Хоёр өдрийн өмнө Францын цагдаагийн байгууллага тус улсаар зорчиж явсан ачааны автомашин дотроос зургаан эмэгтэйг илрүүлсэн юм. Тэдний дөрөв нь Вьетнамын, хоёр нь Иракийн иргэд байжээ. Эмэгтэйчүүд Их Британид хууль бус замаар нэвтрэх зорилготой явж байсан байна.
Амьсгалах агааргүй болж бачимдсан эмэгтэйчүүд BBC агентлагийн сэтгүүлчийн гар утас руу мессэж бичсэнээр аврагдаж байв.
Сэтгүүлчээс мэдээлэл авсан Францын цагдаа нар ачааны машиныг хайж эхэлсэн юм. Энэ зуур ачаанд нь хүмүүс байгааг мэдсэн жолооч бас цагдаад дуудлага өгсөн байна. Цагдаа нар ачааны бүхээгийг нээх үед дотор температур нь Цельсийн +6 хэм, эмэгтэйчүүдийн биеийн байдал хэвийн байсан гэнэ.
Тэгвэл Францын прокурорын газар өчигдөр дээрх эмэгтэйчүүдийн дөрвийг нь тус улсаас 30 өдрийн дотор албадан гаргахаар шийдвэрлэжээ.
Аль улсын иргэдийг, аль дөрвийг нь гаргах болсон талаар тодорхой мэдээлээгүй байна.
Үлдсэн хоёр эмэгтэйн улс төрийн орогнол хүссэн өргөдлийг судлахаар болжээ.
Ирландад бүртгэлтэй автомашиныг сонгож, ачаанд нь нууцаар нэвтэрсэн эмэгтэйчүүд Их Британид хүрэх төлөвлөгөөтэй байжээ. Гэвч уг машин нь Францын эргийн боомт Дюнкерк хотод гадил жимс хүргэснийхээ дараа буцаад Итали улс руу явсан байна.
Гар утасныхаа байрлал тогтоох системийг ашиглаж, аяллын чиглэл өөрчлөгдсөнийг мэдсэн эмэгтэйчүүд цочролд орж, удалгүй гаднаас туслам хүсжээ. Ачааны автомашины жолоочийг цагдаа нар эхлээд баривчилсан ч сүүлд гэмт хэргийн холбогдолгүй гэж үзээд сулласан байна.
Эх сурвалж: BBC
| Франц улс ачааны автомашинд нуугдаж ирсэн эмэгтэйчүүдийг албадан буцаахаар болов |
ОХУ баавгай устгавал 6000-15000 рублиэр урамшуулж байна
2026-09-21 12:42:55
2026-09-21 11:22:49
2026-09-17 13:31:44
Аймгууд яамнаас баавгай агнах зөвшөөрөл хүсч, музейн үзмэрээ шинэчлэх хүсэлтэй байна
2026-09-22 17:18:01
2026-09-22 17:07:41
"Засгийн газрын нөөц хөрөнгөөс баавгай унтуулдаг буу, цацлага шийдүүлнэ"
2026-09-22 14:38:38
2026-09-22 13:57:18
2026-09-22 13:45:16
2026-09-22 13:41:45
2026-09-22 07:10:00
2026-09-22 00:07:00
Хөвсгөл аймгийн нэгдсэн эмнэлэгт зарим төрлийн мэс заслыг хийх боломж бүрдлээ
2026-09-21 20:41:30
2026-09-21 16:24:39
2026-09-21 16:08:05
Н.Цэрэнтогтох пара самбо бөхийн “Дэлхийн цом”-д түрүүллээ
2026-09-21 16:00:58
Бэлгийн эрх чөлөөнд халдсан 11 хэрэгт яллах дүгнэлт үйлдлээ
2026-09-21 15:56:54
2026-09-21 15:07:03
"Талбай дээр цуглая, чихдэж гаргаж ирээд ална" хэмээн лайв хийсэн иргэнд хорих ял оноолоо
2026-09-21 14:34:21
2026-09-21 12:59:58
2026-09-21 12:47:46
ОХУ баавгай устгавал 6000-15000 рублиэр урамшуулж байна
2026-09-21 12:42:55
2026-09-21 12:16:16
2026-09-21 12:00:32
2026-09-21 11:50:38
Ирэх сард бүртгэж эхлэх Түрээслээд өмчлөх орон сууцанд дараах иргэд орно
2026-09-21 11:47:21
2026-09-21 11:22:49
2026-09-21 11:01:36
2026-09-21 10:31:48
2026-09-21 09:37:59
2026-09-21 09:19:56
Улаанбаатарт өдөртөө 22 хэм дулаан байна
2026-09-21 08:03:59
Угаал үйлдэх, хүүхэд үрчлэн авах, тангарагаа буцаахад сайн
2026-09-21 08:02:20