2020 оны АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийн дүнг цуцлуулах зорилготой хуйвалдааны хэргээр Дональд Трампыг шүүх хурал ирэх оны гуравдугаар сарын 4-нд эхлэх тов гарч байна.
Вашингтон дахь Холбооны шүүгч Таня Чуткан даваа гарагт ийм тов зарласан байна. Ингэснээр энэ шүүх хурлыг 2026 оны дөрөвдүгээр сар хүртэл хойшлуулах Трампын өмгөөлөгчдийн хүсэлтэд татгалзсан гэсэн үг болж байна.
Тусгай прокурор Жек Смитийн зүгээс харин АНУ-ын 45 дахь Ерөнхийлөгчийг шүүх хурлыг 2024 оны нэгдүгээр сарын 2-ноос эхлүүлэх саналтай байжээ.
Хэргийг хариуцаж байгаа Холбооны тойргийн шүүгч Таня Чуткан хурлын товыг зарлах үедээ “Олон нийт энэ асуудлыг хурдан, үр дүнтэй шийдээсэй гэдэг хүлээлттэй байгаа”-г дурдаж, хэргийг хоёр жил хойшлуулна гэдэг хэтэрхий удаан, тэгээд ч шүүх хурал товлоход шүүгдэгчийн ажил хэргийн хуваарийг харгалздаггүй гэдгийг хэлсэн байна.
Ерөнхийлөгч Барак Обамагийн үед томилогдсон, өдгөө 61 настай шүүгч Таня Чутканыг Трамп өмнө нь “хэт нэг талыг барьж, асуудалд туйлын шударга бус хандаж байгаа”-д буруутгаж байжээ.
АНУ-ын Ерөнхийлөгч нарын түүхэнд анх удаа эрүүгийн хэрэгт буруутгагдаж, шүүхээр орох нь тодорхой болоод байгаа Трампын тухайд өөрт нь тулгаж байгаа бүх хэргийг Ардчилсан намынхны сэдсэн улс төрийн зорилготой “шулмын ангуучлал” гэж нэрлэж, бүх зэмийг үгүйсгэж байгаа юм.
Ерөнхийлөгчийн сонгуулийн дүнг хүчингүй болгохыг завдсан гэх энэ хэрэг нь Дональд Трампт үүсгэсэн эрүүгийн нийт 4 хэргийн зөвхөн нэг нь. Үүнээс гадна насанд хүрэгчдийн киноны жүжигчин эмэгтэйг мэдүүлэг өгүүлэхгүйн тулд хахууль өгсөн хэргийн шүүх хурал мөн ирэх оны гуравдугаар сарын 25-нд Нью-Йоркийн шүүхэд болно.
Мөн Цагаан ордны тэргүүнээс буухдаа нууцын зэрэглэлтэй баримт бичгүүдийг хууль бусаар авч явж, зүй бус хадгалсан, бас шударга шүүхэд саад учруулахыг завдсан гэх хэргүүдийн шүүх хурал ирэх оны дөрөв болон тавдугаар сард товлогдоод буй юм байна.
Харин дөрөв дэх буюу 2020 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн Жоржиа муж улс дахь саналын дүнг будилуулахаар оролдсон хэргийн шүүх хурлын тов гараагүй байна.
Өчигдөр зарлагдсан шүүх хурлын тов, “Супер Мягмар гараг” буюу нэгэн зэрэг 10 гаруй муж улсад болдог Ерөнхийлөгчид нэр дэвшигчдийн хамгийн том сунгааны урд өдөр таарсан байна. Трамп шүүх хурлын тов ингэж гарсан тухайд гомдол гаргахаа нийгмийн сүлжээгээр дамжуулж мэдээлсэн, өөр тайлбар одоогоор хийгээгүй байгаа юм байна.
Ирэх жилийн АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихээр зэхэж байгаа 77 настай Дональд Трамп одоо хэр Бүгд найрамдах намаас нэр дэвшихээр горилогчид дунд тэргүүлэгчийн байр сууриа хадгалсан хэвээр байгаа юм.
| СОНГУУЛИЙН ДҮНД НӨЛӨӨЛӨХИЙГ ЗАВДСАН ХЭРГЭЭР ДОНАЛЬД ТРАМПЫГ ШҮҮХ ХУРЛЫН ТОВ ГАРЧЭЭ |
ОХУ баавгай устгавал 6000-15000 рублиэр урамшуулж байна
2026-09-21 12:42:55
2026-09-21 11:22:49
2026-09-17 13:31:44
Хар тамхины хэрэг үйлдсэн таван хүнд 1-9 жилийн хорих ял оноолоо
2026-09-22 17:47:06
Аймгууд яамнаас баавгай агнах зөвшөөрөл хүсч, музейн үзмэрээ шинэчлэх хүсэлтэй байна
2026-09-22 17:18:01
2026-09-22 17:07:41
"Засгийн газрын нөөц хөрөнгөөс баавгай унтуулдаг буу, цацлага шийдүүлнэ"
2026-09-22 14:38:38
2026-09-22 13:57:18
2026-09-22 13:45:16
2026-09-22 13:41:45
2026-09-22 07:10:00
2026-09-22 00:07:00
Хөвсгөл аймгийн нэгдсэн эмнэлэгт зарим төрлийн мэс заслыг хийх боломж бүрдлээ
2026-09-21 20:41:30
2026-09-21 16:24:39
2026-09-21 16:08:05
Н.Цэрэнтогтох пара самбо бөхийн “Дэлхийн цом”-д түрүүллээ
2026-09-21 16:00:58
Бэлгийн эрх чөлөөнд халдсан 11 хэрэгт яллах дүгнэлт үйлдлээ
2026-09-21 15:56:54
2026-09-21 15:07:03
"Талбай дээр цуглая, чихдэж гаргаж ирээд ална" хэмээн лайв хийсэн иргэнд хорих ял оноолоо
2026-09-21 14:34:21
2026-09-21 12:59:58
2026-09-21 12:47:46
ОХУ баавгай устгавал 6000-15000 рублиэр урамшуулж байна
2026-09-21 12:42:55
2026-09-21 12:16:16
2026-09-21 12:00:32
2026-09-21 11:50:38
Ирэх сард бүртгэж эхлэх Түрээслээд өмчлөх орон сууцанд дараах иргэд орно
2026-09-21 11:47:21
2026-09-21 11:22:49
2026-09-21 11:01:36
2026-09-21 10:31:48
2026-09-21 09:37:59
2026-09-21 09:19:56
Улаанбаатарт өдөртөө 22 хэм дулаан байна
2026-09-21 08:03:59
Угаал үйлдэх, хүүхэд үрчлэн авах, тангарагаа буцаахад сайн
2026-09-21 08:02:20