ОХУ-д үүсээд буй түлшний нийлүүлэлтийн хүндрэлтэй холбоотойгоор дизель түлшний экспортыг бүрэн хориглох асуудлыг Засгийн газар хэлэлцэж байна. Энэ талаар ОХУ-ын Шадар сайд Александр Новак Ерөнхийлөгч Владимир Путинтай уулзах үеэрээ мэдээлжээ.
Түүний хэлснээр, түлшний зах зээл дэх нөхцөл байдал амаргүй байгаа ч төрийн байгууллагуудын хяналтад байгаа аж. Сүүлийн саруудад Украины дроны довтолгоонд өртсөн хэд хэдэн томоохон газрын тос боловсруулах үйлдвэрийн үйл ажиллагаа доголдсоноор бензиний үйлдвэрлэл өнгөрсөн оны мөн үеийнхээс 25 хувиар буурсан байна. Үүний улмаас ОХУ-ын зарим бүс нутагт бензин, дизель түлшний худалдаанд хязгаарлалт тогтоож эхэлсэн бол Крымийн хойгт хувь хүмүүст түлш худалдаалахыг түр хугацаанд бүрэн зогсоожээ.
Орон нутгийн эрх баригчид түлшний нөөц хангалттай байгаа ч эрэлтийн огцом өсөлт болон зохиомол хомстлоос урьдчилан сэргийлэх зорилгоор дээрх арга хэмжээг авч буйгаа тайлбарласан байна. Хэрэв дизель түлшний экспортод бүрэн хориг тавих шийдвэр гарвал ОХУ дотоодын зах зээлээ тогтворжуулах боломжтой ч олон улсын түлшний зах зээлд нийлүүлэлт хумигдаж, үнийн өсөлтөд нөлөөлөх эрсдэлтэй гэж ажиглагчид үзэж байна.
| ОХУ дизель түлшний экспортыг бүрэн зогсоож магадгүй |
ОХУ баавгай устгавал 6000-15000 рублиэр урамшуулж байна
2026-09-21 12:42:55
2026-09-21 11:22:49
2026-09-17 13:31:44
2026-09-22 00:07:00
Хөвсгөл аймгийн нэгдсэн эмнэлэгт зарим төрлийн мэс заслыг хийх боломж бүрдлээ
2026-09-21 20:41:30
2026-09-21 16:24:39
2026-09-21 16:08:05
Н.Цэрэнтогтох пара самбо бөхийн “Дэлхийн цом”-д түрүүллээ
2026-09-21 16:00:58
Бэлгийн эрх чөлөөнд халдсан 11 хэрэгт яллах дүгнэлт үйлдлээ
2026-09-21 15:56:54
2026-09-21 15:07:03
"Талбай дээр цуглая, чихдэж гаргаж ирээд ална" хэмээн лайв хийсэн иргэнд хорих ял оноолоо
2026-09-21 14:34:21
2026-09-21 12:59:58
2026-09-21 12:47:46
ОХУ баавгай устгавал 6000-15000 рублиэр урамшуулж байна
2026-09-21 12:42:55
2026-09-21 12:16:16
2026-09-21 12:00:32
2026-09-21 11:50:38
Ирэх сард бүртгэж эхлэх Түрээслээд өмчлөх орон сууцанд дараах иргэд орно
2026-09-21 11:47:21
2026-09-21 11:22:49
2026-09-21 11:01:36
2026-09-21 10:31:48
2026-09-21 09:37:59
2026-09-21 09:19:56
Улаанбаатарт өдөртөө 22 хэм дулаан байна
2026-09-21 08:03:59
Угаал үйлдэх, хүүхэд үрчлэн авах, тангарагаа буцаахад сайн
2026-09-21 08:02:20