Өмнөд Солонгост гадаадад гэмт хэрэг үйлдсэн хэргээр Интерполоор эрэн сурвалжлагдаж буй 110 гадаадын иргэн нуугдаж байгаа талаар мэдээлжээ. Тэдний дотор Монгол Улсын 17 иргэн байна. Энэ үзүүлэлтээр Монгол Улс Узбекистаны дараа 3-р байрт орж байгаа бөгөөд нийт эрэн сурвалжлагдаж буй гадаадын иргэдийн 15.5 орчим хувийг Монголын иргэд эзэлж байна.
Харьцуулбал:
Хятад — 40
Узбекистан — 19
Монгол — 17
Вьетнам — 13
Казахстан — 8
ОХУ — 7
Киргизстан — 2
Солонгосын цагдаа эрэн сурвалжлах ажиллагаагаа чангатгаж байна. БНСУ-ын Үндэсний цагдаагийн газар гадаадын гэмт хэрэгтнүүдийг эрэн сурвалжлах ажилтнуудын тоог энэ онд 22-оос 64 болгон нэмэгдүүлсэн байна. Үүний үр дүнд эрэн сурвалжлагдаж байсан гадаадын иргэдийг өөрсдийнх нь улсад буцаасан тоо нэмэгдэж, өнгөрсөн онд 13 байсан бол энэ оны 1–8 дугаар сард 24 хүн болжээ. Мөн улс хоорондын хамтын ажиллагаа сайжирснаар гадаадад нуугдаж байсан Өмнөд Солонгосын гэмт хэрэгтнүүдийг баривчлан эх оронд нь шилжүүлэх ажиллагаа эрчимжиж байгаа аж. Монгол Улсын 17 иргэн Интерполоор эрэн сурвалжлагдаж байгаа гэх энэ мэдээлэл нь гадаадад ажиллаж, амьдарч буй монголчуудын хувьд анхаарах ёстой тоо юм.
| Интерполоор эрэн сурвалжлагдаж буй 17 монгол иргэн БНСУ-д байна |
2026-11-16 17:07:51
2026-11-16 10:38:26
2026-11-13 12:00:18
Шөнийн цагийн хуваариар ажилладаг иргэдэд зориулан дөрвөн чиглэлд автобус үйлчилж байна
2026-11-18 19:01:41
“Евро-3” болон түүнээс дээш стандартын АИ-92 автобензиний үнийг 1000 хүртэл төгрөгөөр бууруулна
2026-11-18 15:19:31
ТББХ: Ерөнхийлөгчийн чөлөөлөгдөх хүсэлтийг хэлэлцэн дэмжлээ
2026-11-18 14:28:18
ЭЗХЯ: Эдийн засгийн албанд залуу нас, хөдөлмөр зүтгэлээ зориулсан үе үеийн ахмадууд, ажилтнууд, алба хаагчдадаа “Эдийн засгийн албаны өдөр”-ийн мэнд хүргэе
2026-11-18 13:18:17
УИХ-ын гишүүн Р.Сэддорж Хулд сумын иргэдтэй уулзаж, тулгамдсан асуудлыг сонслоо
2026-11-18 13:06:05
2026-11-18 10:25:41
2026-11-18 10:06:25
Улаанбаатарт 7 хэм хүйтэн. Ялимгүй цас орно
2026-11-18 07:50:43
Нүүдэл хийх, худалдаа наймаа эрхлэхэд сайн
2026-11-18 07:49:38