ВАТИКАН. /Vatican News/. Пап лам Францис өнгөрсөн ням гарагт Ангелусын залбирлын уншлагын дараа мэндчилгээ дэвшүүлэхдээ наймдугаар сарын 31-нээс есдүгээр сарын 4-ний өдрүүдэд Монголд номлогчийн хувиар хийх аяллынхаа талаар ярьжээ.
Энэхүү аяллын “Хамтдаа найдъя” хэмээх уриа нь Ариун Эцэг Монголд пасторын болон төрийн айлчлал хийх гэж буйг илэрхийлсэн давхар утгыг онцлон харуулах зорилготой юм.
Пап лам энэхүү аяллаа “хүсэн хүлээсэн айлчлал” хэмээн тодорхойлоод,“тооны хувьд цөөн боловч итгэл үнэмшил нь хүчтэй, буяны үйлсээрээ агуу сүмд хүрэлцэн очих” гэж байгаагаа онцлон тэмдэглэжээ. Ариун Эцэг мөн Монгол орон “шашны баялаг уламжлал”-тай гэдгийг дурдаад, “шашин хоорондын арга хэмжээний хүрээнд ийм уламжлалтай танилцах нь нэр төрийн хэрэг байх болно” хэмээжээ.
“Бүх хүний ахан дүү”
Пап Францис “бүх хүмүүсийн ахан дүүгийн хувиар” Монголын ард түмний дунд очих гэж буйдаа баяртай байгаагаа илэрхийлжээ. Тэрбээр хэлсэн үгийнхээ төгсгөлд, урилга ирүүлсэн Монголын удирдлага ба айлчлалд хичээнгүйлэн бэлтгэж буй хүмүүст талархал илэрхийлсэн байна. “Та бүхнээс энэ удаагийн айлчлалыг залбирлаараа дагалдахыг хүсэж байна” гэж тэрбээр нэмж хэлсэн байна.
Э.Хулан
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
| Пап Францис: Бүх хүмүүсийн ахан дүүгийн хувиар Монголд айлчлах гэж байгаадаа баяртай байна |
2026-11-16 17:07:51
2026-11-16 10:38:26
2026-11-13 12:00:18
Шөнийн цагийн хуваариар ажилладаг иргэдэд зориулан дөрвөн чиглэлд автобус үйлчилж байна
2026-11-18 19:01:41
“Евро-3” болон түүнээс дээш стандартын АИ-92 автобензиний үнийг 1000 хүртэл төгрөгөөр бууруулна
2026-11-18 15:19:31
ТББХ: Ерөнхийлөгчийн чөлөөлөгдөх хүсэлтийг хэлэлцэн дэмжлээ
2026-11-18 14:28:18
ЭЗХЯ: Эдийн засгийн албанд залуу нас, хөдөлмөр зүтгэлээ зориулсан үе үеийн ахмадууд, ажилтнууд, алба хаагчдадаа “Эдийн засгийн албаны өдөр”-ийн мэнд хүргэе
2026-11-18 13:18:17
УИХ-ын гишүүн Р.Сэддорж Хулд сумын иргэдтэй уулзаж, тулгамдсан асуудлыг сонслоо
2026-11-18 13:06:05
2026-11-18 10:25:41
2026-11-18 10:06:25
Улаанбаатарт 7 хэм хүйтэн. Ялимгүй цас орно
2026-11-18 07:50:43
Нүүдэл хийх, худалдаа наймаа эрхлэхэд сайн
2026-11-18 07:49:38