Австралийн Квинсланд мужийн Маккей хотын шүүхэд Оюу Толгой компанийн Тусгай төслийн хэлтсийн орлогч захирлаар ажиллаж байсан 75 настай Оле Саеверудыг хүүхдийн мөлжлөгтэй холбоотой 13 хэрэгт буруутган шүүж байна.
Австралийн Холбооны Цагдаагийн газрын мэдээлснээр түүнд Индонезид байхдаа хүүхдийн бэлгийн хүчирхийллийн агуулгатай материал хадгалсан 11, насанд хүрээгүй хүүхдэд зохисгүй агуулга илгээсэн хоёр хэрэг тус тус холбогджээ. Мөрдөн шалгах ажиллагаа анх 2020 онд түүнийг Монгол Улсад ажиллаж байх үед ирсэн мэдээллийн дагуу эхэлсэн байна.
Шүүхийн баримтад дурдсанаар Саеверуд нь Оюу Толгой төсөлд удирдах түвшний албан тушаал хашиж байсан бөгөөд Монгол, Индонез, Папуа Шинэ Гвиней зэрэг улсад олон жил ажиллаж, амьдарчээ. Олон улсын хамтарсан мөрдөн шалгах ажиллагааны хүрээнд түүний цахим төхөөрөмжүүдээс хүүхдийн бэлгийн хүчирхийлэлтэй холбоотой 51 файл илэрсэн гэж прокурорууд мэдэгдсэн байна.
Шүүхээс түүнийг их хэмжээний хөрөнгө, танил тал ихтэй тул оргон зайлах эрсдэлтэй гэж үзэн батлан даалтад гаргахаас татгалзжээ. Улмаар наймдугаар сарын 11-нд товлогдсон дараагийн шүүх хурлыг хүртэл цагдан хорихоор болсон байна.
Одоогоор Оле Саеверудыг буруутай эсэхийг шүүх эцэслэн тогтоогоогүй бөгөөд хэрэг мөрдөн шалгах болон шүүхийн шатанд үргэлжилж байна.
| Оюу Толгойн экс удирдах ажилтан хүүхдийн бэлгийн хүчирхийлэл агуулсан материал хадгалсан хэрэгт холбогджээ |
ОХУ баавгай устгавал 6000-15000 рублиэр урамшуулж байна
2026-09-21 12:42:55
2026-09-21 11:22:49
2026-09-17 13:31:44
2026-09-22 00:07:00
Хөвсгөл аймгийн нэгдсэн эмнэлэгт зарим төрлийн мэс заслыг хийх боломж бүрдлээ
2026-09-21 20:41:30
2026-09-21 16:24:39
2026-09-21 16:08:05
Н.Цэрэнтогтох пара самбо бөхийн “Дэлхийн цом”-д түрүүллээ
2026-09-21 16:00:58
Бэлгийн эрх чөлөөнд халдсан 11 хэрэгт яллах дүгнэлт үйлдлээ
2026-09-21 15:56:54
2026-09-21 15:07:03
"Талбай дээр цуглая, чихдэж гаргаж ирээд ална" хэмээн лайв хийсэн иргэнд хорих ял оноолоо
2026-09-21 14:34:21
2026-09-21 12:59:58
2026-09-21 12:47:46
ОХУ баавгай устгавал 6000-15000 рублиэр урамшуулж байна
2026-09-21 12:42:55
2026-09-21 12:16:16
2026-09-21 12:00:32
2026-09-21 11:50:38
Ирэх сард бүртгэж эхлэх Түрээслээд өмчлөх орон сууцанд дараах иргэд орно
2026-09-21 11:47:21
2026-09-21 11:22:49
2026-09-21 11:01:36
2026-09-21 10:31:48
2026-09-21 09:37:59
2026-09-21 09:19:56
Улаанбаатарт өдөртөө 22 хэм дулаан байна
2026-09-21 08:03:59
Угаал үйлдэх, хүүхэд үрчлэн авах, тангарагаа буцаахад сайн
2026-09-21 08:02:20