Д.Трамп сонгуульд ялбал иргэн бүрд 5000 ам.доллар олгохоор амлалаа

АНУ-ын Ерөнхийлөгч асан Дональд Трамп ирэх 11 дүгээр сард болох дунд шатны сонгуулиар Бүгд найрамдах нам АНУ-ын Конгрессын хоёр танхимд олонх болсон тохиолдолд насанд хүрсэн иргэн бүрдээ 5,000 ам.долларын бэлэн мөнгө олгохоор амласан нь олон улсын анхаарлыг татаж байна.

Тэрбээр Даллас хотод болсон намын чуулганы үеэр "Trump dividend" буюу "Трампын ноогдол ашиг" нэртэй энэхүү хөтөлбөрөө танилцуулсан бөгөөд олгосон санхүүжилтийг зөвхөн АНУ-ын дотоодын зах зээлд заавал зарцуулах нөхцөлтэй байх талаар онцолжээ.

Гэсэн хэдий ч эдийн засагчид болон шинжээчдийн зүгээс уг амлалтыг бодит биелэлтгүй, улс төрийн зорилготой алхам гэж шүүмжилж байна. АНУ-д насанд хүрсэн 240 гаруй сая иргэн байдаг тул уг хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд ойролцоогоор 1.2 триллион ам.доллар шаардагдах юм.

Түүнчлэн Ерөнхийлөгч захирамжаар ийм хэмжээний төсөв бие даан гаргах боломжгүй бөгөөд заавал Конгрессоор батлуулах шаардлагатай байна. Шинжээчид ийм хэмжээний бэлэн мөнгийг зах зээлд нийлүүлэх нь инфляцыг эрс хөөрөгдөж, улсын өрийг асар ихээр нэмэгдүүлэх аюултайг анхааруулж байна.


Д.Трамп сонгуульд ялбал иргэн бүрд 5000 ам.доллар олгохоор амлалаа
Сэтгэгдэл
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд chig.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ