Энэ онд Норвеги улсын нутаг дэвсгэрээс бэлчээр хөөсөн 42 ширхэг цаа буга ОХУ-ын нутагт орж иржээ.
Хоёр улс Умард туйлын бүсэд 200 км орчим зурвасаар хил залгадаг юм. Энэ хэсэгт цаа бугын нүүдлийг хязгаарлах зорилготой төмөр хашааг 1954 онд байгуулж байжээ.
Гэвч цагийн уртад хашааны зарим хэсэг нурсан гэнэ.
Хашаа нурсан хэсгээр 42 цаа хил давж, Оросын Пасвик Заповедник байгалийн тусгай хамгаалалттай газарт нэвтэрсэн юм байна.
Цаа бугуудын байгаль орчинд үзүүлсэн хохирлыг Оросын тал $4.4 саяар үнэлж, нөхөн төлбөр нэхэмжилснийг Норвегийн хөдөө аж ахуйн яам өчигдөр мэдээлжээ.
42 цааны 40-ийг нь Норвегийн тал буцааж аваад дахин хил давуулахгүйн тулд заазалсан юм байна. Үлдсэн хоёрыг нь удахгүй буцааж авах гэнэ.
Гэтэл Оросын тал цаа бугуудын тус улсын нутаг өнгөрүүлсэн өдрийн тоог өдөрт идсэн өвсний хэмжээгээр үржүүлэх замаар нөхөн төлбөрийн хэмжээг тооцоолжээ.
Дахин ийм маргаан гарахаас сэргийлж, хилийн хашааны 7 км урт нурсан хэсгийг 3.7 сая кроноор сэргээн засварлах болсноо Норвегийн хөдөө аж ахуйн яам мэдээлсэн байна. Сэргээн засварлах ажил аравдугаар сарын 1-нээс өмнө дуусах гэнэ.
Мөн нутгийн уугуул Сами хүмүүст хариулдаг цаа бугынхаа хараа хяналтыг сайжруулахыг анхааруулжээ.
Оросын тал хохирлыг тооцоолохдоо хоёр өөр арга хэрэглэснийг ирүүлсэн албан бичигтээ тайлбарласан гэнэ. Гэхдээ тэдгээрийн дүн асар их зөрүүтэй, нэг нь 50,000 крон ($4,700), нөгөө нь 47 сая крон ($4.4 сая) байсан нь Норвегийн эрх баригчдыг гайхшируулсан юм байна.
Эх сурвалж: Business Insider
| Хил давсан 42 цаа бугын учруулсан хохирлын нөхөн төлбөрт Оросын тал $4.4 саяыг Норвеги улсаас нэхжээ |
ОХУ баавгай устгавал 6000-15000 рублиэр урамшуулж байна
2026-09-21 12:42:55
2026-09-21 11:22:49
2026-09-17 13:31:44
Хар тамхины хэрэг үйлдсэн таван хүнд 1-9 жилийн хорих ял оноолоо
2026-09-22 17:47:06
Аймгууд яамнаас баавгай агнах зөвшөөрөл хүсч, музейн үзмэрээ шинэчлэх хүсэлтэй байна
2026-09-22 17:18:01
2026-09-22 17:07:41
"Засгийн газрын нөөц хөрөнгөөс баавгай унтуулдаг буу, цацлага шийдүүлнэ"
2026-09-22 14:38:38
2026-09-22 13:57:18
2026-09-22 13:45:16
2026-09-22 13:41:45
2026-09-22 07:10:00
2026-09-22 00:07:00
Хөвсгөл аймгийн нэгдсэн эмнэлэгт зарим төрлийн мэс заслыг хийх боломж бүрдлээ
2026-09-21 20:41:30
2026-09-21 16:24:39
2026-09-21 16:08:05
Н.Цэрэнтогтох пара самбо бөхийн “Дэлхийн цом”-д түрүүллээ
2026-09-21 16:00:58
Бэлгийн эрх чөлөөнд халдсан 11 хэрэгт яллах дүгнэлт үйлдлээ
2026-09-21 15:56:54
2026-09-21 15:07:03
"Талбай дээр цуглая, чихдэж гаргаж ирээд ална" хэмээн лайв хийсэн иргэнд хорих ял оноолоо
2026-09-21 14:34:21
2026-09-21 12:59:58
2026-09-21 12:47:46
ОХУ баавгай устгавал 6000-15000 рублиэр урамшуулж байна
2026-09-21 12:42:55
2026-09-21 12:16:16
2026-09-21 12:00:32
2026-09-21 11:50:38
Ирэх сард бүртгэж эхлэх Түрээслээд өмчлөх орон сууцанд дараах иргэд орно
2026-09-21 11:47:21
2026-09-21 11:22:49
2026-09-21 11:01:36
2026-09-21 10:31:48
2026-09-21 09:37:59
2026-09-21 09:19:56
Улаанбаатарт өдөртөө 22 хэм дулаан байна
2026-09-21 08:03:59
Угаал үйлдэх, хүүхэд үрчлэн авах, тангарагаа буцаахад сайн
2026-09-21 08:02:20