ОХУ-ын Төрийн Думын хэд хэдэн депутат авлигын онц ноцтой хэрэг үйлдсэн этгээдэд цаазын ял оноох боломжийг хуульд тусгах тухай хуулийн төслийг өргөн барьжээ.
Хуулийн төслийг “A Just Russia- For Truth” намын тэргүүн Сергей Миронов болон тус намын зарим депутат санаачилсан байна. Төсөлд улсын батлан хамгаалах чадавх, үндэсний аюулгүй байдалд ноцтой хохирол учруулсан авлигын хэргийг эх орноосоо урвасан гэмт хэрэгтэй адилтган үзэж, ийм төрлийн гэмт хэрэгт цаазын ял оногдуулах эрх зүйн зохицуулалт бий болгох санал тусгажээ.
Санаачлагчдын үзэж буйгаар, их хэмжээний авлига нь улс орны аюулгүй байдал, иргэдийн амь нас, эдийн засагт ноцтой хор уршиг учруулдаг бөгөөд ийм гэмт хэрэгт хамгийн хатуу хариуцлага тооцох шаардлагатай гэж тайлбарласан байна. Мөн Хятад, Вьетнам зэрэг оронд авлигын онц хүнд хэрэгт цаазын ял хэрэглэдэг жишээг дурдсан байна.
| ОХУ-д авлигачдад цаазын ял оноох хуулийн төсөл өргөн барив |
25 жилийн турш сугалаа авсан эмэгтэй 1 сая долларын азтан болжээ
2026-06-30 10:29:52
Венесуэлд газар хөдлөлтийн улмаас амь насаа алдсан хүний тоо 1719 боллоо
2026-06-30 09:33:39
Венесуэлийн газар хөдлөлтийн дараа нурангиас 11 настай хоёр хүүг эсэн мэнд гаргав
2026-06-29 09:25:55