ОХУ-д баавгайн халдлага эрс нэмэгдэж, 15 хүн амиа алджээ

ОХУ-ын Сибирь болон Алс Дорнодын бүс нутгуудад хүрэн баавгай хүмүүс рүү дайрах тохиолдол сүүлийн нэг сарын хугацаанд эрс нэмэгдэж, 15 орчим хүн баавгайн саварт амиа алдсан байна.

Энэ жил тайгад байгалийн идэш тэжээл буюу жимс, самар, мөөгний гарц маш муу байгаа нь ийнхүү баавгайнууд суурин газар руу шахагдах гол шалтгаан болжээ. Баавгайнууд өвөлжөөний ичээндээ орохын өмнө хоол тэжээл хайн орон сууц, сургууль, хогны цэг болон зуслангийн бүсүүдэд олноор харагдаж, хүмүүс рүү халдаж байна.

Нөхцөл байдал хүндэрсэнтэй холбогдуулан зарим бүс нутгуудад аялал жуулчлал, ойд мөөг, жимс түүхийг бүрэн хориглож, тодорхой хотуудад аюулгүй байдлын тусгай дэглэм тогтоожээ. Эрх бүхий байгууллагуудаас хүн амд аюул заналхийлсэн болон суурин газар руу цөмөрсөн 500 гаруй баавгайг агнаж устгах арга хэмжээ аваад байна.

ОХУ-д хүрэн баавгайн тоо толгой 300 гаруй мянгад хүрч хэт олширсон нь идэш тэжээл муутай жилд орон нутгийн иргэдийн аюулгүй байдалд том эрсдэл дагуулаад байна.


ОХУ-д баавгайн халдлага эрс нэмэгдэж, 15 хүн амиа алджээ
Сэтгэгдэл
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд chig.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ