Хятадын засгийн газрын хөрөнгө оруулалт, гадаад худалдаа, олон улсын харилцааны чиглэлийн яам агентлагуудын албан хаагчдад ажил дээрээ iPhone хэрэглэхийг хориглосон шийдвэр өнгөрсөн сард гарсан тухай мэдээлэл өчигдөр хэвлэлүүдээр цацагджээ.
Хориг төрийн бүх албан хаагчдад үйлчлэхгүй, бусад гадаад брэндийн гар утаснуудад хамаарахгүйг холбогдох эх сурвалж South China Morning Post сонинд мэдээлсэн юм байна. Бас The Wall Street Journal сонин энэ мэдээллийг сүүлд баталжээ.
Үүний дараа өчигдөр Нью-Йоркийн хөрөнгийн бирж дээр Apple компанийн нэгж хувьцааны ханш 3.6 хувиар унаж, $182.91 орчимд хүрчээ.
Энэ нь сүүлийн нэг сар орчим хугацааны нэг өдрийн арилжаагаар хамгийн ихээр унасан тохиолдол болж байна.
Энэ уналтаас өмнө тус компанийн хувьцааны үнэ ханш оны эхнээс 46 хувиар өсөөд байсан юм.
iPhone бол Хятадын зах зээлд хамгийн алдартай гадаад брэндүүдийн нэг бөгөөд төр болон хувийн хэвшлийн аль алинд нь өргөн хэрэглэгддэг.
Хятад улс Apple компанийн хамгийн том гадаад зах зээл юм.
Сүүлийн жилүүдэд Америк-Хятадын худалдааны маргаан, өрсөлдөөн технологийн салбарт эрчимжсэн ч iPhone-ий нэр хүнд энэ зах зээлд өндөр хэвээр байгаа.
2022 онд Бээжингийн эрх баригчид тус улсын төрийн байгууллагууд, төрийн өмчит компаниудад бүх гадаад үйлдвэрийн компьютеруудаа солих хоёр жилийн хугацаа өгсөн юм.
Үүнтэй зэрэгцэн ерөнхийлөгч Жо Байдены засаг захиргаа орчин үеийн хагас дамжуулагч бүтээгдэхүүнүүдийг Хятадад экспортлохыг хориглосон шийдвэр гаргаад байгаа.
Apple компани нь үйлдвэрлэл болон борлуулалтын аль аль тал дээр Хятадын зах зээлээс ихээхэн хамааралтай юм.
Тус компани ирэх долоо хоногт iPhone ухаалаг гар утасныхаа шинэ загварыг танилцуулна.
Эх сурвалж: Bloomberg
| Хятадын төрийн албан хаагчдад iPhone хэрэглэхийг хориглосон сургаар Apple компанийн хувьцааны ханш унав |
ОХУ баавгай устгавал 6000-15000 рублиэр урамшуулж байна
2026-09-21 12:42:55
2026-09-21 11:22:49
2026-09-17 13:31:44
Аймгууд яамнаас баавгай агнах зөвшөөрөл хүсч, музейн үзмэрээ шинэчлэх хүсэлтэй байна
2026-09-22 17:18:01
2026-09-22 17:07:41
"Засгийн газрын нөөц хөрөнгөөс баавгай унтуулдаг буу, цацлага шийдүүлнэ"
2026-09-22 14:38:38
2026-09-22 13:57:18
2026-09-22 13:45:16
2026-09-22 13:41:45
2026-09-22 07:10:00
2026-09-22 00:07:00
Хөвсгөл аймгийн нэгдсэн эмнэлэгт зарим төрлийн мэс заслыг хийх боломж бүрдлээ
2026-09-21 20:41:30
2026-09-21 16:24:39
2026-09-21 16:08:05
Н.Цэрэнтогтох пара самбо бөхийн “Дэлхийн цом”-д түрүүллээ
2026-09-21 16:00:58
Бэлгийн эрх чөлөөнд халдсан 11 хэрэгт яллах дүгнэлт үйлдлээ
2026-09-21 15:56:54
2026-09-21 15:07:03
"Талбай дээр цуглая, чихдэж гаргаж ирээд ална" хэмээн лайв хийсэн иргэнд хорих ял оноолоо
2026-09-21 14:34:21
2026-09-21 12:59:58
2026-09-21 12:47:46
ОХУ баавгай устгавал 6000-15000 рублиэр урамшуулж байна
2026-09-21 12:42:55
2026-09-21 12:16:16
2026-09-21 12:00:32
2026-09-21 11:50:38
Ирэх сард бүртгэж эхлэх Түрээслээд өмчлөх орон сууцанд дараах иргэд орно
2026-09-21 11:47:21
2026-09-21 11:22:49
2026-09-21 11:01:36
2026-09-21 10:31:48
2026-09-21 09:37:59
2026-09-21 09:19:56
Улаанбаатарт өдөртөө 22 хэм дулаан байна
2026-09-21 08:03:59
Угаал үйлдэх, хүүхэд үрчлэн авах, тангарагаа буцаахад сайн
2026-09-21 08:02:20