Сахарын цөлөөс түрэн орж ирсэн халуун агаарын урсгалын улмаас Европ тив даяар түүхэнд байгаагүй хэт халалт үргэлжилж байна. Өнөөдрийн байдлаар зөвхөн Франц улсад л гэхэд халууны улмаас амь насаа алдсан хүний тоо хамгийн багадаа 18-д хүрээд байгааг албаныхан мэдээллээ.
Үүний дотор Францын зүүн өмнөд хэсэгт орших Карпантра хотод халуун машинд үлдсэн хоёр хүүхэд амиа алдсан харамсалтай хэрэг гарчээ. Тодруулбал, 2 болон 4 настай ах дүү хоёр хүүхэд гэрийнхээ гадна байсан машинд ухаангүй байдалтай олдсон байна. Тэднийг ээж нь олж, яаралтай тусламж дуудсан боловч эмч нар хүүхдүүдийг аварч чадаагүй байна.
Цаг уурын байгууллагуудын мэдээлж буйгаар Францын зарим бүс нутагт агаарын температур Цельсийн 43 хэмийг давж халж байгаа тул Засгийн газраас иргэдийг онцын шаардлагагүй бол гадагш гарахгүй байх, бага насны хүүхэд болон өндөр настнуудад тавих анхаарлаа чангаруулахыг онцгойлон сануулж байна. Мөн хэт халалтын улмаас гол мөрөнд живж осолдох тохиолдол нэмэгдэж байгаад анхааруулга өглөө.
| Францад хэт халалтын улмаас 18 хүн амиа алдаад байна |
2026-11-16 17:07:51
2026-11-16 10:38:26
2026-11-13 12:00:18
Шөнийн цагийн хуваариар ажилладаг иргэдэд зориулан дөрвөн чиглэлд автобус үйлчилж байна
2026-11-18 19:01:41
“Евро-3” болон түүнээс дээш стандартын АИ-92 автобензиний үнийг 1000 хүртэл төгрөгөөр бууруулна
2026-11-18 15:19:31
ТББХ: Ерөнхийлөгчийн чөлөөлөгдөх хүсэлтийг хэлэлцэн дэмжлээ
2026-11-18 14:28:18
ЭЗХЯ: Эдийн засгийн албанд залуу нас, хөдөлмөр зүтгэлээ зориулсан үе үеийн ахмадууд, ажилтнууд, алба хаагчдадаа “Эдийн засгийн албаны өдөр”-ийн мэнд хүргэе
2026-11-18 13:18:17
УИХ-ын гишүүн Р.Сэддорж Хулд сумын иргэдтэй уулзаж, тулгамдсан асуудлыг сонслоо
2026-11-18 13:06:05
2026-11-18 10:25:41
2026-11-18 10:06:25
Улаанбаатарт 7 хэм хүйтэн. Ялимгүй цас орно
2026-11-18 07:50:43
Нүүдэл хийх, худалдаа наймаа эрхлэхэд сайн
2026-11-18 07:49:38