Өнгөрсөн долоо хоногт Венесуэлийн нийслэл Каракаст дараалсан хоёр хүчтэй газар хөдлөлт болсон. Үүний улмаас амиа алдсан хүний тоо 1500 хүрээд байна.
Амралтын өдрүүдээр зохион байгуулсан аврах ажиллагааны үеэр 33 хүнийг нуранги дороос эсэн мэнд гаргасан. Тэдний дунд 11 настай хоёр хүү байжээ.
Аврагчид 11 настай Мойсес хүүг нурангиас гаргаж буй бичлэгийг цахим сүлжээнд нийтэлсэн байна. Тэдний мэдээлснээр хүү гурван метрийн гүн нурангид дарагдсан байсан бөгөөд хүүг аврах ажиллагаа зургаан цаг үргэлжилсэн гэв.
Хүүг ээж болон эгчийнх нь цогцсын дэргэдээс олсон аж.
Үүнээс хэдэн цагийн дараа ерөнхийлөгчийн үүргийг түр гүйцэтгэгч Делси Родригуэс Х сүлжээнд өөр нэгэн хотоос мөн 11 настай хүүг аварч буй бичлэгийг нийтэлсэн байна.
Гэхдээ одоо ч олон мянган хүн сураггүй хэвээр байна. Амиа алдсан хүмүүсийн тоо нэмэгдэж магадгүй гэж албаныхан мэдээлж буй.
Аврах ажиллагааны байгууллагуудын өгсөн мэдээллээр байгалийн гамшгийн дараах эхний 48-72 цаг хохирсон хүмүүсийг олж аврах хамгийн чухал үе байдаг аж.
Өнгөрсөн лхагва гарагт Венесуэлд 7.2 болон 7.5 магнитудын хүчтэй газар хөдлөлт 39 секундийн зайтай ар араасаа болсон юм. Үүний улмаас 800 орчим барилга сүйдэж, олон хүн нуранги дор гацсан.
| Венесуэлийн газар хөдлөлтийн дараа нурангиас 11 настай хоёр хүүг эсэн мэнд гаргав |
2026-06-25 10:19:11
ОХУ дизель түлшний экспортыг бүрэн зогсоож магадгүй
2026-06-24 11:25:09
2026-06-24 09:41:35
Ц.Магалжав: Энэ наадмаар 1024 бөх барилдуулах саналыг Бөхийн салбар хороонд хүргүүллээ
2026-06-29 10:11:48
Биокомбинатад авто замын зорчих хэсэг цөмөрчээ
2026-06-29 10:03:20
Намрын саруудын цаг агаарын төлөв
2026-06-29 09:57:59
Хаврын чуулган Баасан гарагт хаалтаа хийнэ
2026-06-29 09:52:21
Венесуэлийн газар хөдлөлтийн дараа нурангиас 11 настай хоёр хүүг эсэн мэнд гаргав
2026-06-29 09:25:55