Японд "Дужуан" далайн шуурганы улмаас 9 хүн амиа алдаж, 4 хүн сураггүй байна

Токио хот болон түүний ойролцоох бүс нутгийг Дужуан далайн шуурга дайран өнгөрсний улмаас их хэмжээний үер, хөрсний сулрал үүсэж, багадаа 9 хүн амиа алдаж, 4 хүн сураггүй алга болоод байна.

Орон нутгийн эрх баригчдын мэдээлснээр амиа алдсан иргэдийн 6 нь Чиба мужид, 3 нь Канагава мужид бүртгэгджээ. Байгалийн аюулт үзэгдлийн улмаас 500 орчим өрх айлын орон сууц, байгууламж сүйдэж, хэд хэдэн бүс нутагт цахилгаан болон тээврийн хөдөлгөөн саатсан байна.

Эрэн сурвалжлах, аврах ажиллагаа үргэлжилж байгаа бөгөөд цаг уурын байгууллагаас хөрсний таталцал суларсан бүс нутгийн оршин суугчдыг сонор сэрэмжтэй байж, аюулгүй газарт шилжихийг анхааруулж байна.


Японд "Дужуан" далайн шуурганы улмаас 9 хүн амиа алдаж, 4 хүн сураггүй байна
Сэтгэгдэл
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд chig.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ