцаатай байсан нь ил болсон тул Парламент нь тэдний харилцааг үл зөвшөөрчээ. Гэсэн хэдий ч ханхүү Фризо шантарсангүй, хайр сэтгэлийнхээ төлөө хаан ширээ залгамжлах эрхээсээ татгалзсан юм.
Люксембургийн ханхүү Луи
Люксембург, 2006 он
Люксембургийн ханхүү Луи 2006 онд НАТО-гийн төлөөлөгчийн хувиар Косовод айлчлал хийх үедээ хайр дурлалтайгаа учирчээ. Луигийн хайрт нь Люксембургийн армийн цорын ганц эмэгтэй түрүүч Тесси Антони байв. Тэрээр энгийн гэр бүлээс гаралтай учир гэрлэх ямар ч боломж байсангүй. Харин Луи удаан бодолгүй хаан ширээ залгамжлах эрхээсээ татгалзаж, хайртай бүсгүйтэйгээ гэрлэжээ.
Ханхүү Харри
Их Британи 2019 он
Хаан ширээ залгамжлах ханхүү Харри өмнө нь гэрлэж байсан, бас өөрөөс нь насаар эгчмэд Меган Маркл хэмээх америк жүжигчин бүсгүйтэй гэрлэж, хаан ширээ залгамжлах эрх, Букингемийн ордноос хааны гэр бүлд жил бүр өгдөг санхүүгийн тэтгэмжээс татгалзсан үйл явдлыг уншигчид санаж байгаа биз ээ.
Мэдээж, энэ үйл явдлыг Харри өөрт нь гарцаагүй ирэх байсан хаан ширээнээс шууд татгалзсан мэтээр мэдээлэх нь мэдээж дэгс. Тэрээр хаан ширээ залгамжлагчдын дараалалд тавдугаарт зогсч байсан учраас тун эмгэнэлтэй явдал гарсан тохиолдолд л хаан ширээнд суух байсан юм. Тодорхой хэлбэл, эмээ хатан хаан Элизавета II, аав ханхүү Чарльз, ах Уильям, Уильямын хүүхдүүд болох Жорж, Шарлотта нарыг амь насаа алдсан буюу хаан ширээ залгамжлах боломжгүй болсон үед л хаан ширээнд суух ээлжтэй. Тиймээс Харри нэг их санаа зоволгүйгээр хайртай бүсгүйтэйгээ сүй тавьсан болов уу.
Японы гүнж Мако
Япон, 2017
Оюутан цагийн дурлал хамгийн хүчтэй нь байдаг л гэлцдэг. Үнэн ч байж магадгүй. Японы хааны гэр бүлийн гишүүн, гүнж Мако Токио дахь Христийн олон улсын их сургуулийн нэг ангид суралцаж байсан залуутай хайр сэтгэлтэй болж, улмаар гэрлэсэн юм. Люксембургийн ханхүү Луигаас ялгаатай нь, тэрээр гэр бүлтэйгээ найрсаг харилцаагаа хадгалж үлдэж чадаагүй билээ. Тэрээр гэр бүлийнхэнтэйгээ харилцаагаа тасалж, хааны ордныг орхисон юм. Японы соёл уламжлал нь тэгэхийг шаарддаг гэнэ ээ. Японы эзэн хааны гэр бүлийн эмэгтэй гишүүн жирийн хүнтэй гэр бүл болсон тохиолдолд язгууртны хэргэмээсээ татгалзаж, нэг удаа 150 сая иений тэтгэлэг засгийн газраасаа авдаг хуультай гэнэ. Харин Мако гүнж энэхүү тэтгэлэгээсээ ч татгалзжээ.
Хайр сэтгэлээ хаан ширээнээс илүүд үзсэн ханхүү, гүнж нар |
2025-03-14 13:25:42
2025-03-14 11:03:52
2025-03-11 16:53:51
2025-03-14 15:33:40
2025-03-14 15:03:01
2025-03-14 14:51:34
2025-03-14 13:54:29
2025-03-14 13:50:30
2025-03-14 13:25:42
2025-03-14 12:30:49
2025-03-14 11:57:39
2025-03-14 11:50:21
2025-03-14 11:43:33
2025-03-14 11:25:05
2025-03-14 11:11:26
2025-03-14 11:03:52
2025-03-14 10:59:19
2025-03-14 10:49:55
2025-03-14 10:31:01
2025-03-14 10:15:20
2025-03-14 10:14:20
2025-03-14 10:10:52
2025-03-14 09:48:36
2025-03-14 09:43:11
2025-03-13 17:18:20
2025-03-13 16:50:19
2025-03-13 15:59:09
2025-03-13 15:22:12
2025-03-13 15:16:59
2025-03-13 15:14:04
2025-03-13 15:04:35
2025-03-13 14:56:29
2025-03-13 13:57:59
2025-03-13 13:55:00
2025-03-13 13:33:10
2025-03-13 13:22:29
2025-03-13 12:55:41
2025-03-13 12:41:34
2025-03-13 12:06:50
2025-03-13 11:52:29
2025-03-13 11:46:32
2025-03-13 11:31:37
2025-03-13 11:26:11
2025-03-13 11:08:42
2025-03-13 11:08:01
2025-03-13 10:47:20
2025-03-13 10:34:32
2025-03-13 10:25:41
2025-03-13 10:14:11
2025-03-13 09:36:18
2025-03-13 07:08:16
2025-03-13 07:03:46